Амралтын өдрөөр өөрийгөө зугаацуулан балет үзээдээ.
Товч танилцуулга нь энэ байна.
Товч танилцуулга нь энэ байна.
![]() |
| Зургийг Монда цэг эм эн сайтаас авав. |
НОЙРССОН ГҮНЖ
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет
Хөгжим П.И.Чайковский
Цомнолыг И.Всеволожский, М.Петипа
М.Петипагийн хореографийг хувилан дэглэсэн Т.Л.Соболева,
Удирдаач: Ж.Бүрэнбэх УГЗ
Балетмейстер Б.Жамъяндагва /Хөдөлмөрийн баатар, ТШ, АЖ/
Сэргээн тавьсан Х.Гэрэлчимэг МУГЖ,
Зураач Б.Сосорбарам...
Монда гэдэг сайт шинээр нээгдэж байгаа юм уу даа, ямар ч байсан тэндээс тасалбараа онлайнаар захиалж очоод үзчихлээ. Сэтгэгдэл өндөр байнаа.
Шилэн нүдээ мартаж очсон тул үндсэндээ өрөөсөн нүдээрээ л үзлээ шүү хэхэ. Харааны гажилтаа яаж засуулахаа мэддэггүй ээ, нэгнийх нь холын хараа муу, нөгөө нүд нь болохоор ойрын хараа муу хэхэ. Тайзнаас хол Бельэтажд суух нь надад их тохирч байсан л даа, дараагийн удаа дуран, эсвэл бүр ядахнаа нүдний шилээ хармаалж очоод хоёр нүдээрээ сайхан үзчихнэ гэж бодож байгаа.
Тоглолт үзэхээс өмнө Нойрссон гүнжийн танилцуулгыг үзнэ гэж бодож байсан ч амжаагүй тул үндсэндээ таг харанхуй аан аан гээд л үзлээ.
![]() |
| Аврора гүнж - Ч.Ганчимэг СТА, Дезире ханхүү - О.Ганцоож СТА Гэрэл зургийг:Monda.mn, Мэдээллийг: opera-ballet.mn хуудаснаас тус тус авав |
4 жижиг Фрелин гарч ирээд бүжиглэнгүүт нэг нь шууд л нүдэнд тусаад. Бусдаасаа арай л жижигхэн биетэй хэдий ч уян налархай хөдөлгөөн, уран хөлийн тавилт, гайхалтай уран бүжиглэж байгааг нь хараад пээ аргагүй бүжигчин хүн л байх нь гэж дотроо дуу алдан байж үзлээ.
Үргэлжлүүлээд бусад үзэгдэл дээр яах аргагүй тэр жижгэвтэр биетэй бүжигчин нүд сэтгэлийг шууд татаж, анхаарлыг өөртөө эрхгүй татаж догдлуулж би дотроо яагаад ийм сайн бүжигчнээ гоцлолд тоглуулдаггүй юм бол гэж гайхаж, гоцлон бүжиглэж байгаа хоёр гурван бүжигчнийг юугаараа илүү юм бол гэж айхтар шинжлээ.
Ганц нэг бүжигчин цөөн тохиолдолд хөл алдаж байгаа нь харгадаж байсан ч бүгд их сайхан бүжиж манай улс дэлхийн сонгодог урлагийг хөгжүүлж, сардаа хэдэн сонгодог балет, дуурь, бусад урлагийн тоглолт хийдэг гэж бодохоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн шүү.
Гадаадынхан ч зөндөө байна лээ, удахгүй бараг тал хувь нь гадаадын иргэд үздэг болох байхаа.
Үргэлжлүүлээд балетаа ярья. Миний хувьд Эр Хөх Шувуу нь гоцлол Дизерэ ханхүүгээс бараг илүү сайн бүжиглэж байна лээ, үсрэлт сайтай, чадалтай, эрч хүчтэй санагдсан. Харин Дизерэ ханхүү бол алдаа бараг гаргаагүй их чамбай, хариуцлагатай бүжиглэсээн.
![]() |
| Хөх шувуу - О.Анужин, А.Билгүдэ |
Нүдэнд тусаад байсан жижиг биетэй бүжигчин мөн Улаан Малгайтад бүжиглэсэн бүжигчнийг хараад гоцлол дүрээс илүү туслах дүр нь энэ балетийг амилуулаа юу л гэж бодож байлаа.
Гоцлолуудын тавилт сонгодог элмент голлосон болоод ч тэр үү сонгодог элмент гүйцтэглийн талаар сайн мэдэхгүй надад бага зэргийн уйтгартай, харин туслах дүрүүдийн бүжиглэлт илүү сонирхолтой санагдаж байлаа.
Энэ балет ерөнхийдөө бүжигчин бүсгүйчүүдийн нуруун дээр, хөлийн хуруун дээр тогтсон гэхэд болно. Цөөн эрэгтэй дүртэй юм билээ.
Сайхан тоглолт үзэж сэтгэл өндөр гарсаан. Ирэхдээ бага зэрэг даарсан ба Өргөөгийн 4 замын нээлт болсон гэдгийг дуулсан болохоор хэрэг болгон Өргөө дээр автобуснаас бууж кинотеатр орж попкорн авч идэж, хэдэн найзтайгаа тааралдаж цөөн үг солиод алхсаар ирсэн бөлгөө.
Ирэнгүүтээ ирэх бямба гаригт тоглогдох "Хунт нуур" балетийн билетийг нөгөө Монда-р захиалж авч, "Нойрссон гүнж"-ийн мэдээллийг бас харж амжсан.
Миний нүдэнд тусаад байсан бүжигчин чинь МУГЖ Г.Цолмон байсан байна лээ шдэ хэхэ. Аргагүй л гавьяат жүжигчин юмаа, урд нь түүнийг "Шарилжин дундах цэцэг" Н.А.Римский-Корсаковын “Щехеразада”-д бүжиж байхыг тун ойроос буюу тайзны яг дороос анх харж, яасан туршлагатай сайн бүжиглэдэг бүсгүй вэ, Оюун гуайтай ямар ч адилхан царайтай юм гэж алмайрч байсым. Тэр үед гавъяат аваагүй байлаа л даа. Зөв хүндээ зөв шагнал өгчээ. Үнэхээр сайн бүжигчин.
![]() |
| За энэ шүү дээ. Гэр бүлээрээ балетчин, яг л цусанд нь нэвт бүжгийн урлаг шингэсэн хүн байжээ |
Энд түүнтэй хийсэн сайхан ярилцлага байна, уншаарай. Ахмад бүжигчин гэхэд үнэхээр гайхалтай... хэлэх үг алга.
Нэг юм нэмээд хэлчихэд түүний багш УГЖ Гэрэлчимэгийг Заремад бүжиглэж байхыг зурагтаар хараад яаж ингэж уур хилэнг бүжгээр илэрхийлж чадаж байнаа гэж үнэнгээсээ биширч байснаа сайн санаж байна. Харамсалтай нь нүдээр бүжиглэхийг нь үзэх боломж гаралгүй тэтгэвэрт гарагчихаж ээ.




гоё нийтлэл байна .. балет явж үзнээ кэкэ
ReplyDeleteТэгээрэй хө, эх орондоо дэлхийн сонгодог балетуудыг бараг бүгдийг үзнэ гэж ховорхон завшаан шүү!
Delete