Хийморь гэж юу билээ байз?
Хий+морь
Манай нэг эгч Хиймарь гэдэгсэн, ангийнхан дээд ангийн дурдсан нэртэй бандийг хөөё Хиймарсаан гээд л дууддаг байсандаа надыг нялх хонгор үстэй байхад гэлүү хэхэ. Хий морь уначихаад үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр нисээд явахым биззээ?
Эр хүн яавал хийморийх нь нүд сэргэдэг гэлээ? Миний мэдэхийн анд явах, уул овоонд авирах гэхчлэн өч төчнөөн аргаар мориныхоо нүдийг биеийг сэргээдэг, эмэгтэй хүнд хий морь нь байхгүй гэж боджийнэ үү та нар? Байдаг бүр сэргэдэг юм билээштэ та нар мэдэх үү?
Ээжийн дүү аргалд явах дуртай гэж жигтэйхэн, уг нь говьд төрсөн тэр хар халуунд аргал түлшинд явдаг байсан юм уу гүй юм уу би мэдку ямартай ч хангайд аавыг дагаж суурьшсан эгч дээрээ өөрөөр хэлбэл манайд ирэхээрээ аргалд их явдаг байсын.
Тэгж явахдаа надад эр хүн анд явбал хийморь сэргэдэг, эм хүн аргалд явбал хийморь сэрэгдэг юм штэ гэж захиж байсан юм даа. Бодоод байхад үнэн байж магадгүй тийм үү?
Ухаан нь эрт цагт ямар эм хүмүүс гэрээс гарч холдоно гэж байх биш, жилийн дөрвөн улиралд тулгаа тойроод босч суугаад насыг бардаг байсан юм хойно гэрээс өдөртөө нэг холдох сайхан далим нь аргалд явах байсан байхдаа.
Аргалд явахаар нуруу муруу хотойж хонхойж, шоргоолж бэлхүүс "ургаад" мөр, мөөм тэгширч тэнийгээд бас бөгс арагш тонтойгоод зөв биеийн галбир суухад гоё дасгал болдог "нарийн ухаан" шингэсэн урлаг гэж би таагаад байнаа. Жирэмсэн хүн аргал сайн түүвэл хүүхэд нь амархан гардаг бас зөв байрлалтай томордог гээд манай нутгийхан их аргал түүнээ. Айлын надтай чацуу хүүхэн ч ялгаагүй дөрөв тав зургаан сартай хөл хүнд байхдаа надтай цуг аргалд яваад хөлсөө урсгаад махийгаад зүтгээд байдаг байжүүлээ.Аргал түүх гэснээс хээр гадаа цорь ганцаараа томоо гунан шар хөллөсөн үхэр тэрэг хөтлөөд аргал хомоолыг түүж алддаг байлаа би. Шууд л нууц товчоо нүдэнд харгадчихсан уу хаха
Хот газар харин яаж нөгөө хий морийнхоо сэтгэл санааг сэргээдэг юм билээ гэж баахан гайхаж шилээ маажиж сууна. Хааяа Гандан орвол сэрэгдэг юм болов уу? ай үгүй л байхдаа. Хийморь гэснээс хий морио сэргээх чинь бас аймаар ч дээ. Ажлаасаа нэг өдөр таржээ явтал хэдэн салаа цэрэг гүйж явдаг юм, ингэхэд салаа гэдэг чинь юу билээ? хэдэн цэрэг байдаг билээ? ойролцоогоор арван таваас хорин цэрэг нэг баг болоод явж байхаар нь салаа гэж тааж буудаж байгаам. Заза хадуурлаа тэр цэргүүд чинь гүйх мөрөөрөө гүйхгүй өндөр өсгийт дээр дэнжигнэж яваа намайг бүрхээд "нөмрөөд" яг миний хоёр талаар мөр шүргээд тачигнатал гүйлдээд өнгөрсөн. Нүүр царай нь киноны кадар шиг л дүрс болж "үсчээд" инээсэн, сонирхсон, сонжсон, дооголсон, гайхсан, шохоорхсон түмэн янзын нүүр гялс гялс гээд өнгөрхөд зүүдэлж байна уу ч гэж эргэлзэх шиг. Тэгэхэд нэг их айж Анхны алхам киноны Мядаг олон мориноос айж бүлтэлздэг шиг л бүлтэлзээд зогсож байжүүлээ. Тэднийг пижигнээд өнгөрсний дараа араас нь далд ортол харж зогсохдоо энэ олон эр хүний голд ингэж мод болж зогсоод, хөлөөр нь боссон тоосонд булагддаг би азтай хүн үү эзтэй хүн үү гэж баахан гайхсан. Над шиг тийм байдалд орсон хүн ховор байхаа хаха.
Бас өнгөрсөн намар нөгөө Геннисын номонд хэдэн мянган бөх барилдсан тэ тэгэхэд аавыгаа дагаж очиж дээлийг нь хадгалах завсраа тэр олон эрчүүдийн тоосонд орж нэг сайхан хий морио баярлуулсан, Тэр олон мянган эрчүүдийг харахад сонин байсан ч сүүлдээ пир гээд пижигнээд миний сууж байсан буланд гүйлдэж ирээд бүрхээд авахад нь бас нэг бүр үнэнгээсээ үхтлээ айсан шүү. Хэдэн мянган зэрлэг адуу шиг л байдаг юм билээ штэ олон эр хүн чинь.
Хийморио сэргээх тухай бичээд байх шиг байхын тэгээд яг юу хэлэх гэсэн юм болоо энэ хүүхэн одоо?
Хиамар аа гэж их явдалтай эд юм шиг байгаан. Хиамарын овоонд гаркуу бол болдгүү ч гэх шиг. За мэдкүэ мэдкүэ. Мэдкүүм чинь дуугай байсан нь дээр байх.
ReplyDeleteХиймарийн овоо нь хаана байдаг юм бол? Эм хүн гардаггүй гээд хорио тогтоосондоо аягуол хаха. Та яаж сэрэгээдэг туршлагаасаа хуваалцана байгаа.
ReplyDelete