Skip to main content

Гоёлын даашинз


Кино ярих гээгүй шүү ккк.... Өөртөө даашинз олж авмаар эсвэл захиалгаар хийлгэмээр байнаа. Надад даашинз тэр бүр зохидоггүй юмаа. Яагаад юм бүү мэд. Галбираасаа болдог ч юм уу. Гэхдээ аймаар аймаар хүмүүсийн дэргэд бол ичихээргүй л дээ хэхэ.


Иймэрхүү л галбиртай хүн дээ би. Гэхдээ энэ хүүхнийг бодвол илүү биерхүү бас "гүүтэй айлын гүзээтэй хүүхэд" хэхэ. Сүүлийн 3 жилийн дотор бараг 15 кг таргалсан байж магадгүй шүү ккк.



Хаана ч өмсөөд явчихмаар иймэрхүү сонгодог тэгсэн хирнээ энгийн загварын даашинз хийлгэдэг юм билүү? 




Надад ер нь даашинз хормой хавиараа асуудал гаргаад байдаг юм аа. Йимэрхүү л асуудал гаргана Яг хаагуураа татсан хормойтойг өмсөхөө шийдэхэд хэцүү. Өвдөг хавьцаа байхад болно. Эсвэл эсрэгээрээ жигтэйхэн урт.



Энэ бас их таалагдаад байгаам. Энгэр хавиар нь оёж шидэхэд хэцүү байдаг юм боловуу? Ямар загвар зүгээр вэ?





Энэ ч гэсэн. Гэхдээ би ийм хэт задгай энгэртэй хувцсанд дургүй ээ үзүүлээд байх "том юмгүй" болохоороо хэхэ


За энийг өмсвөл гэдэс хавиараа бүр авах юмгүй харгадах байхаа. Цоглог залуу этгээддүү юм өмсмөөр байдаг.... Тас хар юмнууд юу вэ энэ чинь



Загвар нь үнэн цоглог байгаа биз? Надад зохих юм шг санагдаад байгаа юм.




Хүлээн авалтанд гоё ч гэсэн дараа нь энгийн арга хэмжээнд өмсөхөд хэцүү юмаа.


Эсвэл улаан даавуу аваад уртаа гэгч нь ийм даашинз оёуулдаг юм бил үү? 

Comments

  1. oglooniii mend oroi ireed seegiidnee. uulgun l biyetein bn sht bitii ooriigoo golood mayaglaad bgaarai demii shoo. odoonoos ter gedsee oroi bolgon tatalt hgeed bhgui bolgoo

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...