Skip to main content

Possessed!

 Толь бичгээс харахаар нэг бол тэвчээртэй гэсэн утга гарч ирээд нөгөө бол биеэ барьж чаддаггүй солиотой галзуу гэсэн утга гарч ирээд надад яг юу гэж хэлэх гэснийг нь ойлгохгүй жаахан гайхаж байснаа намайг галзуу хийрхүү гэж байна гэж бодоод л өнгөрлөө хэхэ. 

You are possessed ok


Энэ ч яахав нээрээ Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг, Үнэнээрээ явбаас үхэр тэргээр туулай гүйцэнэ бла бла гэх мэт балай үгийг хэн зохиосон юм болоо? Орчин үед яавч тохирохгүй үг байна. 

Надын ажиллаж байгааг харсан нэг хүн чи наадхаа хая хая гэж хэлсэн хэхэ. Хийгээд л байдаг хийгээд л байдаг тэгээд ямар ч үр дүнд хүрэхгүй, өөрт ямар ч ашиггүй ажил гэнээ хэхэ. Би урд нь гайгүй яваа нэг хүүхнийг хараад энэ охин ямар мундаг юм бэ байнга төсөл мөсөл хийгээ л гадагш дотогш яваад, тэгээд цалин ихтэй, хажууд нь миний хийж чаддаг, хийсэн юм юу ч алга гээд л сэтгэлээр унах юм боддог, тэр тухайгаа хүн амьтанд ярьдаггүй байсан байхгүй юу тэгсэн нөгөө хүн ярианы далимд цаад хүүхэн чинь биеэ үнэлэгч штэ ажлаар гадагш явдаг гэж бодож байна уу гүй ээ биеэ үнэлснийхээ хариуд л явдаг байхгүй юу, цалин ч гэсэн ялгаагүй гээд надыг ангайлгасан хэхэ.

Үнэнгээсээ явдаг хүн бол хэзээ ч өндөр цалин авахгүй л юм байна доо тэгэхээр. Үхэр тэргэн дээрээ суугаад л сажлаад насыг барах юм аа даа? хэхэ.

Харж байхад хувийн жаргалаа хөөсөн хүмүүс л хожоод байх шиг байна. 

Миний мэддэг бас нэг хүүхэн байдын. "Явалдаагүй" хүн гэж "хүрээнийхэн" дотор нь бараг байхгүй, бүр хүрээнээсээ халиад явчихсан. Тэгээд хүн болгон тэрэнд ам муутай, худалч, хулхи, өөдгүй, хүн мурихдаа сайн, шуналтай гээд бараанаар нь зугтаадаг тэгсэн хир нь амьдрал нь улам л өөдөө яваад бараг дэлхийг тойрсон ухааны юм яриад даналзаад явж байхыг нь хараад нөгөө дээр хэлсэн ардын сургааль үгнүүдэд эргэлзээд байдын хэхэ. 

Энэ бүгдээс хэлэх гэсэн санаа гэвэл... Буруу замаар яваа хүмүүс нь хожоод байдаг нийгэм юм уу?  Буруу замаар явахгүй гэсэн нь хохирдог нийгмээ яах вэ гэсэн бодол төрөөд байна хэхэ.





Comments

  1. Хүн бүрд өөрийн зураг төөрөг гэж бий. Өнөөдөртөө чи үнэнээрээ яваад хожигдсон мэт санагдавч ирээдүйд хожиж болно шүү дээ. Хожих хожигдох гэдэг чинь цаг хугацааны шалгуураар хэмжигддэг гэж би боддын. Миний л бодол л доо. Цалингийн хувьд чи өөрөө байгууллагаа солиод ч юм уу өөрийгөө жаахан өөр өнцгөөс хараад хөгжүүлээд үзүүл яасын хө.

    ReplyDelete
  2. @Гудиггүй эр
    Цаг хугацаа харуулна гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ л...

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...