Хэдэн жилийн өмнө үзэж байсан кино. Таалагдсаан таалагдсан... Яриад яахав.
Энэ киноны жүжигчид дүрдээ гүйцэд орж тоглосон санагддаг. Мөн найруулагч, зураглаачид киноны өгүүлэмжийн холбоос дээрээ их сайн ажилласан.
Арьс өнгөний үзлийн тухай гардаг хэсэг нь сэтгэл хөндсөн шүү. Айхтар үзэн яддаг гэхгүй ч арьс өнгөний үзэлд би нь дургүй ээ. Хэдэн жилийн өмнө Луо үндэстний удам Нэгдсэн улсын ерөнхийлөгч болж тангарагаа өргөж байхыг хараад золтой л уйлчихаагүй. За за далийгаад явчихлаа хэхэ.
Товчхондоо зовлон шаналал, дарамт, ганцаардал гэхчлэн хүнд тохиолдож болох бүхнийг нэгэн үзүүрт сэтгэлээр цөхрөлтүй тэмцэж даван туулж байгааг харуулсан сайн бүтээлээ.
Гол дүрийн залууг нь сайхан залуу гэдэгийг хаа ч хэлнэ бас :)


Comments
Post a Comment