Миний хамгийн дуртай, хайртай сар. Арга ч үгүй юм даа би энэ сард төрсөн юм чинь :)
Маргааш нөгөөдрөөс тайван сайхан сууж байгаад хайртай сарынхаа тухай гоёо бичлэг бичье гэж бодсон ч гэнэт бодлоо өөрчлөөд ингээд бичээд сууж байна хэхэ.
Өчигдөр, өнөөдөр хоёр гадуур тэнэлээ. Нүүр хорсоод сүйд болж байна. Хамт явсан охин маань чиний нүд нойрмог байна кофе уух уу гэж байн байн асуугаад байлаа. Сүүлдээ санаа зовоод аргагүй учраа хэллээ. Нойрмог биш ээ гунигтай гэж найзууд маань хэлдэг юм гэхдээ би зүгээрээ, ийм гунигтай нүдтэй яваад сурчихсан бололтой бла бла бла гээд үнэн гэж бодсноороо тайлбар тавилаа хэхэ.
Үүнээс улбаалаад шингэж үлдсэн бодол гэвэл яагаад гунигтай нүд өөрөө өөртөө "наачихсан" юм бол, яагаад цоглог, золбоолог, инээд алдсан, эргэлдсэн сэргэлэн нүдтэй байж чаддаггүй юм бол гэсэн асуулт.
Гадуур өөр улсаас ирсэн хүнийг дагуулж явахаас халширч байнаа одоо. Хамгийн их нервтүүлдэг нь таксины жолоочид. Яаж ч чадахгүй дээрэлхүүлчих юмаа хэхэ. Гандан орохоор явангаа хамт яваа охин зураг дарж байтал Гандангийн хашааны гадаа цагдаа зогсоож энэ хавиар зураг авах хориотой гэхийн. Хаа сайгүй хүмүүс зураг аваад байхад яагаад ингэж байгаа юм бэ гэж сүүлд нь надаас асуухаар нь хэлэх үг олдсонгүй. Мэдэхгүй ээ л гэлээ хэхэ.
Нэгэнт миний төрсөн өдрөөр энд байхгүй, буцаж байгаа тул хоёулаа миний төрсөн өдрийг хөөрхөн тэмдэглэчихсээн. Зүсэм бялуу авч хувааж идээд, бас шар айраг уусан, даан ч шарсан төмс нь гараагүй болохоос. Яагаад шарсан төмс захиалахад за гэчихээд удаж удаж, төмс гарахгүй ээ гэж байгаа юм бэ гэж бас асуугаад би нь хариу зохиож хэлэх гэж баахан бантаад хаха.
Нээрээ 2 долларын дэвсгэрт бэлэглэсэн, аз дагуулдаг юм чи хадгалж яваарай гэсэн. Бас өөрийн улсын мөнгөн дэвсгэртээ өгсөн л дөө. 10.000+1000=11.000 хэхэ. Үүгээр тэд нэг удаа автобусанд суух буюу эсвэл цэвэр ус авч ууж болох ханштай юм гэнэ лээ.
Хотын төвөө хичнээн цэвэрлэсэн ч Баруун дөрвөн зам дөхөөд л нуль шороо, хог. Би хүртэл шороо манаргаад алхаж байхдаа за гутлаа угаах гэж төвөг болох нь гэсэн шүү юм бодож яваан.
Харин залуусын стиль, харьцаа, ихэнхи үйлчилгээний газруудын үйлчлэгчдийн харьцааны соёл сайн байсан шүү. Зочинд маань үнэхээр таалагдсан. Сайхан хот байна, их тайван гоё улс юмаа, би үнэхээр аз жаргалтай байна ахиад ирмээр эсвэл удаан байх боломжтой байсан ч болоосой гэж дахин дахин хэлж байна лээ.
Аа тийм манай хүүхнүүдийн өмссөн зүүснийг ялангуяа түрийтэй гутал дээр янз бүрийн хувцас өмсөж гангалж байгааг хараад ангайсан. Ийм гутал өмсөж үзэх юмсан даан ч манай улсад сандайлаас өөр юм өмсдөггүй, та нар урт богино түрийтэй гуталтай ямар секси, хөөрхөн, донжтой харагддаг юм бэ гээд хэхэ.
За хадуурчихаж хэхэ. Тавдугаар сарын хамгийн гоё нь ургаж, цэцэглэж буй байгаль дэлхий, уур амьсгал гэж би боддог.
Тавдугаар сарын кино гэхээр яагаадыг мэдэхгүй "Цөлийн гэгээ" санагдаад байна. Сансрын нисгэгчдийн кино гэдэг дээ. Бас дээр нь "Улаан бөөрөлзгөнө"
Ном.... ммммм.... "Санниковын газар" хэхэ. Шал сонин байна уу тэ? Гэхдээ зүгээр шдэ, санаанд ийм л юм орж ирээд байгаа юм чинь яадаг юм.
tavtai moril tanii durtai tav dugaar sar irsen bna. neere neg goyo bolood yavchlaa
ReplyDeleteudriig saihan unguruuleerei
Баярлалаа, тавдугаар сар үнэхээр сайхан эхэлж байнаа :)
Delete