За тэгэхээр... ганц пост хийчих гээд залхуураад суугаад байгаа хүн байна. Бичнэ гэж бодсон зөндөө л юм байхын, бичихээс залхуураад л яваад байна. Гэнэт онгод орохоор өдөрт хэдэн бичлэг ооруулж тэнэгтэнэ дээ хэхэ.
Сүүлийн хоёр хоног босолгүй суугаад жин нэмээд явахад гуяны дотор булхалзаад хоорондоо хавираад гэхгүй юу хаха. Уг нь гайгүй жин хасагдаж гуалиг болох замдаа орж эхэлж байсан буцаад залхуу хүрээд ингэчих юм аа.
Нэг найз хүүхэн маань богино өгүүллэгүүдээ интернетэд цахим ном болгож оруулсан гээд надад үнэгүй унших, татаж авах эрх бэлэглэсэн. Нийт 3 жижиг номтой болсон ч уншиж амжихгүй л явна.
Аавд бас хамаатны дүү нь нилээн хэдэн ном өгсөн тэрийг ч бараг гарчиглаж амждаггүй. Манай хамаатнуудад урд нь хөгжмийн зохиолч, бөх, уяач, сийлбэрч, бариач, бизнесмен, үлгэр тууль хайлдаг, дуулдаг хуурддаг улс байдаг байсан бичдэг хүн яг санаанд орж ирэхгүй байсан харин байдаг юм байшдэ. Нилээн хэдэн ном гаргасан хүн байнаа, байна. Авъяас бол аль аль талаасаа гомдоохгүй авчээ, ажил хэрэг болгох тал дээрээ хойрго юм даа.
Өөрийн гэсэн номоо гаргана л гэчихсэн байгаа, эхлээд энэ хүмүүсийн гуйгаад байгааг гаргаадхая, эхийг нь бэлдээдхэе.
За тэгээд болсон болоогүй баахан зүйл ноороглолоо, аппликшн бөгөллөө. Үр дүн нь яг миний санаж байсанд хүрсэнгүй ээ хөөрхий.
Санасандаа хүрч орцны шалаа угаасаан нэг удаа хохо. Гурван давхараас хоёр давхар хүртлэх шат, өөрийн давхраа арчиж угаасан хамар луу тоос ороод цааш үргэлжлүүлж чадаагүй ээ. Найтаагаад баларах дөхсөн. Тоосны харшилтай л даа угаасаа.
Одоо орц жижүүртэй болсон шинж байх шиг байна, удахгүй халуун ус ирээд амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнээ.
Блог ертөнц нам жим болчихож, ямар нэг давалгаа эхлүүлмээр байна, юуны тухай вэ?
chinii harshil ch gaiguim bna. bi bol haa ch masktai,
ReplyDeletetaxind ch suuh arga alga mongold.
baar savand bol buur sanaltguim
Оооёоооо гадуур масктай хүн тааралдвал чамайг гээд гүйцэж очоод дэгээдэж унагаагаад үсдээд авий :P
Deleteорцны жижүүр, цэвэрлэгч нар ч их юм хийдэг хүмүүс юм даа.
ReplyDeleteХэлээд юу гэх вэ маш хүнд хөдөлмөр юм байна лээ. Манай байр харин ч гайгүй цэвэрхэн, тохилог тэрнээс хуучны байруудыг цэвэрлэхэд маш хэцүү бас дээр нь тэнэмэл хүмүүс орж ирээд унтаад өтгөн шингэнээ гадагшлуулаад болдоггүй гэсэн. Хуучны угсармал байруудад яагаад тэнэмэл хүмүүс оргонох дуртай байдгийг сайн мэдэхгүйн, бодвол нуугдах булан тохой зай ихтэй байдаг байхдаа
Delete