Миний өнөөрийн статус "Өөрөөрөө бахархаж байна" хэхэ.
Ялимгүй жижигхэн юманд өөрөөрөө бахархаад бас өөртөө магтаал харамгүй хайрлав гэж. Ажлаараа орж хэдэн файлаа "ухаж" байж олж аваад, гарахдаа шинээр хэвлэгдсэн нэг номоо "нэхэж" байж сугавчилж аваад гарсан. "Номоо" гэхээр миний бичсэн ном гэж бодуузай. Өөр хүмүүс зохиогоод манайхан тэнд ажиллаад би бас нэг бүлгийг нь "зохиогоогүй" харин "шивж" оруулсан юм. Англи хэл дээр гарсан нилээн том ном л доо.
Тэгээд тэсэлгүй замдаа автобусанд суух, зам гарах, замаар алхах завсраа номоо нээж хараад өөрийнхөө "машиндсан" бүлгийг хайж олсон. Тэгтэл бусад бүлгээсээ шууд ялгарч байштэ хэхэ. Энэ эх бэлтгэгчид чинь Word дээр шивсэн бичвэрийг гайгүй бол шууд л тэр чигээр нь copy-paste хийгээд тавьчихдаг юм биш үү? Үсгийн фонт, бичлэгийн жигдлэл бүр яг тэр хэвээр байна лээ хэхэ.
Урд нь гадарлаж байсан л даа, эх бэлтгэгчид яажшуухан ажилладагийг, гэхдээ л баярласан бас өөрөөрөө хальт бахархсан гэж хаха. Өчүүхэн юм шиг болов ч харахад цаанаа л нэг "цэмбийгээд, цэмцийгээд" арай л өөр "чамбай" харагдах шиг болсон шүү хэхэ. Эх бэлтгэл гэснээс энэ хүүхэн цагтаа жижиг сажиг номын эх бэлдээд л тавьчихдаг байсан. Одоо ч өөрт байгаа хэрэглээний хэдхэн программаараа жижиг сажиг номыг бол хэнээс ч гуйхгүй хийчихнэ шүү. Надад сайн компьютер, хэвлэлийн эх бэлтгэлийн сайн программууд, бас төрөл бүрийн бэлэн загвар этр байхгүй л болохоос 4 жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаад олигтой сураагүй баагийнуудаас хол хоцордоггүй л юмдаа. Тэднүүс өөрсдөө хэлсийштэ. Миний хийснийг харчихаад бас ч гэж овоо, овоо л байна гэхдээ мэргэжлийн биш юм гээд байсан дараа нь харсан тэдний хийсэн нь минийхээс бага сага будаа идсэн ч гэсэн нэг их сүртэй илүүрхэж сүйд болох юмгүй л байх юм билээ. Яг суугаад нухвал хоёр сарын дараа ямар ч эх бэлтгэгчээс дутку л болох байхаа.
Бас нэг бахархах "онгирох" шалтгаан нь хэдэн файлаа ухаж байгаад олоод гаргаад иртэл, ээ базарваань хумпад би чинь номыхоо "яс мод" "дүн нурууг" аль хэдийнээ босгоод, төлөвлөгөөгөө эхнээс нь дуустал гаргаад бичээд тавьчихсан, бүр номын хавсралтаар орох хэдэн хуудас юмаа хүртэл бэлэн болгочихсон, тэгсэн хирнээ таг "мартааский" явж байсан байштэ хаха. Тэр номыг би бичихгүй бол тэгээд хэн ч бичихгүй л дээ. Өөрийгөө үнэлдэггүй, үнэлдэггүй гэхэд арай л дэндүү байштэ энэ хүүхэн одоо. Хэрэгтэй юмаа хийж байхгүй ангайгаад л, эвшээгээд л өөр том том юм мөрөөдөж, сайхан залуу зүүдэлсэн шигээ өдөр хоногийг өнгрөөж байдаг таарч дээ гэлүү хэхэ. Гэхдээ тэр номоо гаргах юм уу үгүй ч юм уу хэн мэдэхэв л гэлүү.
Comments
Post a Comment