Skip to main content

Жижүүртэй

Хамгийн түрүүнд орцны жижүүртэй болсноо баяр ёслолын байдалтайгаар дуулгаж байна эдр хэхэ.

Орц цэвэрхэн байх ч сайхан байна шоо. Урд нь орцондоо жижүүртэй байхад нэг их тоож хардаггүй, хлормин үнэртэхээр л цэвэрлэгээ угаалга хийж байна гэж мэддэг, орж гарж байхад энд тэнд хог харгадсан ч нэг их анзаарч ач холбогдол өгдөггүй байлаа л да.

Орцондоо цэвэрлэгчгүй болсноос хойш бүх өнцөг булан бүрийн хог новш нүдэнд тороод бүр байчихаад орцонд хаана плитан шал нь эмтэрсэн, хагарсан, байхгүй болсныг хүртэл нүдээрээ бүртгээд байгаам биш үү хохо.

Одоо харин цэвэрлэгчтэй болсон биш нүдэнд торох ширхэг ч хоггүй цэвэрхэн сайхан, гял цал байна л даа, гэвч бүр давраад хамраа шантайлгаж үнэрлээд энэ цэвэрлэгч хлормин хийдэггүй юм байна, тэгж байгаад нэг сав хлормин өгдийм билүү гэж бодож эхэлж нтр. Хүн гээч мөн ч давруу цамаан амьтан шүү.

Хоолны дуршил огцом нэмэгдэж, өдөр бүр мөхөөлдөс авч иддэг болоод дуршлаа яаж дарах вэ гээд түмэн бодол болсон л хүн байхым. Амралтанд өгдөг бүдүүн улаан буудай шиг будааг идмээр санагдаад хайж явж хоёр янзын хөц будаа авснаа том ширхэгтэйгээр нь хуурга хийлээ. Миний хайж явсан будаа мөн байнаа мөн байна. Гэвч идэхэд олигтой ордоггүй ээ. Яг мал шиг хивж байж л тэжээл болгохоор юм байна. Амт бол гоё л доо. Шөлтэй хоолонд маш бага хийвэл болох юм шиг байна.

Орой нь тараг идлээ, боорцог идлээ, мөхөөлдөс идлээ, чихэр идлээ, шоколад идлээ гэсэн ч бас өлөн нүдэлсэн л хэвээр байх юм. Энэ амны зугаагаа идэх юмаар гаргахгүй тэсээд байдаг хүмүүс яаж чаддаг байнаа ойлгохгүймаа. Ямар арга чарга байна.

Орж ирсэн уншигчиддаа...















Comments

  1. Би бас нэг хэсэг тэгдэг байсы маа, орой жижиг сажиг юм идэхгүй л бол өлөн нүдлээд хөргөгч ухаад байдаг. Тараг уучихаад л, за үүнээс цааш юм идэхгүй унтана гэж бодоод тас гүрийгээд хэд хоноход л аяндаа режимдээ орно доо уул нь.

    ReplyDelete
    Replies
    1. Харин сүүлийн хэд хоног гайгүй болж байна. СОнин юмаа тэ?

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...