Нэг их чухал юм бичих гэж бодож явтал мартаад орхиж хэхэ. Ямарчиг гэсэн сонгууль дөхөж байгаа юм уу? Би санал өгөхгүй штэ. 2008 онд ч санал өгөөгүй. Одоог хүртэл сонгогчийн үнэмлэхээ олж аваагүй л байна, нээрээ энэ жил үнэмлэх тарааж байгаа юм болов уу? Хөдөөний харъяалалтай хэвээр ч хотод байгаад байгаа учраас санал өгөхгүй гэсэн үг л дээ.
Нутагтаа бол гүйж очоод дэмжиж байгаа нэгэндээ санал өгчихмөөр байна, энд миний амьдарч байгаа хороонд нөгөө Эрдэнэ, бас бусад танихгүй баагийнууд нэр дэвшсэн байна лээ. Надад ямар ч падлийгүй хүмүүст санал яаж өгөх вэ дээ. Тэгсэнд орвол гэртээ тааваараа хэвтэж, амарч байсан нь дээр дээ хэхэ.
Сурталчилгааны янз бүрийн зурагт хуудас байдаг, тэрийг хүмүүс хогийн саванд хийдэг бололтой, манай ээж бол нямбай цуглуулна, тэгээд лавтай хэдэн сар ашиглана. Яаж гэхээр аяганы шүүгээний дор дэвсэх ч юм уу эсвэл халуун хувин сав тавихдаа дор нь жийрэг болгож ашиглах гэхчлэн их өндөр бүтээмжтэй ашиглана шүү дээ хэхэ. Нэр дэвшсэн баагийнууд харчихгүй л бол яамай хэхэ.
Сонгуультай холбоотой бас нэг ядаргаатай гэмээр зүйл нь хувийн майл хаягаар ардчилсан нам Олуулаа гээд мэдээллийн хуудсаа явуулаад байхым, бүр эх оронч хүний захидал ч гэнэ үү ирүүлж. Хаанаасаа яаж, миний хувийн майл хаягийг олж аваад ийм юм явуулаад байгааг багагүй гайхлаа, гэхдээ нэг хар төрөөд байна. Сонгуулийн Ерөнхий Хороо чинь Ардчилсан намых уу? Яагаад гэхээр сонгогч танд гээд яаж санал өгөх тухай зааварчилгаа ирүүлсэн байна. Түүнтэй давхцаад Олуулаа нэртэй майл ирээд байгааг хараад тэгж бодлоо. СЕХороо тэр майл илгээсэн хаягуудаа АН-д өгөөд, АН өөрсдийн сурталчилгаагаа явуулаад багйаа юм байна гэж таагаад байгаа шүү, айлтгүй хэлчий хэхэ.
Тэр явуулаад байгаа юмыг нь нээж үзэхгүй байж байгаад сая 20 дахь дугаар нь ирэхээр нэг нээж харангуутаа өөрийгөө бүртгэлээс хасуулж санаа амарлаа хэхэ.
Миний ч гэсэн имэйлд ирээд байгаа. Би уг нь ардчиллыг дэмждэг ухаантай гэхдээ хамгийн эхнийхийг л нээж хараад дахиж нээж хараа ч үгүй, шууд спам руу орчихдогийн. Ганц СЕХ, АН хоёроос ч биш надад ёстой аймаар их спам ирдэгий шд монгол спамууд. Бүр хувь хүний хаягнаас хүртэл өч төчнөөнөөрөө ирнэ, хэлэх юм байнаа найзаа эсвэл сайн уу гэсэн нэртэй хүртэл байдаг гээч. Ямар нэг монгол сайтад хэзээ нэгэн цагт бүртгүүлж байсан бол тэгээл спам явуулдаг листэндээ автоматаар бүртгэчихдэг байх.
ReplyDeleteБи нь энэ хаягаараа зөвхөн ажил хэргийн холбогдолтой гадны түншүүд, найзуудтайгаа болон гэр бүлийхэнтэйгээ харьцдаг. Тиймээс монгол сайтууд олж авна гэж юу л бол. Санаж байгаагаас иргэний үнэмлэх авахдаа, иргэдийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ л энэ хаягаа бичиж өгсөн байхаа. Тэгэхээр ер нь ИБЕГазар л мэддэг байж магад гээд хар төрж байгаа. Харин өөр бусад хаягаараа бол монгол сайтуудад бүртгүүлж спамуудыг хайр найргүй авдаг ч уншдаггүй хэхэ.
Delete