Skip to main content

Дэлгүүр хэсэв

Хэд хэдэн юм худалдаж авах хэрэг гараад гадуур хөнгөн атлетикийн тамирчин шиг л гүйж байна хэхэ. За худлаа худлаа би юу гэж тэгж гүйх вэ дээ харин ч үхэр шиг сажлаа алхаатай байж магадгүй гэхдээ гүйх юмандаа гүйгээд явчихаар зарим хүн гүйцдэггүй тохиолдол байсан.

Дэлгүүр хэсэх гэж надад лав бөөн ядаргаа. Бараг эхний дэлгүүрт ороод л авах гэснээ шүүрч аваад гарчихдаг юм. Хүүхнүүд бол ийм ч фирм тийм ч брэнд гээд байдаг надад мэддэг фирм энэ тэр гэж байхгүй ээ байхгүй манай эгч нар л нэрийг нь мэддэг, хэрэг болвол тэднээсээ асуучихна гээд санаа амар амьтан яваад байдаг хэхэ.

Хайсан юмаа эхнээс нь олсоон. Малгай хэрэг болоод бас хэд хэдэн дэлгүүрээр шагайж үзлээ. Уг нь Монгол малгай л даа. Тэгээд царай муутай хүнд малгай зохидоггүй юм болохоор таарч тохирох малгай ховор юм байна хэхэ. Тоорцог өмсөж үзсэн нээх зохихгүй надад айлын зарц маягийн царай байхгүй юм бишүү хэхэ. Эмээгээ тоорцог өмсдөг байсныг санаад өөрийгөө харж баахан инээж зугаагаа гаргаж хавийн амьтны нүд чихийг соотойлгож сортойлгосон.

Эсрэгээрээ Богд Дондогдулмынх шиг шүрэн чимэглэлтэй сүртэй шав шар малгай өмсөөд үзчихсэн чинь зохиосон гэдэг Ванлий Харсан хүн шүүрс алдмаар Ванлий Хаалан сумын Буянхишиг да лам харвал Хахаж үхмээр Ванлий... болоод явчихсан... за худлаа худлаа хэхэ.

Тэгээд авахаа тулвал нөгөө тоорцгоо аваад эмээ царайлаад явна гэж тоочиглочихсон байгаа даа.

Дэлгүүр хэсэнгээ дотроо бодлоо. Юун азаар би алдартай од мод болчихсонгүй вэ гэж. Тэгсэн бол алхаж гишгэж, өмсөж зүүхээ байнга анхаараастай, хянаастай бөөн ядаргаа болох байхаа ай мөн ч хэцүү дээ гэж бодсон хэхэ. Би чинь жигтэйхэн замбараагүй байнга л халаасаа янз бүрийн салфетка, хэрэгтэй хэрэггүй цаасны өөдсөөр дүүргэж эгч нартаа загнуулна, тэгээд гудамжаар явахаар миний цүнхнээс үзэг бал юухан хээхэн цуварч үсэрч унаад ардаас явсан хүмүүс ээлж дараагаар түүж өгөөд байдаг юм чинь хэхэ. Эгч нар бол ч миний цүнхнээс ямар их хог гардаг юм пээ л гэнэ шүү дээ.  

Comments

  1. Дэлгүүр хэсэх дургүй эмэгтэй хүн байдаг л юм байна. Сониен. ккк

    ReplyDelete
  2. @Гудиггүй эр Байна штэ. Эсвэл би эмэгтэй биш юмуу бөө мэд хэхэ

    ReplyDelete
  3. keke blgui yaadiin bi bas bn sht. malgainihaa zurgiig oruulaach geh gsn avaagui bsimu

    ReplyDelete
  4. би лав дуртай гоёшдээ яады ядаж нүдээ хужирлахгүй юу ккккккк хэсээгүй майр уджээ хэсхийсан , ялангуяа сэтгэл санаа тааруу үед тэрийгээ марттал сэнсэртэл хэсэх сайхан шө

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...