Skip to main content

Март гэдэг чинь март гэсэн үг биш Маааарт шүү!

Мартын өдөрт зориулсан өдөрлөгт уригдсан шүү. Дургүй ч дуртай ч очих болоод сууж байна. Яахав хүмүүс намайг зориод урьж байхад үхэр шиг сэжиж зүтгээд байх нь эвгүй юм гэлүү хэхэ. Энэ өдрийг тохиолдуулаад өөртөө бэлэг авсаа. Ном авсан. хэхэ Интерном чинь одоо хүмүүсийг эднүүс яадаг юм үйлчлүүлж л байдаг юм гэсэн янзтай хайнга гэж жигтэйхэн. Үүдэн дээрээ банкны карт уншина л гэсэн сурталчилгааны бичиг хадсан байх юм тэгээд уншуулах гэхээр манайх банкны картаар үйлчилдэггүй энэ тэр. Буцаж гарч нилээн гүйж байж АТМ-с мөнгө аваад орж ирээд лангуун дор хадгалуулсан номоо авах гэтэл надыг танихаа байчихсан, аль билээ энэ билүү тэр билүү, та ном хадгалуулсан юм уу гэхчлэн энэбишүү тэрбиш үү болж мэдэн будлаад. 20 хүрэхгүй минутын дотор мартагдаа наасан хаха. Авна гэж зорьсон тулдаа л тэвчээртэй хүлээсээр хэдэн номоо арайхийж олуулж бичүүлж тэврээд гарч нтр... Овоо хэдэн мянган төрөгний хэд хэдэн ном аваад гарч байхад уутанд хийж өгөх ч үгүй шууд түлхчихээд дараагийн хүнд үйлчлэх юм. Тэгэхэд хороололын трико зардаг эгч 7 мянгын трико авахад баярлаад цоо шинэ цэцэг навчтай уутанд хийж өгч нтр...

Бас юбка хасуулах гэж Урт цагаан орлоо. Тариф дээрээ 4000-р хасна гэчихээд 10.000-р хасна гээд ойлгогдохгүй гайхаж байсан ч тайлбар тавиад байхаар нь тийм байхаа л гэж бодоод засуулах юбкагаа нэг эгчид үлдээчихээд гараад ирсэн. Одоо надад тийм жигтэй юм тохиолдоод байдаг юм уу эсвэл би үйлчилгээний газартай харшилтай байдаг юм уу бүү мэд гэсэн хаха. Ямартай ч номхон тэмээг ноолоход амар гэдэгчлэн гаднаасаа харахад шууд л энэ нөхөр загнаж хашигчиж чадахгүй, зандруулаад сурчихсан номхон гар байна гэж мэдэгддэг бололтой юм даа гэж хэхэ.

Тэгээд одоо усанд орж, нүүрэн дээрээ зургаа зураад л гараад гүйж дээ. Нээрээ миний ганц гэж болох найз маань сарын өмнө Япон явсан урдын, урд шөнө ирчихэж гэнэ. Уулзаж сайхан буу халъя байз. Япон явахад нь тэнд байдаг блогчиндоо хэдэн чихэрхэн ч болохноо дайдаг юм билүү гээд аль хотод байдгийг нь асуусан ч эрхэмсэг авхайтан надаа тоож хариулаагүй гээд хошуугаа унжуулчихъя хэхэ

За тэгээд олон бөгдөөрөө сайхан баярлаарай. Тайлангаа оруулдаг юм шүү.

Comments

  1. nadaa aaruul yavuulku...

    za byrin mend

    ReplyDelete
  2. Хэ хэ харин хоёр ч удаа ярианы далимд асууж үзэээд хэлку болохоор надаа хэлэх дургүй байгаам байна гэж ойлгосоо.

    Сайхан баярласан уу хө? Баярын мэндээ!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...