Skip to main content

Taboo and emotional ambivalence

Би энд ажил, мэргэжилтэй холбоотой юм бараг л оруулдаггүй, оруулахгүй гэсэн зарчимтай л даа. Гэтэл файлаа ухаж байтал сүүлд хэрэг болох өчнөөн төчнөөн юм гарч ирээдээ. Ямартай ч хэмжээ багатай нэг хэсгийг оруулаад орхиё сүүлд мартсан үед санахад тус болж мэднэ хэхэ. Оюутан байхдаа Зигмунд Фройд-ын  "Онгон шүтлэг ба хорио цээр" гэсэн номыг уншиж тэмдэглэл хөтлөх даалгавар аваад баахан PPT хийж байсын энэ эхний хэдэн хуудас нь.

Хоёрдугаар бүлэг-Хорио цээр ба мэдрэмжийн хоёрдмол байдал

Taboo and emotional ambivalence

Табу буюу Taboo хэмээх полинези гаралтай үг нь үгчлэн орчуулж буулгахад хэцүү хэдий ч ерөнхийдөө аль ч хэлэнд “хориг” “цээр” “ариун гэгээн” “хориотой цээртэй” гэсэн утга агуулан орчуулагдаж ойлгогддог.
Энэхүү табу хэмээх утга бүхий үзэгдлийг орчуулагч Ж.Отгонбаяр “Хорио цээр” хэмээсэн нийлэмж үгээр монголчлон орчуулжээ.
Табугийн хоригуудын гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд аливаа үндэслэгээнээс ангид байдаг онцлогтой.
Вундт (Wilhelm Maximilian Wundt (1832-1920) Табуг хүн төрөлхтний хамгийн эртний бичигдээгүй хууль зүйн кодекс гэж нэрлэсэн байдаг.
Табу бол бурхдаас бүр эрт үед үүссэн зохицуулалт бөгөөд ямар ч шашнаас өмнөх цаг үед хамаардаг гэсэн санааг нийтээр хүлээн зөвшөөрдөг.

“Хорио цээр” гэдэг нь:

Хүмүүс эсвэл юмсын ариун, нандин эсвэл эсрэгээрээ бузар, цэвэр бус шинж тэмдэг;
Энэхүү шинж тэмдэгээс үүсэлтэй хязгаарлалтын төрөл;

Энэхүү хоригийг зөрчсөний улмаас үүсэж буй ариун эсвэл бузар явдлыг хамаардаг гэж үздэг.

Хорио цээрийн тусгайлсан хэлбэрүүд:

1.Ямар нэгэн хүн буюу юмтай холбоотой, далдын хүчний үр дүнд болж буй жам ёсны буюу “шууд хорио цээр”

2.Тэрхүү далдын хүчнээс үүдэлтэй;

 а/ Олдмол

 б/Лам хувраг, удирдагч эсвэл өөр хэн нэгний дамжуулсан шууд бус буюу “дамжсан хорио цээр”

3.Энэ хоёр хэлбэрийн дунд орших хоёр хүчин зүйлийг холбож онцолсон “онцолсон хорио цээр”.

Хорио цээрийн зорилго

Шууд хорио цээр нь доорхи зорилгуудыг өөртөө агуулдаг:

а. Удирдагч, лам, бөө, эд юмс зэргийг болзошгүй гэм хохирлоос хамгаалахад,

б. Сул дорой гэж үздэг хүүхэд эмэгтэйчүүд, жирийн хүмүүсийг бөө болон удирдагчдын хүчирхэг Мана /жатга/-наас хамгаалахад,

в. Хүүр шарилд хүрэх, холбогдох, өөд болоочдын яс барих зан үйл мөн ямар нэгэн сэжиглэх цээрлэх хүнстэй холбоотой айдсуудаас хамгаалах,

г. Амьдралын чухал үйл явдлууд болох шинэ хүн төрөх, насанд хүрэх ёслол, гэрлэлт, бэлгийн үйл ажиллагааг хамгаалахад,

д. Хүнийг бурхад болон шуламс, ад зэтгэрийн хүч чадал, эсвэл уур хилэнгээс хамгаалахад,

е. Эцэг эхээсээ онцгой симпатик хамааралтайн уламаас учирдаг янз бүрийн далд хүч, үйлийн үрийн аюулаас ураг төрөл, нялхас хүүхдийг хамгаалахад үйлчилдэг.

Хорио цээрийг зөрчих явдал нь цаашаа хорио цээрт зүйлийн хонзогнол, өшөө авалтыг дагуулж байдаг ба хэрэв хорио цээрийг зөрчихтэй холбоотой ямар нэгэн төсөөлөл хавсарвал, тэрхүү төсөөллийн хүч чадлын шийтгэл автоматаар цохлон ирдэг гэж үздэг.

/Сэжигээр өвдөж, сүжигээр эдгэх/

Энэ үүднээс авч үзвэл хүн төрлөхтний шийтгэлийн анхны систем, тогтолцоонууд хорио цээртэй холбоотой байдаг.

Хорио цээр зөрчсний улмаас үүдэх зарим аюулаас гэмшил, наманчилал болон шашны зарим зан үйл, хорио цээрийн үл үзэгдэх хүчинтэй харьцаж чадах өвөрмөц зөн билэг, ид шидийн чадвартай хүмүүсийн тусламжтайгаар мултарч, зайлсхийж чаддаг гэсэн үзэл түгээмэл.

Нөгөө талаар хорио цээр зөрчсөний үр дүн, шийтгэл нь хорио цээр бологч объектод агуулагдаж буй ид шидийн хүч ба хорио цээр зөрчигч этгээдийн өөрийн эрчим, ид шидийг эсэргүүцэгч дотоод Mana хүчний эсэргүүцлийн түвшингээс давхар шалтгаалдаг байна.

Зигмунд Фройд энэхүү хорио цээрийн асуудалд психоанализын байр сууринаас хандаж,“Хашгираа” өвчинд (Compulsion neurotics) нэрвэгдэсэд болон зэрлэг хүмүүсийн Табу-гийн цээрийг бий болгож, дагаж мөрдөж буй ухамсарын онцлогийг харьцуулан судалсан.

Өөрөөр хэлбэл зэрлэг хүмүүс бүх овгийнхоо, эсвэл нийгмийн хувьд ерөнхий шинжтэй хориог дагаж мөрддөг бол орчин үед тийм нийгмийн шинжтэй хориог дагаж мөрдөх шаардлага, дүрэм байхгүй атал хувь хүн өөртөө ямар нэгэн хорио цээрийн табу бий болгож, түүнийгээ ягштал дагаж мөрдөх нь байдаг.

бла бла бла гээд л цаашаа яваад дууссан байгаа хахахахахаха
З.Фройдын тэр номыг ойлгоход тийм ч амархан байгаагүй л дээ. Гэхдээ яахав нухаад өөрийн ойлгосон, уншсанаа энд тэнд нь оруулаад эвлүүлсэн. Яг номон дээрээ дараалал нь өөр байдаг юм.

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...