Гайхамшигтай найруулагч, нүүр хувиргагчдын хувь нэмэр оролцож түүний бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлийг соронзон адил татаж алдаршсан байж ч мэднэ. Гэвч миний бодлоор бол тэр удам дамжсан авъяастайн зэрэгцээ өвөрмөц төрхөө мэддэг, өөрийн харц, хөдөлгөөнийг хэрхэн удирдаж дүрдээ орохоо бас сайн мэддэг болсон хүн.
Английн жүжигчин Ralph Fiennes-ийн тухай ярьж байна л даа. Энэ жүжигчний талаар хайлт хийгээд үзтэл Монгол хэлээр төдийлөн их зүйл гарч ирсэнгүй. Өөрийн сонирхолоор сайтуудаас түүний тухай уншиж байтал гэр бүл нь багагүй сонирхол татсан тул тоймлоод оруулъя.
![]() |
| Зөвхөн энэ зургаар л түүний бүтээсэн дүрүүд ямархуу агуу гэдгийг тодорхойлчихож болох байх. |
Рэйф Файнс 1962 оны 12-р сард Английн Ipswich хотод зургаан хүүхэдтэй өнөр өтгөн сайхан гэр бүлийн ууган хүү болон төрсөн бөгөөд цухасхан дурдахад тэрбээр Уэлсийн Хунтайжын ойрын төрөл хийгээд Английн алдартай удмын хүн юм. Уран бүтээлч аавтай, зохиолч ээжтэй түүний дүү нарын ихэнхи нь мөн урлагийн, тодруулж хэлбэл кино урлагийн зүтгэлтнүүд болжээ.
![]() |
| Бяцхан Файнзууд |
Удаах дүү Марта нь алдарт хүрсэн кино найруулагч бөгөөд алдарт Пушкиний зохиолоор Онегин киног найруулж ах дүүстэйгээ хамтарч бүтээсэн. Ууган ах Рэйф нь киноны гол дүрийг бүтээсэн бол дүү Магнуз нь хөгжмийг зохиож өөр нэг дүү София нь туслах дүрд тоглосон билээ.
Отгон хөвгүүдийн нэг Жозеф нь том ахаасаа дутахгүй алдаршсан тайз дэлгэцийн жүжигчин юм. Жозеф олон сайхан кинонд тоглосноос "Дурласан Шекспир" кинонд бүтээсэн Шекспирийн дүрээр нь дэлхий нийт илүү сайн таньдаг билээ. Жозефийн ихэр Жакоб нь энэ гэр бүлээс урлагт ороогүй байгаль хамгаалах чиглэлийг сонгосон цор ганц хүн юм. Мөн энэ гэр бүл өөрсдийн зургаан хүүхэд дээрээ нэмж нэг хүү өргөн авч өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд Марк хожим архелогич болжээ.
![]() |
| Кино найруулагч Марта Файнс |
![]() |
| Хөгжмийн зохиолч Магнуз Файнс |
![]() |
| Кино найруулагч София Файнс |
![]() |
| Жүжигчин Жозеф Файнс |
Энэ гэр бүлийхний бүтээсэн, гол дүрд нь наадсан кинонуудаас миний бие зөвхөн "Шиндлерийн бүртгэл" киног үзсэн. Рэйфийн бүтээсэн дүрийн талаар ярих нь илүүц биз дээ. Жинхэнэ Гестапын офицер тийм л байсан байх гэж боддог юм. Гэрийн зурагт шатчихсан тул бүр орой болсон хойно гудамжныхаа нэг айлд орж үзэж, зөндөө урт тэр киног дундаасаа өнгөрч эхлэхэд тэр айлынхан ихэнхи нь энд тэнд ундуй сандуй, зарим нь бүр орон доогуураа орж унтаж эхэлсэн байсан. Хамт үзэж байсан найз маань кино дуусахад бүр жигшсэн янзтай "энэ муу ингээд үхлээ" гэж хэлсэн ч санаа нь нэг л амарч өгөхгүй янзтай дурамжхан байсан. Түүнийхээр бол тэр офицерийг бүр "илүү үхүүлэх хэрэгтэй" байсан байхаа.
Харин би түүнийг цаазлуулахын өмнө хүлээстэй гараараа үсээ хойш илээд дүүжлүүрийн тавцан дээр гарахад бараг л амаа ангайн алмайран гайхаж, бүр бишрэх шахаж билээ.
Одоо ч яг тэр кадр санаанаас огтхон ч гардаггүй. Энэ хэсэг дээр л жүжигчний авъяас бүрэн дүүрэн илэрсэн болов уу.
Harry Potter-ийн цувралыг уншиж, зохиолоор хийсэн киноны талаар нэтээр хайлт хийж байхдаа нэг л танил нүдтэй тулгаараад байсан нь Рэйф "Харри Поттер ба Эрлийз Хунтайж"-ийн Воледмортод тоглосон хэрэг байж л дээ.
![]() |
| Энэ бас гайхалтай нүүр хувиргалт, дүр хувиралт шүү. |
Энэ жүжигчний талаар уншиж байхад нэг сонирхол татсан сайхан зүйл нь кино урлагийн алдарт энэ гэр бүлийн залуу үеийн жүжигчид төрөн гарч авга ах Рэйфтэйгээ цуг дэлгэцэнд дүрээ мөнхөлж байгаа явдал билээ.
Дээр дурдсан найруулагч Мартагийн хүүхдүүд аль хэдийнээ өөрсдийн бүтээсэн дүрээр үзэгчдийн танил болж байгаа юм байна.
| Харри Поттер ба Эрлийз Хунтайж 11 настай Том Реддл-ийн дүрд Hero Fiennes-Tiffin |
| The Duchess киноны бяцхан Жоржинагийн дүрд Mercy Fiennes-Tiffin. Энэ киноны гол дүрд Ralph Fiennes, Keira Knightley нар тоглосон билээ |







Ene minii drutai jujigchin shdee, gkk., ter duu n bas Duralsan Shekspeer (englisheer yaaj galigladagiig martsn bulguu) goyo kino shuu. Iim shn ger bulees garaltai ym uu. Ohinoo neg iim shn urlagiin hun bolgoj usguh ymsan.
ReplyDeleteДурласан Шекспирыг англиар Shakespeare in Love гэдэг. Манайхан ихэвчлэн "Шекспирын дурлал" гэж орчуулан гаргадаг юм билээ. Гвинет Пэлтроу энэ киногоор нэрд гарч байсныг санаж байгаа байха. Миний хувьд энэ киног анх Оскарын шагнал хүртэхэд монголчууд маань "Дурласан Шекспир" гэж орчуулж, танилцуулж байсан нь таалагдсан.
ReplyDelete