Мартын бэлгэнд ундааны аяга, ундаатай авсан шүү хэхэ. Тэгснээ гэв гэнэт яагаад пивоны бакал байж болоогүй юмб гэж бодож нтр хаха. Нөгөө арга хэмжээндээ уригдаж очоод баахан слат пиццагаар дайлуулж, набор улаан сарнай бэлгэнд авч, хөгжөөнт тоглоомд шөвгийн дөрөвт үлдээд хасагдаж нтр хаха. Хэнэггүйдээ болсымуу хөтлөгчийн дохиог андуурснаасаа болж хасагдсаан гээд өөрийгөө өмөөрнөө яадын.
Тэгээд хос болон ганцаарчилсан баахан хөгжөөнт тэмцээн болсон. Хэдийгээр хүн бүхний мэддэг тэмцээн байсан ч ихээ хөгжөөнтэй дуутай шуутай боллоо. Алим хазах тэмцээнд эхнэр нь нөхөрөө хөтлөөд орохоор нь нөхрийх нь үүдэн шүд байхгүй одоо яана гэж өмнөөс нь санаа зовжээ байтал харин түрүүлээд тортоор шагнуулаад хэхэ.
Бас төрсөн өдөр нь таарсан хүүхнүүдэд иргэний үнэмлэхийг нь үндэслэж торт бэлэглэж, хамгийн ахмад настай болон тусламж шаардлагатай гэж үзсэн нэг эмэгтэйд бага хэмжээний гарын бэлэг, хэдэн төгрөг өгсөн гээд бид ихээ гоё тэмдэгллээ шүү энэ жилийн Мартыг. Тараад шөний клубт орж идэж уугаад ярьж хөөрөөд, хүүхнүүд голдуу, бидэнтэй цуг байсан хоёр залуу маань биднийг суулгаж орхид гарч шил юм татаж, тамхилж буцаж орж ирж харчихаад буцаж гараад дахиад л ууж нтр хаха.
Хүүхнүүд цуглахаараа яаж ээж болсон, хэрхэн хүүхдээ өсгөсөн гээд ярьж алдаж байнаа. Энэ их сонирхолтой сэдэв байж болох ч өчигдрийн хувьд надад тэдний яриаг сонирхох хүсэл байсангүй. Ийш тийш хараачилсан шиг, бодсон санасан ч юмгүй сууж сууж гарч ирсэн. Бүгд шахуу хотын зүүн дүүрэгт байдаг болж таараад бөөнөөрөө таксидаад би гэрийнхээ хажууханд байдаг болохоор хороололоос уруудаж алхаад харих болсон. Гэхдээ ганцаараа эвгүй гэдэг утгаараа байсан хоёр залуугийнхаа нэгээр хүргүүлье гэж асуутал уриалгахан зөвшөөрч байна. Хуучин танил, анх танилцахаасаа надад энгийн сайн найзын журмаар ихээ хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор хүмүүсийн яриад байдаг хамгийн агсан, зодоонч энээ тэрээ цол гуншинг нь лав "олж хараагүй" хэхэ. Хамт байсан хүүхнүүдийн нэг, анх удаагаа уулзсан нэг бүсгүй юу болсон юм бүү мэд наадахаараа хүргүүлээд хэрэггүй "аюултай" ганцаараа харь гэж дахин дахин хэлсэн ч тоогоогүй. Тэгээд л нөгөө залуугаа сугдаад замдаа энээ тэрийг хүүрнэж алхаад гэртээ хүргүүлсэн. Хөөрхий өөрийг нь хүмүүс элдэвээр хэлдэгт бүр хаширсан юм байлгүй замдаа байн байн уучлалт гуйгаад би жаахан уучихсан согтуу байна уу гээд, би зүгээр ээ та зүв зүгээр л байна шүү дээ гэж сэтгэлийг нь засаад хаха.
Хүүш эхлээд эмэгтэйчүүдийн баяр ярьж байгаад хадуураа явчих юмаа нээрээ энэ хүүхэн. Өнөөдөр чинь бас бэлэг авсыштаа. Дээр хэлсэн ундааны аяга, түлхүүрийн оосор, гарын чилээ гаргадаг бөмбөг, ундаа гэх мэтийн бэлгийг холбоотой ажилладаг нэг байгууллагаас манайд хүргүүлээд, манайхан нэг ахаар над руу явуулаад, нөгөө ах маань баахан явж байж орцонд авчирч өгсөн. Би тэр үед нь гадуур явж таарсан болохоор аав ээж гэртээ байгаа та ороод өгчих, эсвэл миний байгаа газар хүрээд ир гэсэн ерөөсөө ирэхгүй орцонд хүлээгээд тэгээд би нь явж ирээд та яав ороод өгчихгүй эсвэл миний байсан ресторанд хүрээд иркү дээ гэтэл хөөрхий жаахан үнэртүүлчихсэн байж хэхэхэ. Хөөрхөн байгаа биз? Би нь нэг найзтайгаа уулзаж түрийвч бас шоколадны набор бэлгэнд авчихаад ирсэн нь тэр юмаа ккк.
Баярын үеэр авсан, авхуулсан зургуудаа үзэж байтал яалт ч үгүй жингээ хасах хэрэгтэйгээ улам сайн ойлгоод, бас өөрийгөө сэмхэн өмөөрөөд л хэхэ. Надаас эгч хүүхнүүд зарим нь намайг наснаасаа илүү овортой бидний үеийнх юм шиг байна гээд, зарим нь болохоор насыг маань асуучихаад наснаасаа хамаагүй залуу харагдаж байна гэхчлэн ярихаар нь өөдөөс нь би чинь овортой биш ээ харин үеийнхнээсээ хамаагүй илүү "буйртай" бас "намбатай" хүн гэж хэлмээр байсан ч хэлээ хазаад л өнгөрлөө хэхэ. Ер нь хамт ажилладаг, гар болоод үзэл бодол, санаа нийлдэг улс маань насаараа надаас хавьгүй олон ах, эгч хүмүүс байдаг, тэдэнтэй ихэнхидээ цуг явдаг болохоор хажуугаас харсан хүмүүст хамт явдаг тэр "ахмад" хүмүүсийнхээ үеийн юм уу нэг ангийн хүүхэд нь юм шиг санагддаг бололтой юмаа.

Өнөөдөрийн хийгээд Маааааааартын сонин гэвэл нэг иймэрхүү. Ойрд ажлаа эхлэе, эсвэл өөр ажилд орноо гэж бодсон шигээ сууж байна даа. Ойрын хугацаанд ямар ч байсан идэвхгүй энэ амьдралаа өөрчлөх болсоон. Бие ч овоо гайгүй боллоо гэж.
Za neg iimerhuu yum bolsiin bii vii
ReplyDeleteТэгcэн, ийм юм болсын:) Та сайхан баярласан уу? гүй ээ баярлуулсан уу?
ReplyDelete