Эрхэм хүндэт MR нь хөдөөнөөс мэндчилж байнаа.
Нутагтаа ирцэн, падан хар болох замдаа хэний ямар ч юм бэ нэг маршийн аянд баяр жаргалтай, цоглог нь аргагүй прад алхаагаар мөрөн дээрээ хүрз, савар, өөр юу байдгийн тавьцан, гартаа хаймран бээлий хийцэн, бүсэндээ тоосны алчуур гавчуулцан, нүд хийгээд шүд нь гялалзцан алхаж байна гээд төсөөлөөдөх дөө.
Шөний 3 цагт гэртээ хур дагуулан ирсэн бөлгөө, хагас жил хүний бараа хараагүй гэр орон маань тоосонд дарагдцан, хөмсөг нь бага зэргийн атирсан, ирсэнд сайшаасан, сэтгэл ханасан төрхтэй үл ялиг толгой дохин хүлээж авсан бөлгөө.
Ирээд л галаа түлж аваад аавын орон дээр гараад унтсан бөлгөө. Унтаад хачин янзын зүүд зүүдэлж байх шиг болсон, сүүлийн хоёр хоног автуусанд л асуудал байнаа. Нийтийн тээврийн автуусанд байнга янз бүрийн асуудал үүсч байгаагаар зүүдлээд хэрэг алга.
Дунд сургууль дээр хугас өдөр боллоо, тэмцээн уралдааныг хажуугаас харлаа. Хүүхдүүд хожигдсон нь хор шарандаа уйлж, хожсон нь баярласан төрх содон байна. Ийм удаан үргэлжлэх, хүүхдүүд сэтгэлээрээ ингэж оролцох сайхан тэмцээн болно гэж мэдсэн бол хэдэн гамбургер, хот дог, бүр ядлаа гэхэд хиамтай ороомог ч болтугай хийгээд ирэх байжээ гэж дотроо ихэд харамссан бөлгөө.
Шөний 12 цагийн алдад гэртээ орж ирж бас дахин галаа түлж, буянтай бэр эгчийн модемийг нөүтбүүкдээ заналтай нь аргагүй "шийдцэн төрхтэй" зоогоод ажилдаа ханцуй шамлан орсон бөлгөө.
Хажуугаар нь бас хамгийн дотно нэг хүнтэйгээ чаталж, муудалцаж аргадуулахаа мартаагүй бөлгөө.
Үүр цайхын алдад уруул унжуулан унтаж, үд болохын алдад уруул дээр мишээл тодруулан зүүдээ бодсоор босч, худгаас Хүчитхар төрхөөр 120 литр ус авч, тоосонд дарагдсан аяга тавгаа угааж өөртөө кофе буцалгаж амжсан бөлгөө.
Хоёр жилийн өмнө азын сугалаанаас авсан будаа агшаагчаа хостой болж, тусдаа гарч айл гэр болохоороо хоол хийж дайлна гэж хадгалж байсан ч хос болох хүн гуай нь гарч ирээгүй хоёр жил болсон тул шийдсэн хэрэг, гаргаж хоол хийхээр дайрсан бөлгөө.
Хоёр гурван цаг хүлээсэн ч хоол болох янзгүй, яагаад билээ????? гэтэл яасан байх уу? Тог тасарсан байсан бөлгөө.
Цахилгаан тасарч ирэхийг хүлээсээр гэнэт шийдэн үүнийг бичиж байгаа бөлгөө. Өөр нэгэн блог нээж, тэндээ гуньсан, гутарсан, уйлсан, дуулсан, энэ блог дээр бичиж үл чадах нууцаа бичнэ гэсэн ч ганцаас илүү гуниг гутрал, нууц эдр гарч ирээгүй бөлгөө. Гэвч аль хэдийн тавин хэдэн уншигчтай болсныг баяр жаргалтайгаар дуулгаж байгаа бөлгөө. Нууцалж сүйд болоогүй энэ нэрээрээ бичлэг бичдэг блог бөлгөө.
Дараагийн бичлэг хүртэл түр завсарлах ину...
Хөдөө ч сайхан байна лээ шүү.
ReplyDeleteБудаа агшаагч 2 жил хадгалаад уг нь их л ирээдүй бас итгэлтэй хүлээсэн байна даа.
Тэгээд сайхан амраад ирээрэй
Хэлээд юүхэв хө хоёр жил нүдээ ширгэтэл харуулдаж хүлээлээ гэхгүй юу хаха. Хөдөө салхитай л байна даа гэрээс гарангуут хацар нүүрийг илбэх биш алгадаж байна шүүдэ :)
Deletezarimdaa yag l ingeed xaashaa ch yum yavaad alga bolchixmoor sanagddag shyy. xeterxii zavgyi ch yum shig amidraad bgaadaa yadarch bna aa.
ReplyDeleteХүүеэээ өөртөө хааяа амралт өгч бай л даа. Дуртай цагтаа дуртай газар луугаа яваад л... :D
Deleteодоо тэгээд өдөр ирэх бүрт дулаараад ногоороод улам гоёболно доо, хөдөө гэсэн чинь гоё байна шүү. гэхдээ худлаа л даа, гоё гоё гэчихээд 10 хонож чадахгүй гэрэ санаад унадагийн
ReplyDeleteӨөрийн гэртээ байгаа хүн гэрээ санахгүй байхоо, харин хотын амьдралыг санагалзах нь байна ккк. Шороотой, хүйтэн болохоор бас заримдаа тиймхэн.
ReplyDelete