Сүртэйшдээ дүхүү....
Хэн гэж үү? Мэдээж би л байхгүй юу.
Мөнгөтэй, бүр барж ядсан их мөнгөтэй болохыг мөрөөдөв өө. Мөнгөө яаж зарцуулахаа бас бодов. Хаммер авах уу? Ланд авах уу эсвэл Лексус авах уу гэж тархиа гашилгаж санаа их зовлоо хэхэ.
Надад бол хуягласан Бенц л санагдаад байгаам, хаанаасаа ч тийм юм олоод мэдцийн. Хэдийд ч билээ Орост хоёр машин мөргөлдөөд нэгнийх нь будаг ч халцраагүй байхад нөгөө нь базсан цаас шиг болж, учир нь хуягласан Бенц байж гэж уншиж л дээ. Тэгээ л хуягласан Бенц авах нь зөв гэж шийдлээ. Тэгснээ сум нэвтэрдэггүй???? ......
Ямар ч сумнаасаа хамгаалах гээд байгаан, автуусны цонхоор машин харж яваад аль нь зүгээр үү гэснээ битүү хар теньтэй бол гоёийн, замын цагдаагийн газраас тенийг нь хуулдаг журам гаргасан гэж уншлуу... нээрээ дотор нь юу болж байгаа, хэн сууж яваа, хүний наймаа эдр явагдаж байгаа нь мэдэгдэхгүй байна гээд байлуу, тэгэхээр миний машины тенийг хуулчихым байна уу гэчилэн бодлоо.
Аан за шинээр байр авнаа гэж бодтол бас хаана, хэдэн давхарт, хэдэн өрөө???? яаж тохижуулах? эсүүл хувийн хэдэн давхар хаус бариулах уу? өө за больё дор хаяж нэг жил хоёр жил баригдаж дуусахыг нь хүлээхийм байна шууд байр авчий... за байраа авлаа...заааззз за нэг машины гражтай юу? гүй ээ зогсоолым байна гэтэл зогсоол нь буланд байвал би ухраад гарч чадхгүй юм биш байгаа, эсвэл хэн нэгэн зөвшөөрөлгүй машинаа тавьчихвал хэрэлдэж чадахгүй бүлтэлзэх юм биш байгаа аа бас СӨХ гэж хадны мангаатай яаж учраа олдым бол гэж босдоор сүүлдээ толгой өвдөв.
Больё оо... мөнгөтэй байх ийм аймаар асуудалтай юм уу гэж бодлоо хаха...
Яагаад заавал байр, машин гэж үү???? Мэдээж жишгээ л дагна шүүдээ... Монголд үхмэл хөрөнгөнд л мөнгөө үрдэг... хэрэв мөнгөтэй болчихоод явган таваргаж байвал мөн ч их муу үг дуулна, дээрэлхүүлнэ... хамгийн түрүүнд нөгөө хэн намайг дуудаж урдаа суулгаад баахан загнана тархи түрийгүй загнаад би нь пулёметын овоо хараанд орсон мануухай шиг л амьтан суух нь байна хэхэ.
Нөгөө жижиг хүүхдийн зовлон жижиг байдаг, том хүүхдийн зовлон том байдаг аа гэдэг шиг баян хүний зовлон бас баян л байдаг бололтой юм хаха.
Хадуурчий нээрээ... Бусад улсын залуусыг харахад атаархмаарынмаа. Охид нь шорттой гүйгээд эрүүл саруул биеэрээ гайхуулна, залуус нь булчин шөрмөс байнаа байна. Энд таргалалттай хүмүүсийг ярьсангүй шүү.
Гадаадынхан залуус нь яагаад туранхай булчинлаг, целлютгүй байдын гэхээр далай гэж байна. Далайдаа очоод хувцсаа тайлж шидээд умбаж шумбаад сэлээд, хөл гараа сарвагнуулаад турж байна, булчин сууж байна, байгальтайгаа тэмцэж байна... байгалийн онцлогоо дагаад биес нь хөгжиж байна.
Монголд яажийна? хувцсаа тайлаад алхах газар үгүй, залуус хөдөлгөөний дутагдалд орж байна. Байгальтайгаа зохицоод байгалтай тэмцээд турж чийрэгжих боломж байж, тэр нь нүүдлийн мал аж ахуй.
Нэгэнт далай тэнгис байхгүй зэлүүд онгон байгальд ямар нэг спортоор хичээллэнэ, явган аялана ч гэдиймуу сарвагнаад хэдий удах вэ, энэ бүхнийг мал аж ахуй л орлуулж өгдөг байжээ. Хүссэн хүсээгүй нүүж сууна, хэдэн малынхаа ардаас хөдөө хээр гүйнэ, морь тэмээгээр явна тэгсээр тэмцэлдсээр таргалах завгүй л байж.
Одоо нэгэнт байгаль, мал аж ахуйгаасаа холдсон хүмүүс эр эмгүй гүзээ харвин суулгүй яахав гэлүү хэхэ. Охид маань нүүрээ будаж л ялгарч байхым. Гадуур явахад үнэндээ охидын гутлыг хараад хөл өвдөж байнаа. Шагайгаа мулталчих шахсан хачин өндөр гуталтай өөрийгөө Хадагтай Бандааш гээд төсөөлцөн охид байнаа байна гэлүү. Тэсэлгүй хүн муулчлаа хэхэ.
Юун хөөрхөн юм бичдэгийн. Дэнхуаныхаа дугаарыг шидээрэй.
ReplyDeleteМэдлээ, тэгнээ :)
DeleteHi bi Bremen bnaa.nadtai zolboo_087@yahoo.com-r holbogdooroi
ReplyDeleteЗурвас шидсэн шоо хүүхээ, авсан уу? :)
DeleteГадныхан чинь одоо бийч явар улирал ирнэ. Бикини өмсөнө гээд гэдсээ чангалдын бналээ. Далайгүй хүмүүс чинь жилийн 4 улирал харвинтайгаа явах юм даа.
ReplyDeleteЯааг үнэн...
Delete