Хүнээсээ л шалтгаалдаг юм байна аа. Зарим хүн хэдийд ч яаж ч байсан гүйгээд боломж болгоныг өөрийн болгоод авдаг бол зарим нь эсрэгээрээ. Бүр тулаад ирэхгүй л бол анзаардаггүй. Би өөрөө тэр анзааргагүй нөхдүүдийн нэг хэхэ.
Хүн болгон яаж ийгээд ганц хүүхэдтэй болчихооч гэх юм. Яг хүүхэдтэй болох гэхээр эхлээд эцэг гэж нэг хүнийг нь олох хэрэгтэй л дээ. Тэгээд дараа нь тэр хүнээсээ хүүхэдтэй болдог тийм үү?
Ганц хүүхэдтэй болчихвол чамд нөхөр байна уу үгүй юу ямар хамаа байна гэж тэр сайн дурын зөвлөгчид маань хэлдэг л дээ. Үнэн юм шиг санагдах ч цагаа тулахаар яагаад заавал эцэггүй хүүхэд гаргах гэж зүтгээд байгаа юм бэ гэж өөрөөсөө асуумаар санагддаг. Муу ч сайн ч хүүхдэд эцэг нь гэж нэг хүн хажууд нь байж байвал сайхан байх даа тиймээс муухай сайхан хамаагүй нэг юм олж аваад хүүхэдтэй болох хэрэгтэй гэж өөртөө хэлнэ.
Тэгснээ давруу зан хөдлөөд яахаараа заавал тааруухан залуу байх ёстой гэж, сайн, сайхан хүнтэй сууж болно биз дээ гэж өөртөө хэлээд давраад давраад явчихдаг юм хэхэ.
Боломжийн тухай гэвэл би хажуудаа байгаа боломжийг ер нь хардаггүй юм билээ. Хэтэрхий номын ч юм уу ямар нэг хэрэг гараад хэдэн үг сольсон, ажлаар холбогдсон залуустай цааш гүнзгий танилцая, утас шөрмөсөө солилцоё гэж ерөөсөө боддоггүй. Ярих ёстой юмаа яриад, ажлаа бүтээгээд илүүг харалгүй явдаг байсан.
Ухаан нь орой таксидаад гаднаа ирээд хэд гарав гэж асуухад жолооч нь өөдөөс чи нөхөртэй юу гэж асуухаар би хариулахын оронд зүгээр л мөнгөө өгчихөөд буугаад явчихдаг. Эсвэл найзтай маань хамт ирсэн залуус нэрийн хуудсаа өгөөд дараа уулзана шүү гэвэл аан гэчихээд тэгээд л тэр чигт нь мартчихдаг юм байна гэдгээ сая л анзаараад байгаан хэхэ.Урд нь сэргэлэн хүүхнүүд хаанаас олон залуу гаргаж ирээд л сольж холиод явдагийг ойлгодоггүй байсан одоо л тэд бол боломжийг дор нь ашигладаг боломж ирэхгүй байсан ч өөртөө боломж гаргаад явдаг гэдгийг ухаарч эхэлж байна хэхэ. Харин тэдэн шиг болж бол чадахгүй бололтой юм аа сонирхол нь алга.
Таксины жолооч нар их эргүүлээд байгаан байна аа даа мөн үү. ккк. Ганцаараа байх зүгээр ш дээ найз аа. Болсон болоогүй нэг хар юмтай болчоод дараа нь яах гэж суув аа гэж хар толгойгоо шааж суув. Ер нь тэгээд би заримдаа зарим бүсгүйг хараад ийм нөхөртэй байснаас нэг сайхан нохой тэжээсэн нь дээр бус уу гэж хэлмээр санагдаад байдын. ккк
ReplyDelete@Гудиггүй эр
ReplyDeleteТаксины жолооч нар эргүүлж байгааг анзааралгүй явж иржээ. Одоо л анзааргатай байя гэснээс ганцаараа байх амароо амор