Skip to main content

Сонгуулийн дүйвээн



дуусаагүй л байх шиг байна. Нэгдсэн дүн эцэслэн гараагүй ч зарим тойргийн урьдчилсан дүн гарсан байна тийм үү? Төрийн төлөө огтоно боож үхэв гэгчээр би өөрөө санал өгөхгүй байж нэг их дур хэрэгт дурлаад нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгээд эцсийн дүнг мөн их хүлээж байнаа.
Өчигдөр өдрөөс өнөөдрийн үд дунд хүртэл гэрийн интернет тасарч, тэсч ядсан би нь утсаараа сайт хэслээ шүү дээ. Тэгсээр үүр цайхын алдад амжиж орондоо орж унтаад өглөө бас урьдчилсан дүнг олоод мэдчих санаатай утсаараа хэдэн мэдээний сайт руу орж шалгаад. Байдаггүй, гайхлаа тэгсээр нэт холбогдож хүлээж байж арай гэж СЕХорооны зарим тойргийн дүнг олж харлаа.
Энэ дүн өөрчлөгдөхгүй бол ийм бүтэцтэй УИХ миний хувьд хангалттай санагдаж байна, маргаангүй. Гэтэл зарим нам-эвсэл дахин гараар тоолно ч гэх шиг. Заавал ялж яах гээд байгаа юм бэ? Хангалтгүй юм байх даа?

Зарим нэг хүн бүр олон түмнийг өдөн турхирсан агуулгатай пост, сэтгэгдэл үлдээж байх юм. Хүний яриагүй зүйлийг ч ярьсан болгож, хэлээгүй үгийг нийтэлж бусдыг турхирах ямар хэрэгтэй юм бол энэ мэдээллийн хэрэгслүүд.
МАН-ын нэг албан тушаалтнаас ярилцлага авч, тэдний намын байр луу залуус олноор орж байгаа тухай асуугаад хариуд нь "Манай намыг дэмжигчид олонхи нь залуус, тэд орж ирж байна" гэсэн утгатай хариу сонсоод шууд "Манай нам жагсаал цуглаандаа бэлтгэж эхлээгүй байна" гээд гарчиг тавьчихсан ч байх шиг, би буруу харж, ойлгоогүй л бол.

За бүү мэд ямартай ч сонгуулийн дүйвээн дуусаж байх шиг байна хэхэ.
Төр түвшин, түмэн олон амгалан байг гэж.

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...