өдөр тэ?. Би гэрээ цэвэрлэж угаалга арчилгаа хийж байна. Хажуугаар нь хальт блогдоостой хэхэ. Урд шөнө нэтээр хэсэнгээ хэдэн сайхан дурсамж уншсан, та нар бас уншаач.
http://dashdoorov.com Энд "Өндөр ээж"-ийг мөнхөлж, "Должингийн Мангар"-ыг бидэнд таниулсан ардын уран зохиолч С.Дашдооров гуайн намтар, дурсамж бас алдарт "Бууж мордох хорвоо" нь байгаа.
Манай уран зохиолчидын намтар, уран бүтээлийг ингээд тусгай хуудас болгоод гаргачихаж байвал сайхан юм аа тэ. Должингийн Мангар гэснээс одоо ч би тэр зохиолд гардаг Дамдин хүүдээ ээжийх нь хүнээр хэлүүлсэн захиаг цээжээр уншиж чадна хэхэ
Хар ямаагаа зарчихсан гээрэй
Хайдаг цэнхэр ишиглэсэн гээрэй
Энэ жил хэдэн ямаа минь сайхан таргалсан гээрэй
Ээждээ санаа зоволтгүй гээрэй...
Санахаар инээд ч хүрэх шиг хайр ч хүрэх шиг болоод байдаг юм даа. Жинхэнэ хөдөөгийн борог амьдралтай, сайхан сэтгэл нэвт шингэсэн ээжийн үг шүү.
"Өндөр ээж" зохиол нь их сайхан, харин кино нь үзэл суртлаас болоод ч тэр үү зохиолдоо хүрээгүй санагддаг.
Хөдөө нутаг сайхан, цаг агаар сайхан бол тэгээд л тэр чигээрээ диваажин хэхэ. За үг олдож үхэр холдлоо бака чао.
Говийн өндөр роман ч бас уншихад зугаатай шүү. Партизан гэдгийг Бяртзаан гэж хэлээд учрыг нь асуухаар бяртай заан гэж тайлбарладаг ч билүү. ккк
ReplyDeleteto dear Гудиггүй эр Харин үнэхээр гоё ном. Дэндүү гэнэн цайлган хүний хайлан болсон хүмүүс гардаг. Та бас их ойтой юм аа хэхэ
ReplyDelete