буюу хуримын шөнө, намжир гоо охид гэргий болох шөнө... чинь өнөөдөр юм байна шүү дээ.
"Намрын дунд сарын арван долоон" гэхээр аз жаргал биш нэг л их гуниг санагддаг юм аа.
Уг нь бол найр хурим, ерөөл, жаргал бялхсан л өдөр баймаар. Тэгсэн үгүй шүү, надад лав гунигтай шүлэг, аялгуу, эсвэл уран зургаар л төсөөлөгдөөд байна. Бага байхдаа намар найр хуримд очих сайхан байжээ.
Дуу дуулаад, дэмбээдээд, айрагдаад... ерөнхийдөө л сайхан час... час гэсэн аз жаргалтай өдөр байсан хүүхэд насанд.
Харин одоо гунигтай өдөр болсны "буруутан" нь Бавуу гуайн хүү байх шүү хэхэ.
Тэр хүн л энэ өдрийг олон хүний хувьд "сэнгэнэсэн гунигтай" өдөр болгож хувиргасан байж болзошгүй.
Бавуугийн Лхагвасүрэн
Хуримын зар

Гүүний сүүл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо
Устай хавчигийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан
Намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ.
Энтээ уулын хярд азын цолмон өеөджээ.
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
“Эр бор харцага” сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья гэж бодсон юм
Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй.
1976 он
Доорхи зургийг энэ шүлэгт зориулж зурсан байх даа гэж боддог.

"Намрын дунд сарын арван долоон"
МУЭ шагналт Зураач Ч.Хүрэлбаатар
1996 он

Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
ReplyDeleteАруун долооны өдрийг мартаж яахан чадах вээээ гээд солгой хоолойгоор дуулчий.
@Гудиггүй эр: Ямар сайхан дуулаа вэ хэхэ. Хуримаа хийж байсан дурсамжаасаа хуваалцаач?
ReplyDeleteЗа даа өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээе дээ. Шарх сэдрэхийн нэмэр.
ReplyDelete@Гудиггүй эр :(
ReplyDelete