Skip to main content

Амралтын өдрүүдийн тайлан бас дэмийрэл

Амралтын өдрөөр Монгол эмэгтэйн хийдгийг чухамхүү нэг яруу тодоор хийлээ хэхэ. 

Хэзээ ч билээ хэн ч билээ нэг зохиолч Монгол эмэгтэйн амралт угаадасны төмпөнд өнгөрдөг гэж бичсэн байсан яг үнэн. Хоёр хоног гэр цэвэрлэж, хэдэн хувцас угааж, хоол хутгаж л өнгөрүүлэх шив дээ. 

Орой унтахын өмнө пиво уугаад унтаад байсан өглөө сэрэхээр нүд аргаад одоо уухаа хүчээр  хориод урвайсан амьтан унтахаа хүлээгээд суугаад байгаа юм бишүү.

Нээрээ би их алдаатай бичдэг нь анзаарагдаж байна уу? Нэг бол үсгийн байрлалыг солиод эсвэл орхиод. Харалгүй бичээд тэрийгээ уншиж шалгадаггүй юм чинь аргагүй гээд өөрийгөө өмөөрчий хэхэ.

Орой толгойгоо сэргээх гэж өөрийгөө авч гараад жаахан салхилуулсан, над шиг ганцаараа өөрөө өөрийгөө салхилуулдаг хүн гэж ойр хавьд алга. Хүмүүс чинь бөөнөөрөө, хосоороо, үр хүүхэд, нохой муур машин тэргээ салхилуулдагаас биш өөрөө өөрийгөө салхилуулдаг нь ховор юм бишүү.
Хавийн амьтан энэ хүүхэн хэнийг хүлээж байгаа юм бол, эвсэл асуудал гарсан хүнүү үгүй юу гэсэн сониуч харцаар хараад өөрийгөө олигтой саатуулж чадсангүй хүмүүсээс зайдуухан аав шигээ нуруугаа үүрч зогсож байгаад ороод ирсэн. Суух гэвч ойр хавьд сууж болох бүх газар эзлэгдчихсэн байх юм билээ. 

Би нээрээ сонин шүү өдөр шөнөгүй экстрасенсийн түвшинд өөрийгөө оруулаад авах, хүрэх гэсэн бүхнээ мөрөөдөөд байвал бүх юм хүссэнээр нь биелдэг гэдэг дээ. Тэгэхэд би эхний 1-2 хоног мөрөөдөж үзээд шууд залхуу хүрээд хаячихдаг хэхэ. Залхуу хүмүүс мөрөөдөлдөө хүрэхгүй гэдэг ер нь үнэний ортой байхаа.

Гэхдээ л амьдрал сайхан байнаа, би цовоолог байна, санаа зовох юмаа сайхан болно гэж түгшүүрээ аргадаад явж байна хэхэ.

Нэг нартай сайхан өдөр хуга баяжчихаад миний блогийг уншдаг бүх хүнийг уриад маш томоо PARTY хийгээд зогсож байх байхаа хэхэ.

Comments

  1. Тэр паарий хийх өдрөө намайг урихаа мартав аа. Нүүрээ сайн угаагаад нөгөө гувцсаа өмсөөд л очино шүү дээ.

    ReplyDelete
  2. мангар, өөрийгөө салхилуулаад гэж ярьдаг гэнээ... хахаха, хөтлөөл явку юу нэг гараараа нөгөөгөө ай?

    ReplyDelete
  3. @ Юки Өөрөө өөрийгөө салхилуулсан шүү дээ юу үнэн тэр үнэн. хэхэхэхэ

    ReplyDelete
  4. тэр эмэгтэй хүний амралтын өдрийн тодорхойлолт үнэн шүү. энэ нэг сонин хэмнэлийг эвдэх л хэрэгтэй санагддын. тэгэж зууралдсаар байтал амьдрал нь дууслаа...
    өөрөө өөрийгөө салхижуулах үзэгдэл энд ч бас байнөө, чихэндээ утас угалж аваал салхилж өгнө дөө харин ч нэг

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...