За юу байцгаана охидуудаа?
Одоо энэ бичлэг чинь баяр дөхөөд мартын бичлэг гэсэн үг хэхэ. Охид наашаа, хөвгүүд цаашаа гэлүү хэхэ. Хүүе энд ялаа гарчихсан байна шүү дээ хамар дээгүүр нисээд явчихлаа, зун болж байгаа юм биш үү? гояийн тэ?
Март болж байгаа юм чинь эмэгтэй хүмүүст хэрэгтэй ганц хоёр нууцаасаа хэлж хуваалцдаг юм билүү гэсэн чинь надаа мэддэг тийм нууц жор мор, арга чарга байдаггүй юм байнштээ яанаа таминь ээ хэхэ.
Ингээд бодохоор өөрийгөө эмэгтэйчүүдэд зориулсан сургалтанд сууж байлуу гээд бодоод үзлээ, гүй ээ нээрээ би эмэгтэй хүн мөн билүү ингэхэд? Миша бол намайг эмэгтэй хүн биш л гээд байдаг шүү дээ за за хадуурлаа. Нээрээ сургалтанд сууж байсан юм байнаа. Бие хамгаалах хоёр цагийн билүү сургалт хаха...
Тэнд юу заалгасан гэхээр үү? Хуваалцнаа яадаг юм
Гадаа гудамжинд, харанхуйд, олон нийтийн газар хэн нэгэн хүн танд зөвшөөрөлгүй хүрэхийг оролдох, халдах үед хэрхэн биеэ хамгаалах тухай л заасан юм даа.
Санаж байгаагаас эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, эрс зоримог харагдаж байвал баргийн эр хүн халдаж чаддаггүй, харин ичгүйрсэн, айсан, үс гэзэгнийхээ үзүүрээр оролдож газар ширтсэн маягийн эмэгтэйг дээрэлхэх сэдэл гарч ирдэг гэж байсым. /Тэрийг нь би маш сайн тогтоож аваад байнгын ширүүд дүртэй тап тэп гэж яваад хавийн хүнийг айлгадаг болчихсон байж магадгүй хахахахаха/
Дараагийн сануулга нь хэрэв хэн нэг танихгүй этгээд танд дөхөж ирээд гар хааш ч юм хөтөлж явах, барьж авахыг завдвал хамгийн түрүүнд "бүү хүр" гэж эрс зоримог хэлж гараа урдаа хамгаалалтын байдалтай алгаа дөхөж байгаа хүн рүү харуулсан байрлалаар ав гэсэээн.
Нэг юм анхааруулахад хэзээ ч гараа бүрэн сунгаж тэнийлгэж болохгүй яагаад гэвэл тийм байрлал нь довтолгч этгээдэд маш том боломж олгож гараас чинь угз татах болно, тиймээс хоёр тохойгоо сайтар нугалж биедээ шахах хэрэгтэй гэсийм шүү ккк
Тэгээд хэрэв хэн нэг хүн танд халдвал биеэ хамгаалах хамгийн эхний арга нь хашгирах, аль болох хүчтэй чанга муухай хашгирах гэсэн. Зарим хүмүүс шүгэл ашигладаг л гэдэг юм гэхдээ хүн дайрвал шүглээ амандаа зууж амжаа ч уу үгүй ч үү хэхэ.
Тэгээд ер нь хэн нэг этгээд биед чинь халдвал доорхи зураг дээр заасан эмзэг цэгүүд рүү нь сайтар "довтолох" хэрэгтэй бас гартаа тааралдсан үзэг, бал, түлхүүр гэх мэт зүйлсээ бие хамгаалах зэвсэг болгон ашигла, шороо олддоггүй юм бол пудрээ ч болхноо самбаачлаад самбардаж аваад нүд рүү нь цацаж барь гэж байна лээ шүү. ккк


Comments
Post a Comment