Skip to main content

Хаврын амралтын сониноос...

Яааг одоо амарч байгаа хүний байдлыг нэг дүрсэлвэл:

Аавын буюу унтаж байгаа орон дээр хөнжлөө хумиад тавьчихсан, даавуугаа хана руу хуйлаад орхисон, орон дээр идсэн хоёр ч чихрийн цаас, базсан амны цаас, модем, зурагтын 2 удирдлага, хулгана, гар утас аа бас юм идсэн аягаа тавьчихсан байна

Эсрэг талын ээжийн орон дээр юу юу тавьснаа тоочих гэвэл эээ.... булхаан тоочиж үл бармой.


Тэгээд хувин сав суулга энд тэнд хөглөрүүлээд л байгаам. Өөрийнхөө өрөөнд хувцас авах, хөшиг угаах, бас бус юм хайх гэж л орсон байх. Хүйтэн гэдэг шалтгаанаар шүүдээ. Галын ойр байхгүй бол зутрах л шинжтэй.

Өөртөө тахианы мөч голдуу хоол хийж иднэ, тэгээд нэг сэнгүр мэнгүрхнээр даруулахаа мэдээд байгаамаа. Гэрээс гарку ээ. Гарвал мэдээж шалтгаантай. Хүчитхар болох, ус цасанд умбаж шумбах, дэлгүүр хоршоогоор орж идэж уухаа залгуулах, ахындаа зочлох гэхчлэн цөөн шалтгаан эс гарваас гэрээс хамраа цухуйлгахгүй гэж мэгээд л.

Гартаа таарсан болгоныг овоо угааж арчаад байгаам. Дулаарах яагаа ч үгүй болоод тэр үү нэг л цэмцийж өгөхгүй л байна даа.

Яг өнөөдрийн байдлаар халуун усанд орох байсан ч нэг шалтгаан гарсан, бас гадаа салхитай хүйтэн байсан нь төлөвлөгөөг өөрчилсөн бөлгөө. Байдгаараа сэгсийсэн, үсээ самнаагүй нүүрээ угаагаагүй хүн л суужаана өдөржин.

Хот хүрээ орох бодол одоогоор төрөхгүй л байна шүү хихихихихихи.

Зурагтаа асааж орхидог ч бараг үздэггүй ээ. Ихэнхи цагаа ПС ширтээд өнгөрөөж байгаа бөгөөд хажуугаар нь мэдээж угаалга цэвэрлэгээ, орон гэрээ өөд татах ажилаа амжуулна. Ээжид өдөрт 2-3 удаа тайлангаа тавина. Ээж нээрээ аавтай цуг энд гэртээ байхдаа хотод байгаа над руу барагтай л бол тоож залгахгүй, мсж бичихгүй харин энд ирэнгүүт ардаас өдрийн хэд мсж бичиж залгаж юу байна юу байна гэж байдгаараа шалгаана хэхэ.

Хөдөө газар тийм л сонин сайхан байна гэж боддым байхдаа хохо.

Амарнаа амарна, агаарт алхана гэсэн нүд ам салхинд хорсоод юун алхах, гэрээс гарахгүй өнжихөд л орой тийшээ байдгаар хорсоод эхэлж байгааг юү гэх үү? 

Хаврын харшил ядаргааг тайлах амралт маань нэг иймэрхүү, ганц ч удаа хонины махтай хоол хийж идээгүйм байна, хөргөгчнөөс мах авч гэсгээхээс туйлын залхуурдаг бөлгөө.

Comments

  1. xoninii maxaar xool xiij idexgyi bol yadargaa tailagdaxgyi bx aa. Bi taxianii maxiig bol 2 udur daraallan xool xiixed l xesegtee daxij idexeergyi boltoloo uiddag. Xoninii max l xamgiin amttai daa. :P

    ReplyDelete
    Replies
    1. Би нь маханд төдийлөн сүжиггүй л дээ. Нээрээ сайхан хар шөл хийж ууя байз ядаж ганц удаа :)

      Delete
  2. хүүе амрах гэсэн биш ядрах гээд байгаан биш үү. дандаа тахиа идэхээр чинь одоо юу болохийн бэ.

    ReplyDelete
    Replies
    1. Жаааа хонины мах идье ээ :)

      Delete
  3. хаана байгаад байгаа хүн бэ

    ReplyDelete
    Replies
    1. Алсын анирхан уулс дундааа :)

      Delete
  4. heheheh amrah bish yadrah uu? kkkk

    ReplyDelete
    Replies
    1. Харин хүмүүс тэгж байна :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...