Амьдралдаа үхтлээ ичиж үзсэн үү? Truth or Dare тоглоомыг тоглож байхдаа өөрөөсөө ингэж асууж үзсэн. /хмммм бас л бөөн асуулт... хэхэ/
Сүртэй ичсэн юм бараг санагдахгүй байх юм. Би жигтэйхэн хэнэггүй болохоор ч тэрүү.
Хүнтэй ярьж яваад хаалга мөргөсөн, дараа нь бас шилэн хана өвдөг духаараа үхтлээ мөргөж байсан, хамт ажилладаг хүн хоолонд орцгооё гээд бүгд босоход хамгийн настай нэг ах сандал дээрээсээ уначихаар нь та одоо хоолонд оруулах сургаар баярласандаа бүр үсэрч унаад байхдаа яахав дээ гэж шоолж баахан инээтэл хоолны газар очоод өөрөө сандал дээрээ хальт суугаад шалан дээр унасан, бас хичээл орж байхад ангидаа сандалтайгаа хамт шалан дээр унаж бөөн инээд болж байсан гэхчлэн бага сага хөгтэй юм байнаа байна.
Гэхдээ л тэгж ичиж барьж сүйд болох нь гайгүй ээ. Яг ярь гэвэл ярих юм нь дандаа "нууц"-ын зэрэглэлтэй юм болчих гээд байна хэхэ.
Ойлгомжтой байгаа биз дээ. Хамгийн гайгүйгээс нь ярих юм бол би голдуу эрэгтэй хүмүүстэй найзалдаг л даа. Үг хавчуулаад хэлчихэд ямар нэг юм сурмаар байвал эсрэг хүйсний хүнтэй хамт сурах юм уу эсрэг хүйсний хүнээр заалгавал дор нь сураад байдаг юм билээ. Эмэгтэй хүмүүс бие биендээ барагалж элдэв шинэ соргог юм зааж өгдөггүй, зааж өгсөн ч адилхан эмэгтэй улс болохоор мөчирхөөд тэгтэл шимтэж сурдаггүй санагдсан.
За тэгээд ажил төрлийн холбоотой 4 залуутай 5-уул нэг газар орж хоол иддэг юм байна. Хоёр нь миний гайгүй найз, хоёр нь болохоор ерөнхийдөө шинэ улс. Азгүй манийх нь давсаг дүүрчихсэн байдаг. Ороод шууд нойл оролтой нь биш жаахан тэвчиж, хажуугаар нь нойл сулардаггүй. Тэгтэл өнөөдүүл чинь болохгүй юм ярьцгаагаад эхэлсэн хэхэ.
Тэгсэн ингэсэн, тэгвэл гоё байдаг, би нэг удаа тэгээд гээд л жигтэйхэн задгай авч байнаа.
Яриаг нь тоохгүй суусан ч давсаг чинээд болох биш. Босоод нойл руу гүйчихвэл одоо эд нар биднүүсийн ярианд автаад бажга алдаад ариун цэврийн өрөө рүү гүйлээ гэж насны онигоонд хийдэг юм байхдаа гэсэн юм л толгойд эргэлдээстэй.
Хир удаан тэгж суусан юм бүү мэд гэнэт нэг нь намайг жигтэйхэн анзаараад хүүш чи зүгээр үү гэж байна.
Зүгээр, зүгээр гэсэн яасан гоё байгаа биз дээ бидний яриаг сонсоод шүлс мүлс чинь асгараад одоо шал нойтон юман дээр сууж байна уу гээд хэхэ.
Би нь болохоор Гилийн хатан эгээ шиг хөөё андуудаа би баалаа, шээлээ баларлаа гэж хэнэггүй зарлаж чадах галзуу биш, тухайн үед залуухан байсан юм болохоор дэмий л нүүрээ улайлгаж нүдээ бүлтийлгээд өөдөөс нь хартал миний хажуудах найз чи чинь одоо яагаад хавчигнаад байгаа юм гэхээр нь гүй ээ миний давсаг хагарлаа гэсэн нүд нь том болоод "тэгээд чи явахгүй юугаа хийгээд байгаа юм" гэхээр нь хариулж ядаж байтал гурав дах нь наадах чинь бид нарыг шоолох байх гэж айгаад байгаа юм биш үү гэхээр нь хурдхан толгой дохьсон бүгд саваад уначихсан хэхэ.
Тэгээд за за хурдан явж амар гэнгүүт босч гүйж нойлд орж нэг амарч аваад гарч иртэл өнөөдүүл жумагнаад нэг л биш. Тэгснээ эхэлж ичээдэг нөхөр "за яасан аль хир их шүлс гарч гээд" бас инээлдцгээгээд хэхэ.
Гэхдээ тэднүүс намайг доош хийж доромжлох гэсэн хэрэг биш, надаас илүү олон оймс илээсэн, бас элдэв юм үзсэн хүнд гарууд байсан болохоор намайг хүн байна гэж тоохгүй дуртайгаа ярьж байсан нь тэр.
Одоо бол бүгд миний сайн найзууд, хэрэв дахиж ийм юм тохиолдвол би тэднүүстэй ана мана ам хэлээ уралдуулаад л яриад суух байх даа хэхэ.
eee teed eldev shaldar buldar em huisten olon nztai bsan dor tus tas erchuud amar bdi sht.
ReplyDelete