Би нь орос хэл сураагүй ч оросын соёлд нилээн сонирхолтой, ялангуяа тосгоны соёл нэг л дотно санагддаг хүн байгаам.
Мэдээж миний болоод надаас өмнөх үеийнхэн оросын соёлоор хүмүүжсэн. Энэ нь ч учиртай, Монгол улс манжуудаас салаад удаагүй, төр болон соёлын тогтолцоо хөлөө олж ядаж байх тэр үед Орос улсаас манайд зөвхөн өөрийн улстай эдийн засгийн болоод соёлын харилцаатай байх, бусад улстай гадаад худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа тогтоохгүй байх гэрээ байгуулж байсан гэдэг.
Гэхдээ л орос соёлоос маш их юм сурсан, орсуудгүйгээр бидний эдийн засаг, оюун болоод ахуйн соёл хөгжихгүй байсан нь тодорхой.
Энд би албан ёсны юм бичиг гээгүй юмаа. Орос кинонууд үзэж өссөн хүний хувьд өөрийнхөө хайртай жүжигчнийг дурдах гэсийм.
Ирина Муравьёваг би жинхэнэ сайн жүжигчин, жинхэн орос бүсгүй гэж боддог. Эгэл жирийн орос эмэгтэйчүүд ямар байдгийг олон кинонд жинхэнэ утгаар мөнхөлж үлдээсэн маш сайн жүжигчин. Царайлаг биш ч гэсэн хүний сэтгэлийг татсан, дүрдээ бүрэн ууссан тоглолтоороо үзэгчдээ татдаг. Минийхээр бол оросын "Ягаан Гажид"
Хамгийн анх хэзээ энэ жүжигчнийг мэддэг болсноо санадаггүй. Нэг үлгэрийн кинонд ховдог, эрх уйланхай эсрэг дүрд тоглож байхыг нь бүр жаахан байхдаа үзээд дотроо жигтэйхэн эгдүүцсэн хир нь ихээ таалагдаж байснаас хойш мэддэг болсон байх. Харамсалтай нь тэр дүрийг нь санадаггүй, теле жүжиг ч байсан байж мэдэх юм. Сүүлд "Би хамгийн хөөрхөн дур булаам бүсгүй" киног нь үзэж байсан. Цагаахан сэтгэлтэй хөөрхөн бүсгүйн дүр. Мэдээж хамгийн алдартай дүр нь Москва нулимсанд дургүй киноны номтой царайлж гүйж яваад худалдагч болж үлддэг дүр хэхэ.
Надад яагаад ч юм татар монгол цустай эртний угсааны хүн шиг санагдаад байдаг юм. Царай нь манайхнаар бол "хөдөөний" байхаа тэ?

![]() |
| Энэ зураг надад майр таалагдаад байгаам |

Comments
Post a Comment