Skip to main content

Санадаг өдөр

"Хэрэв чи өндөрт нисэхийг хүсвэл араас чинь чаргууцалдаж, хөлөөс чинь татаад байгаа тэр бүх хүндрүүлэгчийн уяаг хайчилж хаяад нис" гэсэн утгатай үгийг хэн хэлсэн байлаа. Хааяа энэ үг орой руу орох шиг болох юмаа. Байх ёстой цагтаа, байх ёстой газартаа байгаа үгүйдээ эргэлзээд байна шүү. Одоо хамтарч байгаа хэдийнхээ аяыг олох гэж үнэндээ их юм "шатааж" байна. Хэнд ч хэрэггүй гэмээр зүйлд тэвчээр зааж өөрийгөө барьж, тогтоож явах хааяа залхмаар байхым хэхэ. Гэхдээ цаад хүмүүст бол өсөж дэвжих, нэг, хоёр бүр арван шат ахих маш том боломж юм байна л даа. Тэрийг нь бодохоор ингээд муухай санаа гаргаад байгаагаа зэмлэх хэрэгтэй юм шиг хэхэ. Надад болохоор сонин биш, тэдний хүрэх гээд хичээж байгаа, үзэх гэж, сурах гэж бодож, тэмүүлж яваа юманд аль эрт хүрсэн гэж болохоор байгаа, тэр бүхнийг аль эрт туулаад өөр илүү юманд тэмүүлээд яваа учраас шинэ юм юу ч сурахгүй, дэмий л өөрийгөө албадаж буцаж чаргууцалдаж тэдний дунд ая эвийг нь олж, амаа байдгаараа хамхиж, тэдний санаагаар өөрийгөө хүчээр чирж яваа гэсэн үг хэхэ. Өөрийгөө биш тэднийг бодсондоо өөрийгөө тэдний дор тавьж явааг ойлгохгүй хүмүүстэй ингэж явах хэрэг байна уу гэж боддог ч хүнд тус болж, миний хэрэг тэдэнд бага ч болов гарч, ажилд нь нэмэр болж байгаа бол за яахав гээд боломж байгаа дээр хамтраад явж байя л гэж бодоод байна хэхэ.

Оюутан байх үеээ санаад байх чинь. Төгсөөд хэдхэн сар болж байхад одоо хэхэ. Дипломоо бичих гэж суухдаа дахиад яасан ч сурахгүй ээ, цаашаа ахихгүй одоо больё гэж үнэнгээсээ хэлээ гаргаж байгаад хэлж, бууж өгч байлаа. Гэтэл одоо яажийнэ? Нөгөө л Зигмунд Фройд, Освальд Шпенглер, Г.Гегелын ойлгож ядсан онолуудыг нухаад, орчуулагч нар нь ийм хачин орчуулсан хэрэг үү эсвэл би л ойлгохгүй байна уу гэж дахин дахин өөрөөсөө асууж өөрийгөө зовоож суумаар, Альфред Адлерийн дутуу дулимагийн мэдрэхгүй хэрхэн эрч хүчний ундарга болдог тухай уншиж хүлээн зөвшөөрөх эсэхдээ эргэлзэж суумаар, номын сан, номын дэлгүүрээр өдөржин эргэлдэж хорхойсмоор байхымаа. Нэг тийм солиотой, номонд донтсон, ганцаардсан, амьдралаас тасарсан тэгсэн хирнээ жаргалтай өдрүүд байлаа штэ тэр цаг. Иймэрхүү хүмүүс явсаар "юмтай" гэж хэлэгдэж, бусдын нүдэнд "гажиг" харагддаг болдог байх хэхэ. /Өөрийгөө оруулж магтах санаатай, айн?/

Оюутан байхдаа оюутан цаг хамгийн жаргалтай гэдэг надад лав хамаагүй гэж боддог байсансан. Гэтэл одоо гоё л байснаар төсөөлөгдөх юмдаа. Онолын хичээлдээ бэлдэхдээ номон дээр байгаа онолыг дахин дахин уншиж, тэрийгээ дэвтэр дээрээ ганц хоёр хуудас чадан ядан бичиж, өөрийнхөө ойлгосноор, өөрийнхөө "хэлээр" сийрүүлдэг байлаа. Тэгэхэд ангийхан маань номноос хуулахгүй миний дэвтрээс л хуулдаг байсан. Илүү ойлгомжтой гээд хэхэ. Наад захын хүнд ойлгомжтой байвал шинжлэх ухаан гэдэг утгаа алддаг гэдэг дээ. Би ч утгыг нь их алдагдуулж нүгэл хийдэг байсан байх хэхэ. Гэхдээ л философи, судалгааны онолын талын бүтээлүүд манайд ер нь ойлгомжгүй орчуулагддаг юмаа. Одоо сурсан, ойлгосон жаал мэдлэгээ хоолтойгоо холиод идчихсэн байгаа даа аягүйол энэ хүүхэн одоо хэхэ.

Ажлаараа очилгүй удаж л байна. Ажлаа бас санаад байгааштэ. Дарга маань мундаг хүн, оюуны потенциал маш өндөртэй, насаараа удирдах ажил хийж яамны сайд хүртэл хийсэн хүн гараас нь маш чанартай юм надаар дамжиж гардаг, би хаа нэгтэй нь өөрийн санаагаа "сэмхэн шургуулаад", даргаараа хянуулаад явдаг байсан маань надад бас их юм сургасан. Дарга бол мундагаа мундаг, цэг таслал хүртэл хянана. Би тэрэнд нь болоод тэртэй тэргүй ма дарга хянах юм чинь гээд алдаагаа түүхгүй "бөөс, хуурстай" чигээр нь дарга руугаа чулууддаг байсан хэхэ.

Цаашлаад хүсч байгаа газраа очиж сураад, эсвэл хүсч байгаа ажлаа олж хийгээд эхлэхээрээ энэ хүүхэн одоо бас энэ хэдэн хэрэлддэг, муудалцдаг, марзагнадаг одоо ингээд ад үзээд байгаа хэдэн нөхдөө санаад, тархи толгойгоо хоосон чигээр нь чирч тэдэнтэй шороо босгоод цугтаа давхилддаг солиотой өдрүүдээ санаж үхээд ахиад л иймэрхүү юм бичээд гоншигноод сууна даа, харж л байгаарай хэхэ.

Comments

  1. Маргах юун? тодорхой....

    ReplyDelete
  2. За чи мину хаашаа алга болчиховоо, санаа зовон орж ирлэээ.

    ReplyDelete
  3. Bi ni aylaj yvnaa, udku Mongoldoo butsaj ochno kkk.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...