Яг одоо би цонхоор орж ирэх хүйтэн салхинд үл ялиг жиндсэн шигээ, цамцаа нөмрөөд сууж байна. Чаталж байгаа хүнийхээ хариуг хүлээж байна. Шууд хаяад унтаад өгч болохгүй бас чадахгүй.
Хунт нуур үзсэн. Сайхан байлаа гэхээс өөр юу гэхэв. Өөрийгөө цагаан биш хар хун гэж төсөөлсөн. Хар бас Цагаан хунд Саруул бүжиглэсэн. Хар хунг илүү сайн гаргасан. Мөн Хан хүү их сайхан бүжиглэлээ, алиа салбадай ч цоглог байлаа...
Хажуугийн зарим хүмүүс больё оо. Танхимд үзвэр эхэлсэн хойно хаалга үүд онголзуулж гэрэл гялалзуулж хоцорч орж ирдэг, орж ирээд сандал суудлаа хайж хүн амьтан үймүүлж түчигнүлдэг хүмүүсийг яалтай.
Суудлаа аль хэдийн эзэлсэн ч энд тэнд гар утсаа ёлтогнуулж хүний хажуугийн харааг ажиллуулдаг хүмүүсийг бас яалтай. Ёстой больё оо болоо шдээ....
Аа бас хүүхдээ дагуулж ирсэн хүмүүс байна. Тэдэнд бурууг өгч чадахгүй л дээ. Гэхдээ хаана хэзээ хэдэн насны хүүхэд авчрахаа мэддэг баймаар. Зарим нэг нь дэндүү балчир байна лээ. Дээр нь манайхан хүүхэддээ суудал авдаггүй болохоор хажууд хүүхдээ өвөр дээр суулгасан хүн суух бас чанга байна шүү. Нөгөөх нь тонгочоод, балетчин болж цовхчоод. Загналтай нь биш, өхөөрдөөд өнгрөе гэвч үзвэрээ тухтай тайван анхааралтай үзмээр байдаг.
Урд түнтэгнэж байсан зарим хүүхэд бол сүүлдээ суугаагаараа унтаад л өгсөн харагдсан. Хүүхдээ бусад хүнд саад болон болон үзвэрийн танхимд унтуулах гэж авчрахын хэрэг юун.
Үйлчилгээний ажилтнууд сануулсаар байхад элдэв юм иддэг, утсаар ярьдаг, зураг дардаг, бусдын анхаарлыг саринуулах үйлдэл хийдэг хүмүүсийг өшигчөөд гаргачмаар болохын. Хэрэлдэлтэй нь биш. Нэг талд хүүхэд түчигнүүлж тонгочоод, нөгөө талд өсвөр насны охин гар утсаа ёлтогнуулаад тэгснээ надад нэг сайн ширвүүлж аваад утсаа далд хийсэн ч гар хөл нь загтнасан юм байлгүй жигтэйхэн хурц үнэртэй ус гаргаж ирж цацаад хамар сэтлэн алдаад бага зэрэг бухимдалтай үзлээ.
Шимтэн шимтэн үзэж байхад сэтгэл аяндаа догдлохгүй байхын аргагүй байлаа л даа. Хөнгөн гуниг ч төрөх шиг, элдвийн л юм бодогдсон, баяр гуниг, гутрал, бас итгэл гэхчлэн янз янзын л мэдрэмж төрж байлаа.
Миний хувьд сонгодог урлагийг ийм хямд үнээр үзэж байгаа маань олдошгүй завшаан. Гэвч дэндүү хямд юм даа гэж харуусах сэтгэл төрж л байсан. Гадны тайзан дээр сонгодог урлаг үзэж байгаагүй, харин дараагийн удаа гадагш явахдаа үзэх боломжийг судлаад үзнээ гэж өөртөө амласан.
Дэлхийд гайхагдсан, алдар цуугаа мандуулсан классик театр биш л бол бүжигчдийн ур чадвар нь манайхнаас овойж оцойтлоо илүү гарахгүй гэдэгт харин итгээд байгаа шүү. Манайхан чинь маш чадалтай, авьяастай хаана ч гологдохгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ дээ.
Гадны жуулчид их үзэж байна лээ. Бүр автобусаар авчраад үзүүлж байсан. Энэ нь ч зөв, тэртэй тэргүй зөндөө олон сул суудал байгаа болохоор аль болох билетээ борлуулж бага сага ч болтугай орлого оруулах нь театрт хэрэгтэй шүү дээ. Гаднаас танил ирвэл чирээд л үзвэрийн билет авхуулаад балет үзүүлнэ дэ гэж бас бодсон шүү :)
harin tiin huuhdee avch yavdagiig bolih heregtei, kino teatr ntr ter bol oorshde , iimerhuu yumand estoi hereggui ee,
ReplyDeleteТэгж хэлвэл хүүхдийн эсрэг үзэлтэй заналтай амьтан болоод ёстой хэмх загнуулах байхдаа хихихи. Дэмий л бухимдан бухимдан үзлээ, сая бол арай дэндүү байсаан, бараг надаас бусад нь хүүхэд дагуулж ирсэн байлаа л да
Deletebi neg udaa daguulaad ochood yzvel yaadag bol gej bodood bgaa, oxin maani zuragtaar balet xaraad uxaanaa aldchixsan, gulurtsun suuj bsan boloxoor sonirxdog yum bolov uu gej bodood. Gexdee sonirxoxgyi bval dunduur ni avaad gardag l bx daa gej bodood ergelzeed l bna.
ReplyDeleteУрд нь сайтар хэлж ойлгуулвал яадаг бол? Хэдэн настай вэ гэдгээс бас их шалтгаалдаг байхаа, угаас бага насны хүүхэд 15 минутаас илүү томоотой сууж чаддаггүй, анхаарал нь төвлөрдөггүй гэсэн байх шүү. Балет дор хаяж 1 цаг 20 минут үргэлжлэнэ дээ.
Delete