Skip to main content

Агаар, ногоо, газар, чулуу хийгээд

Амралт маань нэг иймэрхүү.

Ихэнхи зургаа гар утсаараа дарсан ч карт уншигчаа авчраагүй тул гар утсанд л хадгалагдсаар байгаа бөлгөө. 

Уншигч нөхдийн зөвөлгөөг дагаж хонины махаар хоёр хоног шөл хийж ууж бузгай бялуурсан бөлгөө.

Цагийн хуваарь солигдсоноороо солигдож, үүрийн 6 цагийн алдад унтаж, өдрийн 4 цагийн алдад босдог нь хэвээрээ бөлгөө.

Агаарын сайханд ганцаараа сайхан жаргаж буй бөлгөө. 

Цаг хугацаа бол өдөр өглөө орой шөнө ялгаагүй болсон бөлгөө.

За зураг үз зураг үз.

Нялх унага эхийгээ гайхаж, юу л хийгээд байна гэсэн янзтай. Эвийдээ...
Сайхан санагдаад айлын адуун дунд орж зогсож адууны үнэр үнэртсэн шигээ амарч байгаам.


Хаа сайгүй л ийм газар шорооны ажлын авто техник байдаг болцон байшдээ.
Соц нийгмийн үе шиг бүтээн байгуулалт явагдаж байнаа явагдаж байна хаа сайгүй.


Багадаа би нэг иймэрхүү л охин байлаашдээ.
Ээжид нэг удаа таван хүүхэдтэй айл таван ханатай гэрт яаж амьдардаг байсымбэ гэтэл
"Өө манай хүүхдүүд өглөө босоод л гардаг, гадаа тоглосоор үдэш шөнө л гэртээ орж ирж унтаад бараг гэрийн
бараа харалгүй өссөн" гэсэн утгатай юм хэлж байсымдаа.
Шороо чулуутай хувцсыг нь угаах л их ажил болдог байсан байх.


Үүлэн нүүсэн тэнгэртэй ч үг хэлээ ололцож амьдардаг аа... гэсэн зураг


Энэ та нарт ямар амьтан болж харагдажийна? Надад бол нөгөө У-Күнтэй киноны Гахай багшийн толгой. хэхэ


Алсын анирхан уулс дундаа... гэдэг чинь энэ шүү дээ


Мал, газар адилхан л дэлэгнэж байна даа...



Урин цаг айлчилахад, усны шувууд ирэхэд удахгүй сургуулиа төгсөх биднийг
угтах ирээдүй хаашаа хөтөлнө вэээ... гэдэг зураг хэхэхэ


"Зам замын дундаас хамгийн зөв зам бол гэртээ харих зам" гэж дуулсан уу та нар?
Энэ зам гэрийн зүг хөтөлдийм, биднийг



Газар шороо.
Хажуугийн хамар дээр гарч хоёр цаг хэвтсэн бөлгөө.



Униар татсан уулсын дээгүүр, усны шувууд ганганан ирлээ дээ... ийм дуу байдаг билүү?



Арван жилийн дурсамж, алаг нүдэн түүнтэйгээ наадан тоглосон  танхилхан үе...
гээд шүлэг мүлэг зохиочих гээд байгаамаа бас :P


Цахиур гэх үү. Хад чулуу л даа.



Хадат ухаагийн оройгоор, хаврын бороо шаагина даа, хайртай хонгор түүнтэйгээ, хаврын сардаа уулзана даа.
Энэ хамар дээр гараад хэвтчинэ шүүдээ.



Цагтаа би яг ингээд хонио хариулаад явдаг байлаадаа.
Гэхдээ энэ уг нь наана нь дэвж яваа шувууг онилсым.
Тэгэхэд би шувуу байсан, чиний дэргэдүүр зөндөө ниссэн,
тэгэхэд чи одоогийнх шигээ, чив чимээгүй уул байсаан... гээд л


Мод  уу гэтэл үгүй ээ, хад, хад хаддаа бутраад л байгаа хад



Хавар нэг ийм л байдаг даа. Хаваржаа руугаа ингэж л давхидаг даа.



Уншиж байгаа номоо хөлийн хажуудаа тавьчихаж, жаахан онцгүй харагдажийна...



Ард нь яваа жижиг гүйцэх гэж мөн ч их цоглог харайжийнэ лээ. кккк



Нөгөө номоо уншаад л хажуулдаад хэвтжийнаа....



Босож суугаад өөрийгөө патиардав.
Тоорой банди шиг л гарчээ хэхэ



Нутаг минь нэг л яруууууу....
Нулимстай нүдэнд уярууу.... 


Удахгүй үдэш болнооо...
Мал сүрэг хотлосон үдшээр чамайгааа
Саанаад санаад ханашгүй еэ хөөө.... гэж дуулна даа


Аргал таараад хорхой хүргээд болдоггүй 


Тэсч чадаагүй ээ....
Авч явж чадах хэмжээгээрээ "түүсэн" бөлгөө :P


Дээд айлын нохой.
Золиг чэн над руу их омогтой хуцаж дайрнаа, тэгсгээд сонирхол нь буурсан янзтай чимээгүй болсон.
Буцахад бол тоож ч хуцаагүй ингэж хэвтчээд л анивчаад бараг шоолж инээх янзтай байв уу яав :D

Comments

  1. сайхан тайвширмаар зургууд байна

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байна уу? Баярлалаа :D

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...