Skip to main content

Нэг сайхан уудлая, бичье :)

Блогоороо шагайлгүй бас чиг удаж байна шүү. Хэн нэг хүнд хэлсэн зүйлээ блог дээрээ бичих сонирхолгүй болчихдог юм л даа. Тиймээс хамаг байдгаа ярьдаг найз нөхөдтэй, дотно хүнтэй байвал блог дээр бичих юм олдохгүй болох байх даа хэхэ.

Саяхан спот ертөнцөөр хүүхнүүд амьдарлаа ярьдаг шуурга дэгдэв үү яав? Нэг буянтан нь бүх тийм бичлэгүүдийг жагсаагаад линктэй нь тавьчихдаггүй байгаа даа, орж унший, кайф авий, боды, алгаа ташаад хүүхнүүдээ дэмжий хэхэ.

Миний хувьд бол тэр давалгаанд давалгаалахгүй ээ. Үзэл бодол маань нэг тиймэрхүү хэхэ.
Зовлонгүй, адал явдалгүй амар сайхан амьдарч ирсэн хүн гэж байхгүй байх л даа, харин тэрийгээ хэнд ярих уу? хэзээ ярих уу? юу гэж бодож дотроо хадгалж явах уу гэдэг нь хувь хүний онцлог, үзэл бодол.

Бичлэг бичсэн хүүхнүүдээ огтхон ч буруутгах гээгүй шүү. Бичих ёстой юм, дундлах ёстой юм, бас санал бодлоо хуваалцаж, бусдын бичлэгээс ухаарал олж авах хэрэгтэй л гэж бодож байна даа.

Миний үзэл бодол гэвээс нэг тийм... Юу ч гэмээр юм бэ дээ... Өөрт тулгарсан, туулж өнгөрсөн асуудлаа арай л өөрөөр хардаг, дүгнэдэг болсон. Гуньж гутрах, сэтгэлээр унах, яагаад заавал би гэж.... гэж аргаа баран яая даа гэж туулсан өдөр хоногууд өч төчнөөн байсан л байх, гэхдээ одоо эргээд бодоход харин ч амьдралын амт шимтийг мэдэрсэн сайхан дурсамжууд санагддын.

Сэтгэлд хурсан бүхнийг маань тээршаалгүй нэгд нэггүй сонсож, дараа нь за MR-аа чи хөл дээрээ бат зогсоно шүү, инээмсглэнэ шүү гэж урам өгдөг найзтай байх сайхан шүү. Тэгж хэлдэг хүн гарч ирсэн тэр цагт би тодорхой хэмжээгээр өөрийгөө олсон, бусдаас биш өөрөө өөрөөсөө хараат байдаг болсон, магадгүй хэтэрхий биеэ даасан үзэл бодолтой болчихсон байсан ч юм шиг. Ихээ эрт, яг л дэмжлэг хэрэгтэй, хэнтэй зөвлөхөө мэдэхгүй унаж босож гэх юм уу даа нэг тиймэрхүү явахад таараагүй гэхээр хувь заяа их тохуутай ч юм шиг хэхэ.

Блог уншдаг бүсгүйчүүддээ хандаж саяхан сонссон үгээ хэлмээр санагдлаа. "Босож чадаж л байвал хэдэн удаа ч унасан яадаг юм" гэсэн үг. Алдаа хийхээс хэтэрхий айгаад хэрэггүй гэдэг юм уу хийсэн алдаа, өөрт ноогдсон хувь заяа, тавиландаа битгий гутар ч гэмээр.

"Бусдын зовлон гэж энэ орчлонд үгүй" гэсэн буддын сургаалийн үгийн утга учрыг төдийлөн ухаж боддоггүй явлаа л да. Буддын ч билүү шашинд "Бусдын зовлон минийх байг, бусдын үзэх ёстойгоос надад оноож өгөг, би хуваалцъя" гэсэн үзэл явдаг тухай хальт сонсож л байлаа. Саяхан нэг эргэцүүлж бодохнээ юм бүхэн учиртай, тиймээс бурхан, эсвэл хувь заяаны оноож өгсөн тавилан бүр, үзэж туулах ёстой юм бүхэн цаанаасаа учиртай юм байна л гэж бодож байгаа.

