Сэтгэл гэдэг эрхтэн.... гээд байдаг билүү? Надад бол эрхтэн гэж санагдахгүй байнаа. Сэтгэл гэдэг чинь өвчин юм уу хэхэ. Заримдаа сэргээд тэгснээ унтраад, тэгснээ сэдрээд... ёо ёо ёо сэтгэл өвдөж байна. Өвдөхөөрөө нэг тийм хөндүүр өвдөөд.
Сэтгэлийн тэнцвэр амархан алдагдаад байдаг нь юун хэцүү юм бэ сэтгэл гэдэг чинь олсон дээгүүр явдаг циркчин юм уу хаашаа юм. Нэг бол пид хийтэл газар унаад эсвэл урам зоригтой гүйгээд.
Жигтэйхэн урамтай хэд хоног гүйж гүрийж зарим нэг юм бүтээх гэж оролдож... хамгийн хэцүү нь хүн болгон ил далд элдэвээр эсэргүүцээд байдгаас үнэхээр залхаж байна. Миний хийж байгаа, сонирхол, хүслээрээ бүтээх гэж оролдож байгаа, ганцаараа явж хөөцөлдөж байгаа ажлыг хүмүүс шуудхан зогсоох гэж, болиулах гэж оролдохгүй ч гэсэн дэмий юм бишүү гээд миний өмнөөс эргэлзээд байхаар сэтгэлээр унаад байх юм аа. Тэнцвэрээ олж ядаж явахад энд тэндээс орилолдоод эсвэл хатгаад байгаа шиг л юмуу даа.
Хазайсан дээрээс түлхэх гэдэг шиг овоо бүтчихлээ гээд баярлах гэтэл бараг хулхидуулснаа мэдэх муухаймаа хэхэ.Гол нь бүтээх гэж ганцаараа зөндөө гүйсэн болохоор сүүлд нь утгагүй юмны төлөө тэгтэл чармайж гүйсэн ч юм шиг болоод ирэхээр урам үнэхээр хугарч байна.
Хэзээ л нэг өөрийн эрх дураараа хийё гэснээ хэнээс ч хараат бусаар сансанаараа хийгээд алдаж оноод ганцаараа хүнээс хараат биш явдаг болох бол доо. Саятан болсон цагтаа л магадгүй юм мөнгө гэдэг бол тэр чигээрээ эрх чөлөө гэдэг дээ.
Comments
Post a Comment