Юу болоод байгааг ойлгохоо болилоо. Дээхэн дээ ГХ блогчин аялан тоглолтоороо арьс өнгө, үндэс угсааны гадуурхалтад өртсөн тухайгаа, ТБ ажлаа мэдэхгүй хариуцлагагүй шар толгойтууд хичнээн яршиг төвөг уддаг тухайгаа бичсэн нь холилдоод надад тохиолдоод байх шиг байна хэхэ.
За бурхан ч учрыг нь олку байх цаана чинь гэртээ сууж байгаад шар толгойтой авгай нарт дээрэлхүүлэх гээд байна шүү, бас болоогүй өөдөөс нь сэлэм жадаа гялалзуулж үзүүлээд гүрэн дамжсан дайн дэгдээж байх шиг байна хахахахаххахахахаха
Юуг буруу хийснээ бодоод олохгүй ч ямартай ч Монгол хүний "зугтамхай" зан хөдлөөд хамаг байдгийг тэр чигээр нь хаяад "арилаад" өгмөөр санагдаад байхым чааваас гэж. Цэнддоо ч билүү Баабар ч билүү монгол хүний хамгийн гол зэвсэг нь "зугтах" ямар нэг асуудал, ажил гарвал аль болох үтэр түргэн хаяж зугтахыг юуны түрүүнд оролддог гэж хор малтаж байсан даа. Тэр нь үнэн юм чинь. Үхсэн баас заавал эдэнтэй ингэж заваарч яадын эх орондоо гэдсээ илээд хэвтжийх минь гэж хамгийн түрүүнд толгойд орж байхчив.
Гэхдээ л дотор зугаатай ч гэхүү өрөвдөлтэй ч гэхүү бодол төрлөө. Ухаангүй ноён, ургашгүй албат гэгчээр Монгол улсад жирийн иргэддээ хамгаалах ямар ч заавар, хууль тогмтоомж нийгмийн хамгаалал /тэтгэвэр, тэтгэмж, өглөг тараах бодлого биш шүү/ байдаггүй гэдгийг мэдэх болохоор энэ улсын иргэн би байна манайх надад ингэж тэгж туслах боломжтой гээд хэл амаа булталзуулах ямар ч боломжгүй тул аль болох түргэн хаяад тавхайгаа гялалзуулаад жирийх тухай л бодож байна хэхэ.
Харин Сэм авгын шар толгойтод тэгж хаяж зугтах бодол байхгүй бололтой хойт айлынхаа навчтын шар толгойттой салахгүй зууралдаад ахин дахин тодруулга аваад эхнээс нь дуустал үзэж тарж байх шиг, тэрийг нь би харж миний өмнөөс бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэх ямар байгаа бол лав тэр улаан навчтын хүүхэн Монголчуудыг харааж алдаж байгаа болов уу гэж бодохоор инээх эсэхдээ эргэлзээд хэхэ. Ай мэдкү бурхан учрыг нь олог цаашаа.
За яадгийн, ажил хэрэг бүткү л байгаа биз, би азгүй л байгаа биз тэглээ гээд яадаг юм энд жаргалтай байнаа, ном уншаад өөрийгөө зугаацуулаад, цаашид юу хийхээ бодоод, хүн амьтнаас зугтаж гэртээ бүгээд өөрийн таваараа байна яадын. Утас дууграхаар ядаргаатай санагдах юм, тэнд ч хүний төөгий өөгий мөнгө аваад хүрээд ир, энд ч хийх ажил чи заваараа биччихээрэй... яа яа больё би ямар нэгдлийн морь юм уу миний гон бие гозон толгойг, толгой дотрохийг, амралтын өдрийг, цаг хугацааг өчнөөн ашигласан чинь болоо штэ ханаагүй юу гэж хэлчихмээр санагдаад гүй ээ мөн муухай ааштай хүн юмаа энэ хүүхэн хахаха.

Comments
Post a Comment