Эрхэм MR завгүй дээр нь нам жим байхыг хүссэн тул гэрээс гарахгүй, гэдэс алдахгүй чив чимээгүй сууж байгаа бөлгөө.
Нэгэнт өөрийн хүслээр олон юмнаас татгалзаж байхад хаа нэгтэйгээс хүмүүс асууж сургалаад утасдаж барих огтоос таалагдахгүй байна гэхгүй юу. Жигтэйхэн муухай хажигч зантай юмаа да.
Сонгууль монгууль гэснээс би ч гэсэн саналаа өгөөд 1000 нэгж авчмаар байшдэ. Үнэгүй юманд нугасгүй цаад чинь хэхэ. Даан ч харъяалал дээрээ өгөх болохоор би нь хөдөө явна, санал өгөх гэж хөдөө явна гэж худлаа тэгэхээр саналаа өгөхгүй ээ.
Хэрэв санал өгөх боломж баймааж нь ямартай л одоогийн ерөнхийлөгчид өгөхгүй, тухайн өдрийн байдлаас харж байгаад нөгөө хоёрын нэгийг нь дугуйлнаа. Яршиг ганц хүний санал их юм биш ч гэсэн яадын тэ? Манай нэг таньдаг ах УИХ-ын сонгуулиар надад аминчлаад ярилаа л да. Улс төрчид угаасаа худалч, мань мэтэд тусламж үзүүлдэггүй худлаа амлаж гарч ирээд ард түмний амьдрал улам доройтоод байна, дургүй хүрээд санал өгөхдөө бүгдийх нь нэрийг баллаж хаяад хуудсаа хураалгаад гараад ирсэн гэж байгаам хэхэ.
Тэгэхэд нь би таны санал чинь хүчингүй болсон байна шдэ гэж яг хэлэх гэснээ хэлээ амжиж хазаад чимээгүй өнгөрсөн. Тэр хүнд үүнээс өөрөөр үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлэх боломж гараагүй юм байлгүй дээ. Хүчингүй саналын хуудасны нилээд нь иймэрхүү зориудын санаатай эсэргүүцэл байдаг байх шоо.
Энэ жил ерөнхийдөө хүмүүсийн идэвхи сул байх нь ээ. Саналаа өгмөөргүй байна гэсэн бодолтой байгаа хүн их бололтой. Хэнд нь өгөхөө мэдэхгүй, хэнийг нь ч дэмжмээргүй байна, уг нь олигтойхон нэг хүн нэр дэвшсэн бол тэрэнд шууд л саналаа дугуйлмаар байна гэж санааширсан хүн олон байгаа байх гэж би хараад байна.
Манай дор нэр дэвшигчийн сурталчилгааны байр байдаг, хэн юу хийдгийг бүү мэд, ямартай ч орцны дээвэр дээр 1 Гадаа хашаанд 2 туг намираад л байдаг юм. Нэг штабтаа л гэхэд 2-4 туг намируулна гэхээр тэр их мөнгийг намууд хаанаас олдог бол? Яагаад ингэж байна гэвэл нь би төрийн далбаагаа хамгийн хямддаа 6500 төгрөгөөр худалдаж авдаг, дунджаар 10.000 төгрөг байдаг, аа харин манай хамтлагийнхан өөрсдийн логотой ганцхан туг таньдаг хүнээр бараг 50% хямдралтай захиалгаар хийлгэхэд 80.000 төгрөг болж байсан санагдана.
Энэ жишгээр тооцоод үзэхэд намуудын халааснаас мааш их мөнгө туг, дарцаг, бусад хаяг, рекламд урсдаг байх нь. Шал үргүй зардал шүү дээ. Бусад зардлыг нь тооцоод ч хэрэггүй биз. Үнэхээр хийсэн бүтээсэн нь ард түмэнд ашиг тустай, таалагдаж байвал, намын бодлого шинэчлэл нь зөв бол тугтай туггүй л дарцаглана шүүдээ. Туг дарцгаар хүнийг татна гэж юу л бол...
Үг олдож.... нь нөгөө блог дээрээ очиж нэг гуниг биччий... /шүдээ гаргаад инээв/
Comments
Post a Comment