Skip to main content

Сүүлийн өдрүүдэд...

Өдөр хоног өнгөрч байгааг анзаараад ч байх шиг үгүй ч шиг. Нэг мэдэхэд л намар болох юм шиг санагдаад гуниг төрөх нь. Ирээгүй байгаа намрын өмнөөс гуниглах гээд мөн ч завтай хүнээ би хэхэ.

Ганц нэг уулздаг, холбоотой байдаг найз нөхөд маань уулзахаар Эрүүл зөв хооллолтын клуб ч гэнэ үү юманд оруулах гээд уруу татаад жаахан тээртэй санагдах юмаа. Зарим нь бүр доромжлоод ч байгаа юм уу ятгаад ч байгаа юм уу сонин сонин юм хэлээд. Өөдөөс нь бараагаа ингэж зардаггүймаа маамаа минь гээд хэлчихмээр санагдаад хэхэ. 

Тэр клуб нь коктель бас тураадаг эрүүлжүүлдэг цай, витамин энэ тэр уулгадаг тэгээд төлбөр нь бас хямд биш бололтой юм: Гурван найзаа дагуулж ирвэл өөрөө үнэгүй байдаг юм гэнэ л дээ тэрнээс болоод л мань мэт нь янз бүрийн дайралтанд өртөөд байгаа бололтой. Хэрэглэдэггүй сонирхол алга гээд ятгахаа зогсоохгүй бүр сүүлдээ тэр цай майг чинь авч уух бэл бэнчин алга гээд ч нэмэргүй хэхэ. 

Би болохоороо илүүдэл жин маань ямар нэг өвчин хууч, энэ тэрээс болоогүй суугаа ажлаас л болсон үүнийгээ хасах гэж эм тариа элдэв нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй, залхууралгүй хөдөлгөөнтэй байж идэвхтэй амьдарвал тураад гоолиг болж болно гэж бодоод байдаг юм. 

Тэр хүмүүсийн явдаг клуб нь хүнийг жигнэж үзээд чиний нас тэд, харин дотоод нас чинь тэд гэж гаргаж хэлдэг гэнэ л дээ. Аль болох жин багатай байвал дотоод нас нь залуу байдаг юмуу даа хаашаа юм харваас хэтэрхий эв хавгүй тураад бүр өмнөөс нь санаа зовмоор дожоогүй болчихсон эгчийг 40 настай ч дотоод нас нь 11 гэж хэлсэн юм байх. Тэгээд илүүдэл жинтэй намайг бол шууд дотоод нас чинь 70, 80 байна гэж хэлж зүрх үхүүлэх юм байна л даа хэхэ.

Витамин нэмэлт бүтээгдэхүүн уудаг гэхээр нь бас эдээрээ оролдвол эвдэхийн эхнэрээрээ оролдвол салахын цондон юу юу билээ тэрэн шиг хал балгүй яваа биеэ мэдэх мэдэхгүй ургамал, антибиотокоор бөмбөгдөж байж мөөгөнцөр энэ тэрийн үүр болчихвол гай гэж заримд нь хэлээд яваа хэхэ.

Ер нь би орчин үед далд боолчлол газар авсан хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнээр нь дамжуулаад тэр хүнийг байнгын хараат болгож боолчилдог гэдгийг үнэний ортой гэж боддог байхгүй юу. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээр бие махьбодь нь өөр төрлийн бүтээгдэхүүн хүлээж авахаа болиод зөвхөн тэр бүтээгдэхүүнээ л байнга хэрэглэнэ, хэрэглэхгүй бол янз бүрийн сөрөг нөлөө гараад байнга хүссэн хүсээгүй авч хэрэглэхээс өөр аргагүй болох тохиолдол байдаг тухай сонсож байсан. Тэрийг 100 хувь худлаа гэхгүй, үнэн гэхгүй ерөнхийдөө үнэний ортой л гэж боддог.

Comments

  1. Шахааны бизнес хаа сайгүй байхым даа. Мөнгө улаан болцон хүмүүсийн золиос болмооргүй л байдын.

    ReplyDelete
  2. @Гудиггүй эр
    Хэлээд яах вэ? Үнэхээр сонирхсон бол хэлсэн хэлээгүй шууд авна шүү дэ. Сонирхолгүй байхад хүчээр дарамталж авхуулах гээд байдаг нь хэцүү

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...