Бурхан хүнд дааж дийлэх хэмжээгээр ачаа өгдөг гэдэг дээ. Үүнд аз жаргал, зовлон, эсвэл эд хөрөнгө гэхчлэн бүх юмыг тухайн хүний дааж туулах тэнхээнд нь тааруулж оноож өгдөг болов уу да.

Хааяа нэг тохиолдох хэцүү үедээ, эсвэл шантарсан, сэтгэл санаагаар унасан үедээ би өөрөөсөө асуудаг юм. "Хэрэв хэн нэг хүнд, эсвэл хажууд зогсож байгаа бүсгүйд яг миний туулж байгаа энэ хувь заяаг үүрүүлвэл энэ хүн яг над шиг даагаад, давж туулаад явж чадах болов уу" гэж. Тэгж бодонгуут сэтгэл амрах шиг, бас надад үүрүүлсэн энэ хувь заяаг надаас өөр хүн ингэтэл өргөж явж чадахгүй болохоор цаанаасаа хувиарлаж дээ гэж бодохоор сэтгэл санаа хавьгүй хөнгөрдөг хэхэ. 

Бас дээр нь хэцүү юм үзэж туулж яваа нэгнийгээ, буруу зүйл хийж түүнийхээ хариуг хүртэж яваа хүмүүсийг, дэндүү гэмээр азгүй хувь заяатай нэгнийг хараад айж, цэрвэж, нүгэл нь нүдээрээ гарч гэх юм уу тиймэрхүү хандлагаар харахаа ч больсон. Бусдын дааж туулж чадахгүй хэцүү хувь заяаг энэ хүн үүрэх тэнхээтэй байж, хэрэв энэ хүн үүрээгүй бол өөр хэн нэгэн магадгүй надад ч юмуу оногдох байж гэж боддог, хардаг болсон. "Бусдын зовлон гэж энэ орчлонд үгүй" гэдэг үгийн утга энд л яваам, минийхээр. Зовлон гэдэг нэгэн бүхэл зүйл юм, тэр нь нийт хүмүүсийнх л юм. Харин оноож өгөх нь л хувь заяа юм. Савны хэмжээ гэж айхтар зүйл шүү.

Бодож санаж яваагийнхаа зах зухаас ханзлаад уудлахад ийм байна. Энэ бичлэгээрээ хэн нэгнийг онцолж онилсонгүй, үзэл бодлоо тулгасангүй, тэг ингэ, тэр нь зөв энэ нь буруу гэж шүүж дүгнэх гэсэнгүй. Блог дээрээ бичлэг бичсэн бүсгүйчүүдээ ямар нэг байдлаар хамаатуулах гэсэнгүй. Зөвхөн энэ давалгаанаас улбаалаад өөрийн бодож байгаагаа бичмээр, та нартаа уудалмаар санагдсных, сайхан далим гарсныг ингээд биччихлээ :) 

АЖ Цогзолмаа гуай нэгэнтээ "Хэрэв чамд хэцүү гэмээр зүйл тохиолдвол үүнээс хэцүү юм таарна, тэр үед би яах вэ гэж өөрөөсөө асууж байгаарай" гэсэн байдаг даа. Энэ үгийг санаж явдын, би хувьдаа.

Comments

  1. аанхаа сайхан үгийг нийтэлжээ.:..
    би энгэж бодооод байдын .. би энэ тохиолдсон бэрхшээлэ ярих их дуртай .. яагаад гэвэл би тэгэж л сэтгэлд хурсан юмаа гаргадаг ..
    тэгэж л би тайвширдаг гэх мэт кэкэ ..

    ReplyDelete
  2. Миний хувьд бол
    -Мэдлэг чадварын хувьд өөрөөсөө дээгүүр түвшний хүнтэй өөрийгөө харьцуулж тэр хүнийг гүйцэж түрүүлэхийн төлөө хичээдэг (өөрийгөө гүйцэхгүй хүмүүсийн дунд жинхэнэ өөрийгөө олж харахгүй сэтгэл тань ханачихна гэдэг үүднээс). Зөвхөн өөрийгөө дайчлах маягаар, элдэв хар буруу санаагүйгээр.
    - Зовлон бэрхшээл тулгарсан үед тэрнээс илүү хүндийг даваад гарсан хүнтэй өөрийнхийгөө жишиж хажууд нь юу ч биш гэдгийг мэдэрч даван туулах эрч хүч сэтгэлийн тэнхээг олж авдаг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...