Ганцхан нас нэмэнгүүт асарррррр мартамхай болдог юм уу гэчихсэн хуйхаа маажаад сууж байна ккк
Өнөөдөр миний төрсөн өдөр, өнгөт орчлонд мэндэлсэн өдөөөр гэж.
![]() |
| Төрсөдрийн торт, эгч авч өгсийн. Дэлбэртлээ идцгээсэн тул амсах хүн олдоогүй хөргөгчинд хадгалсан бөлгөө |
Өглөө орноосоо босолгүй төрсөн өдрийн бэлгээ авч эхлээд ккк. Эгч шоколад өгөөд аараас нь бас мөнгө өгөөд тэгснээ төрсдийн хоол унд аваарай гэж мөнгө үлдээгээд, ээж орой пицца хийх үү гэхээр нь хамраа шантайлгаад та нар надаар хоол хийлгэхнүү гэж үнэд орж үзсэн л дээ.
Гэвч захиалгын пицца гэж нимгээн пиццаг авчирч "долоогоод" дуусснаас өөрөө хийж амаараа гартал идэх нь хавьгүй илүү болохыг ээж, эгч хоёр надад итгүүлсэн тул дуртайяа хийхээр болов оо хэхэ.
Мартах вий гэж авах зүйлсээ урьдчилан тэмдэглэн гарсан тул ашгүй ямар нэг зүйл мартсангүй материалаа цуглуулж чадлаа. Солонгос тагтуритан амтлагч байхыг хараад худалдагч эгчээс үнийг нь асуутал түгдэрснээ хо... гурав таван зуу гэлээ.
Түгдэрсэнд нь болоод тэр үү харж байгаа нь таалагдаагүй болоод тэр үү буцааж өгчихөөд авалгүй гарахад худалдагч эгч уурлах шиг болсоон ккк. Хажуухнаас нь бусад материалаа авахдаа нөгөө амтагч байхыг хараад үнийг нь асуутал худалдагч охин шууд хоёр таван зуу гэхээр нь үг дуугүй авсан хэхэ.
Худалдагч нар чинь санаандаа орсноо хэлдийм байна гэлүү хэхэ.
Аа харин хоолоо хийж эхлэнгүүт асар мартамхай болсноо, тархи толгой гацаанд орсныг жинкэн утгаар мэдэрч эхэлдэг байна.
![]() |
| Марталгүй пиццагаа овеноос гаргасан шоо ккккк... |
Өндгөө тусад нь зуурч хийдгээ мартаад шууд гурил дээрээ асгаж, асгасан хойноо санаж, за яахуу яахуу гээд зуурцан. Пиццагаа овенд хийчихээд эргээд юм авах хооронд дүү гүйж орж ирээд та пицца хийж байгаамуу, гоё үнэртэж байна гэнгүүт гэнэт оргеано хийхээ мартснаа санаж нтр хэхэ. Пиццагаа буцааж гаргаж ирээд жаахан оргеано асгалаа шдэ.
Хажууд нь тагтуритан гээд солонгос хоол хийж, гаргах гэж байхдаа ногоон сонгино хийхээ мартснаа бас санаж, санасан нь яамай даа гэж юунд ч юм талархав..
![]() |
| Тархин дахь чип нь гацаад байгаа ч яаж ийгээд Тагтуритан хийсэн шоо... :) |
Утсанд нэг мессеж ирсэн байхаар нь юувилээ... энэ лав яг Моби-ийн мессеж байна, бүх ах эгч нараасаа баярын мэндчилгээ авсан, надад мессежээр мэнд хүргэх ёстой хүмүүс, хүмүүс ч юу байхав манай найз хүүхэн мэнд хүргэцэн гэж бодож амжаад нээгээд хартал...
Hi .............. I wish you all the best and.... гээд л мэнд хөвөрсөн байхаар нь гэнэт шоконд ороод юувилээ гээд үргэлжлүүлээд унштал манай хүргэн байх нь. Нээх хөөрхөн ккк. Урд жилүүдэд майл бичдэг байсан юм, энэ жил бодвол ажил дээрээ байсан байлгүй, гэвч зориуд цаг гаргаад мэнд хүргэж байгаа нь хөөрхөн санагдлаа.
Арлын Японд байдаг энхрий хөөрхөн найз маань сэтгэл гаргаад намайг өч төчнөөн баярлуулсоон. Бүр тусгайлан мэнд хүргээд, бэлэг өгнө гээд, бас бялуу авч өгнө гэж амлаад л хөөрхөн гэж.
Урд жилүүдэд төрсөн өдрөө бараг нуудаг нүүр ном дээр хүн мэнд бичсэн ч тэрийг зөвхөн би өөрөө хардаг байдлаар тохируулсан байсан, энэ жил овоо нээлттэй болж таймлайнаа өөрчилж хүмүүс харах болгож, гадаадад байдаг найзууд маань бөөн бөөнөөрөө мэнд хүргэж, далимд нь удаан сураг чимээгүй байсан андуудтайгаа үг сольж сайхан байноо.
Сайхан өдөр өнгөрлөө. Шаварт унасан шарын эзэн гэгчээр хоол хийж хөлсөө гаргаж, хоолоо идэж дуусаад овоорсон сав суулга, яга тавгаа угааж бас дахин хөлсөө гаргасан бөлгөө.



Мэндэлсэн өдрийн мэндийг хүргэеээв Бүтээлч сайхан баярласан байна ш дээ :)
ReplyDeleteБаярлалаа, тэгсэн байна нээрээ :P
DeleteUuuuu, ungursun xoino ni xarlaa sh dee, balarsan yum. BAYARIIN MEND!
ReplyDeleteSaixan batarlaarai geltei ni bish dee, saixan bayarlajee gexees, xexexe.
Аанхаа, Зөндөө баярлалаа. Сайхан баярласаан хө :)
DeleteТөрсөн өдрийн мээнд бараг нэг өдөр төрөхөө шахаж. Өнөөдөр миний төрсөн өдөөөөр гэж хэхэ. хараад байхад 5 сард төрсөн хүмүүс их байхымаа
ReplyDeleteТөрсөн өдрийн мэндээ. Сайхан баярлаж байна уу? Сонин сайхнаа хуваалцаарай :)
DeleteA happy belated birthday!
ReplyDeleteБаярлалаа найзаа :D
DeleteӨнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд найзаа. Сайхан баярлажээ.
ReplyDeleteБаярлалаа хө, их сайхан баярласаан
Deleteаанххаа энд мэндэлсийнбий вий фээсбүүкт мэндлээд мэнд хүргэлгүй алдас болжээ гэж бодлоошд ... арай алдас болоогүй алмас хавилдаа байгаам байна эдр ккккк
ReplyDeleteхожимдсон ч гэсэн баярын мэнд шө ^^
Баярлалаа хө, Ориг дээрээ мэндэлсээн бас...кккк
Delete