Сонгууль өнгөртөл тэнгэр хангай онгойхгүй нь дээ...
Семинарт гурав хоног суулаа, зөндөө ч их юм мэдэж авлаа. Семинарт суухын ач холбогдол нь хамгийн түрүүнд өөрийгөө шинээр үнэлж, цэгнэж, дүгнэх л юм даа. Би ийм байсан, тийм байсан түүнийг албан ёсны хэллэгээр ингэж хэлдэг юм байна, тэгж хэлдэг юм байна гэхчлэн.
Бас надад дутагдаад байгаа зуршил, зан чанартаа дүгнэлт хийж, өөрчлөх эхний алхамаа одооноос эхлэе гэж бодлоо.
Тэр нь юу вэ гэвээс Нэгдүгээрт би гэдэг хүн багаар ажиллахдаа жаахан тааруу, зожигдуу, аль болох өөрөө бүхнийг бие дааж хийх гэдэг, бусадтай ойлголцохгүй бол тэр чигт нь хаячихдаг гэмтэй. Биеэрээ хичнээн зовж байсан ч өөрөө хийх гээд зүтгээд шүд зуусаар ард нь гарах гэдэг л дээ. Тиймээс багаар ажиллаж сурах, нийтэч байх зайлшгүй шаардлагатай байх нь.
Багаар ажиллахын ач тус гэвэл:
Цаг хугацаа хэмнэнэ. Бага цагт ихийг мэдэж авах боломжтой.
Таныг хариуцлагатай болгоно. Ганцаар ажиллаж байгаа нөхцөлд хариуцлага тооцох боломжгүй, энэ нь ажлын үр бүтээмжийг бууруулдаг. Багаар ажилласнаар бусдын өмнө хүлээсэн үүрэг бас хариуцлагатай байна гэсэн үг гэнээ.
Миний хувьд өөрийгөө хариуцлагатай л гэж боддог. Хүнд за гэсэн бол яг цагт нь амжуулж, хийж байгаа ажлаа үүнээс илүү хийж чадахгүй гэж өөрөө дүгнэтлээ хийдэг л дээ. Хариуцлагатай байна гэдэг нь эргээд амжилтын үндэс болдог гэнэ.
Багаар ажилласнаар бусдын яриаг сонсох, ойлгох, бусад хүнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвартай болно гэнэ. Би хүнийг сонсохдоо жаахан тааруу, харин сүүлийн хэдэн жил аль болох сонсохыг хичээдэг болж байгаам.
За тэгээд манлайлагч, удирдагч байхын тулд хамгийн түрүүнд цаг баримталж сурах нь миний хувьд ойрын хугацаанд хэвшүүлэх хамгийн том зорилт.
Цаг барихдаа жаахан наазгай талдаа. Хойргошоод байдаг зангаа засах нь чухал байна даа.
Хүн бүхэн тодорхой нэгэн хэмжээнд манлайлагч байдаг юм байна. Төрөлхийн манлайлагч төрхтэй хүн ч байна, цаг үеийн шаардлагаар гарч ирсэн манлайлагч ч байна. Хоёр хүн байхад аль нэг нь манлайлна шүү дээ.
Гэвч манлайлагч хүний чухал чадварын нэг нь дагах чадвар гэнэ дээ. Үргэлж бусдыг араасаа дагуулах биш, бусдыг дагаж сурах нь чухал юм байна.
Хамгийн гол чадвар нь соёлын ялгааг ойлгох чадвар. Хүмүүсийг хувь хүн талаасаа өөр өөрийн өнгө төрхтэй гэдгийг ойлгох нь маш том чадвар байна.

Энэ мэт олон зүйл заалаа, надад байдаг чадвар ч байна. Ухаан нь хамт суусан эгч маань хүнийг сонсох, арга эвийг нь олж асуудлыг дэврээлгүй бусдын аяыг дагаж ажиллахдаа маш сайн байхад би түс тас шийдвэр гаргах гээд байдаг байх жишээтэй. Бусад хүн намайг маш сонор сэрэмжтэй, ажигч гэж дүгнэсээн хэхэ.
Аа бас би нь угаас мэргэжлээ дагаад манлайлагч биш харин менежер юм байна, түүнийгээ дуртайяа хийдэг юм байна гэж мэдлээ. Манлайлагч хүн менежер хүн хоёрын ялгаа нь гэвэл манлайлагч хүн алсын хараатай, зорилгоо тодорхойлдог, бусад хүмүүстэй цуг нэг зорилго тавьдаг хэдий ч тэр зорилгодоо яаж хүрэх нь чухал биш, зорилгоо авах нь хамгийн чухал байдаг байх нь.
Менежер хүн бол тэр зорилго тавьсан хүмүүсийг аль замаар, ямар аргаар зорилгодоо хүрэх вэ гэдгийг тодорхойлж аль болох амар хялбар, ашигтай дөт замаар амжилтанд нь хүрэх гарцыг нь эрж хайж олдог, түүгээрээ хүмүүсийг зорилгод нь хүргэж өгөх бүхий л ажлыг зохион байгуулдаг буянтай ажил хийдэг юм байнаа.
Ингээд заалгахаар яг үнэн байгаа байхгүй юу. Манай багийн ахлагч эгч болохоор надад одоо 3 жилийн төсвөө олж батлуулмаар, өөрсдийгөө, бас багийнхнаа ашигтай, орлоготой, цалинтай болгомоор байна гээд л байгаам. Харин тэрийгээ яаж хэрэгжүүлэх, хэнд хандах, ямар төлөвлөгөө, төсөл бичих, юу хийхээ мэдэхгүй, мэдэхийг ч төдийлөн хүсэхгүй гол нь тэр санаагаа хурдан хэрэгжүүлмээр байна л гэсэн.
Миний зүгээс бол түмэн янзын бодол төржийгаан, хэнд хандах билээ, ямар аргаар юу хийх билээ, миний таньдаг хэн юугаар тус болох билээ, хэнтэй хамтрах билээ гэхчлэн. Харин зорилгоо хэрэгжүүлсний дараа нь бол яахыг нь би төдийлөн сонирхохгүй байна л даа, угаас өдөр тутмын ажилд нь оролцоод, байнга зууралдаад байх сонирхол надад төрөхгүй байгаа.
Зөвхөн сэтгэлдээ хүртэл юмаа хийгээд, амжилттай хэрэгжүүлээд, хүмүүст тус болоод хийсэн ажлынхаа үр дүнгээс сэтгэл ханамж авах нь надад илүү гоё санагдах гэхчлэн бусдаас өөр л байгаад байгаам.

Сур сур бас дахин сур гэж хэлсэн Ленин багшийн үг ээ гэж...
Comments
Post a Comment