Skip to main content

Би нөхрөө худалдаж авсан

Оросын еврэй гаралтай Америкийн философич-зохиолч Айн Рэндийн "Би нөхрөө худалдаж авсан юм" зохиолыг манай залуус орчуулаад интернэтэд тавьсан байхыг нь 2008 онд анх уншсан. Дэндүү гунигтай, тэгсэн хирнээ сэтгэлд ойрхон зохиол. Эмэгтэй хүн бүхэн амьдралынхаа аль нэг мөчлөгт энэ зохиолын гол баатар бүсгүй шиг хайрынхаа төлөө өөрийгөө, өөрийнхөө бүх амьдралыг золиослоход бэлэн байх үе байдаг.

Магадгүй энэ зохиол намайг бага зэрэг өөрчилж насан туршдаа зожиг, зохиолын гол баатар шиг явах гэсэн бодлоос маань салгасан ч юм билүү хэхэ.


Ayn Rand


Хэн гэж хүн анхлан Монгол хэл рүү хөрвүүлсэнийг мэдсэнгүй, гэвч энэ зохиолыг уншаад орчуулж бидэнд хүргэсэн тэр хүнд дотроо зөндөө талархаж байлаа.

Айн Рэндийг сүүлийн үеэс л Монголчууд мэддэг, бас бага сага уншдаг болсон сураг дуулдсан. Миний хувьд ганцхан зохиолыг нь уншсан нь дээр дурдсан The husband I bought. Энэ зохиол нь өөрөө бие даасан ном болж хэвлэгдээгүй юм билээ.

The husband I bought-р найруулагч Stephan Elliott 2003 онд кино бүтээж, Ashley Judd, Vincent Perez, Charlize Theron нарын жүжигчид тоглосон гэдэг ч тэр киноны trailer надад лав олдоогүй.

Харин Монгол орчуулга нь хаа сайгүй байдаг.

Зарим нэг холбоосыг орууллаа.

http://essey.blog.gogo.mn/read/entry224850

http://ray328.ikhzasag.mn/index.php/home/post/194 бас http://ray328.ikhzasag.mn/index.php//home/post/195


Comments

  1. за уншаад төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай хэхэхэ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...