Welcome June!
Ингээд хайртай Тавдугаар сар минь надад зөндөө эрч хүч, инээмсгэлэл, тайван амгалан байдал бэлэглээд гар далласаар буцлаа даа.
Маааашшшш их баярлалаа хайрт May минь! Үнэхээр сайхан сар байлаа. Юунд ч санаа зовсонгүй аз жаргалтай халгиж цалгисаар бүтэн сарыг нүд ирмэх зуур өнгөрөөчихлөө шүү дээ.
Зургадугаар сарын тухай бодол гэхээр жаахан зэвэргэн, нартай, үүлтэй өдрүүд санаанд буугаад байна. Уг нь ийм байгаагүй байхаа миний багад. Одоо л зун болохоо больж дээ. Нээрээ цаагуур чинь хөдөө сайхан ногоороод их сайхан зуншлага болох шинжтэй шүү. Адуу мал ч сайн төллөж байна лээ.
Зургадугаар сарын бороо бас уянгалаг даа. Хэн нэгнийг мөрөөдөөд л ажлын цонхоор бага зэргийн уйдсан төрхтэйгээр биеийн чилээ гаргахаар ширээний араас босч, цагдаа агаа мэтсийг ажигласан шиг зун болохоор тэгж ингэж зугаалнаа гэж бодсон шиг, оройтлоо гэж санаа зовохгүй зогсох гоё шүү.
Зуны шөнө дэндүү богинохон гэдэг ч манай Монгол чинь дэндүү сайхан. Хилийн дээс алхаад очсон газраа оройн 6-7 цаг өнгөрөв үү үгүй юу нар "зугтааж" харуй бүрий нөмөрч байхад гайхаж, дургүйлхэж хүлээж авч байж билээ. Ямар тас няс хүйтэрсэн өвөл байгаа биш дээ, халуун газар тийм эрт үдэш болно гэхээр шал утгагүй санагдсаан. Шударга биш эдр хэхэ.
June гэхийг би үргэлж нөгөө July-тэй нь андуурнаа. Аль нь зургаа аль нь долоо билээ гээд бантаж, бантсандаа хуйхаа маажиж, хуйхаа маажисандаа тархи сэргээд ирэхэд надад Камертоны хэд маань л тусалж зөв гарцыг олно шүүдээ.
Яагаад Камертон гэж үү? Яахав дээ, дээхэн үед тэднүүс June 24 тоглолтоо хийж, зурагтаар сүртэй реклам цацаж байгаагүй юу. Тэгж л June and July-ийн ялгааг олдог болсымдаа гэж.
![]() |
| Ийм л залуус байв даа :) |
Нээрээ хүүхдийн баяраа яаж тэмдэглэснээ бичилгүй мартах гэж байна. Гэрийхэндээ алдарт пицца, тагтуританаа хийж өглөө. Уйдах болоогүй бололтой манайхан. Бүгд санал нийлж, хүсэлт гаргаж байж хийлгэлээ шүү дээ.
Эгч хоёр давхар бялуу авчихаж, юун аятайхан хөөрхөн бялуувдэ орой зургийг нь авч оруулнаа гээд дэлгүүр гүйгээд иртэл зүсчихэж хэхэ. Тэгээд зураггүй хоцорсоон хихихи.
Дэлбэртлээ идлээ, уулаа, чихлээ, багтахгүй байхад нь арайтай л өөрөө өөрийгөө чихдэж байж идүүлж уулгасангүй ваахахахахахахаха. Бараг чихдсээн. Тэгээд яаж гуалиг болох, хэн эгчийн жатганаас мултрах аргаа бодчихсон л сууж байна хохо.

Comments
Post a Comment