Skip to main content

Бүүдгэр өдрийн бодрол...

Хавар чи...


Блогтоо салхи оруулж хэдэн үг эвлүүлээд биччих гээд л суугаад байна суугаад байна. Нэг л болж өгдөггүй гэхгүй юу хэхэ.

Нэг л их тайван амгалан, хөдөө амарч өөрийгөө зугаацуулсан хүүхэн байна. Өглөө сэрээд хүмүүсийн нүүрномд оруулсан Happy Monday постыг уншаад нүдэндээ ч итгэсэнгүй, энэ чинь Monday гэж үү арай үгүй байлгүй дээ гэж бодлоо. Календар харж байж итгэлээ.

Өөрийгөө 2 хоног унтчихаа юу ч гэж гайхлаа л даа. Үнэндээ өдөр сар, цаг хугацааг анзаарахаа больсон байна.

Толстойн Зовлон туулсан нь уншсан. 3 дахь боть нь. Уншаад бодлоо, за ер нь хайр сэтгэлгүй юм гэж байна уу гэж нухацтай эрэгцүүлэв шив дээ. Эрэгцүүлж гавьсангүй, гэхдээ л ер нь хаана ч тэр хайр сэтгэл, хос хоёр, тэмүүлэл жаргал, зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна гэж бодов. 

Надад ер нь хайр сэтгэл байна уу гэж өөрөөсөө асуулаа, мэдээж байхгүй :( 

Цагийн юм цагтаа, цахилдага дэлгэрэх нь хавартаа гэгчээр дурлаж догдолж, санаж, мөрөөдөж, учирч байсан бүхэн аль эрт дивангарт ард хоцорсон байх нь. Одоо тэр бүхнийг дурсахыг, дурсагдахыг үл хүсдэг байх нь.

Зохиол уншлаа, кино харлаа. Гол дүрийн хос яаж ч төөрөлдсөн, хагацсан, зам салсан эцсийн эцэст бие биенээ олоод учраад байгаам. Амьдрал дээр бол тийм юм байдаг юм болов уу даа? Надад лав тохиолдоогүй тийм зүйл.

Хагацсан бол хагцаа, салсан бол салаа... бандан тас. Нэг иймэрхүү л явж иржээ.

Миний амьдралд орж ирсэн хүн цөөн, орж ирэх гэж оролдоод, ганц нэг нь орж ирээд цагийн шалгарлыг даван туулж тэсээд, надтай цуг үлдсэн нь нэг ч үгүй. 

Ард түмэн тайван амгалан байна, амьдрал жаргалтай байна гэдэг шиг миний амьдрал тайван байна. Догдлоогүй байна, дурлаагүй байна, шаналаагүй байна, хайрлаагүй байна. Үгүй ээ, би ийм байлгахыг хүсч байна, хичээж байна. 

Илүү тайлбар хиймээргүй байна. Одоо байгаагаа өөрийн зүгээс өөрчлөх гэж ямар нэг алхам хийх хүсэл үгүй байна. Ямартай ч эзгүй талбарт ганцаараа гарч зогсох гэж бага биш цаг хугацааг зарцуулсан санагдах ч шиг. Болдог юм болдгоороо болж, жамаараа яваа ертөнц нь ямар нэг зүйлийг урд минь тавих л байлгүй дээ.

Comments

  1. Heden nastai hun be uuriiguu denduu gantsaarduulj, jojigrood baina uu daa gej bodogdono. Muu ch sain ch hosoo oloh l heregtei shuu

    ReplyDelete
    Replies
    1. Үнэтэй зөвөлгөө өгсөнд талархав. Дээр бичсэнчлэн эзгүй талбарт ганцаар гарч зогсох гэж их хүч, цаг хугаца зарцуулсаан. Цаашид хэрхэхийг хувь заяа мэддэг байх даа :)

      Delete
  2. Ингэж өдөр гаригаа марттал амрахсан. Зүгээр дээ цаг нь болоогүй байхад яарвал даарна шүү гэсэн хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Цаг нь болоогүй учралын төлөө .... ля ля ля :)

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...