Skip to main content

Домогт Ану хатан

Амралтын хоёр өдөр РС ширтэж ном уншиж өнгрөөв. Хэд хэдэн хүний захиалга байгаа ч хийх дур хүрсэнгүй, яршиг байнга хүний юм хийж өгсөөр залхсан хэхэ. 

Домогт Ану хатан түүхэн романыг хугас өдрийн дотор уншаад дуусчихлаа.


Түүхэн роман бичих нь маш хариуцлагатай бөгөөд хүнд ажил байдаг. Уран зохиол бол түүх биш бөгөөд одоогийн бид түүхэн үйл явдал, бодит хүмүүсийг ямар нөхцөл байдалд, ямархуу зан төрхөөр асуудалд хандаж байсныг мэдэх боломжгүй. Зөвхөн зохиогчоос үүнийг оюун ухаан, онгод, санаандаа ургуулан бодож амилуулдаг. Үүний үр дүнд ихэнхи хүмүүс уран зохиолын дүрээр нь тухайн түүхэн баатраа төсөөлж, тэрхүү дотроо барьж, босгосон баатрынхаа дүрд итгэсэн байдаг ба тэрхүү итгэл, үнэмшил дээрээ түүхэн үйл явцад өөрийнхөө байр сууринаас хандах нь түгээмэл. 

Миний хувьд мэргэжилтэй минь салшгүй холбоотой, хар багаас Монголын түүх сонирхсон өөрийн дур сонирхолоор түүхтэй холбоотой мэргэжил сонгосон ч түүхэн баримт, он цаг, нэр товъёогын хойноос махран хөөцөлддөггүй. Тиймээс түүхийн талаар хүмүүстэй аль болох маргахгүйг хичээдэг хэхэ. Манай залуусын түүхийн мэдлэг мундаг, Алтан ургийн бүх хаадыг төрсөн, хаан суусан, болон тэнгэрт хальсан он цагтай нь цээжээр хэлдэг залуус зөндөө байдаг юм билээ. Гадны залуус надаас Хубилай, Өгөөдэй, Чингис хаадын тухай асуухад заримдаа барьц алдах тохиолдол байсан. Хүн бүхэн өөрийн угсаа гарлаа дээдэлж, хамгийн хүчирхэг, удам сайтай, түүхэнд цэвэр гэдгийг батлахыг оролддог тул маргахгүй явсан нь "аминд өлзийтэй" хэхэ.

Номондоо эргээд оръё.

Зохиолч Шүүдэрцэцгийг би үнэлдэггүй байсан, хэдийгээр бичсэн тууж, романуудыг нь амтархан уншдаг найруулга сайтай гэж боддог байсан ч "яая даа" гэсэн мундаг зохиолч гэж боддоггүй байсан.

Ану хатны тухай ном хийж байгааг дуулаад бас баахан шоудах нь дээ гэж тоомсоргүй хальт бодоод өнгөрч билээ.

Харин өнөөдөр номыг нь уншаад тэр хүнийг үнэллээ. Маш их судалгаа хийж, нэлээд сууж нухаж хянуур ажилласан нь шууд  мэдэгдэж байна.

Ялангуяа эцэг, эх, үр хүүхдийн ариун нандин холбоо, эмэгтэй хүний зан чанар, тухайн газар орны ёс заншилыг хүнд хэрэг болохуйцаар маш сайн гаргасан нь үнэхээр таалагдав. Зарим хэсэг дээр үнэхээр нулимс гарах дөхөж байлаа хэхэ. Энэ номыг залуус маань заавал унших хэрэгтэй гэж хэлмээр санагдав.

Орчин үед гайхалтай баатарлаг, байнга дайнд явж ялж дийлж явдаг хүмүүсийн тухай хар багаас уншиж, гадна дотны киногоор "тархиа угаалгаж" өссөн залуус бол энэ номыг уншаад "хоёрхон удаа тулалдаж үзсэн" Ану хатныг чамлаж мэдэх юм. Гэхдээ надад бол үнэн бодитой, амьдралтай санагдсан. Тэр үед Галдан бошигт хаан өдөр бүр тийм сүртэй аян дайн хийдэггүй, тэгж цаг минут тутамд хэдэн арваар нь алж хядаад байх дайсан ч хавь ойрт нь байгаагүйг бодолцох нь зөв хэхэ.


Гэхдээ хүн өөрийн угсаа гарлаа л өмөөрдөг гэж би дээр бичсэн дээ. Түүхийн талаар маргадаг залуус ихэнхи нь Улаанбаатарт төрж өссөн, эцэг эх ах дүүгээсээ өөрийн удам, судрын тухай бага сага олж сонсоод түүгээрээ бахархаж удмынхаа сайн талыг л дөвийлгөж ойлгож, маргаан өрнүүлэх дуртай хүмүүс шиг надад санагддаг.

Би ч ялгаагүй өөрийн удам судар, төрж өссөн газар нутгийн зүгээс л түүхэнд хандах хандлага гаргах нь ойлгомжтой хэхэ.  Тиймээс Галдан бошигт ханыг баатарлаг сайн эр гэхээс илүү түүнтэй нутаг усаа өмгөөлж тэмцэлдэж, тулалдаж явсан халхын Шижир баатар сэтгэлд ойрхон байдаг хэхэ. Орхон голын эргэн тойронд өсч төрсөн түүхэн хүмүүс, өндөр гэгээн Занабазар, Халхын цоохор Цогт хунтайж, түүний хүү Илдэн бэйл, дээр дурдсан Шижир баатар гэхчлэн угуул нутгийнхаа өвөг дээдсээр мэдээж бахархдаг.

Өвөө болон аав маань Шижир баатрын өвөлжөөний хажууханд төрж, өссөн, угуул нутгаараа тэр хүний тухай ам дамжуулан домог болгон ярьдаг, нутаглаж асан бууц, өвөлжөөг нь үх хүүхэддээ зааж өгч ирсан болохоор Галдан хаанаас илүү дотноор дурсах нь арга ч үгүй юмуу даа. Гэхдээ Халхын Шижир баатрын тухай яриа ном сударт ховор, зөвхөн ам дамжсан хэлбрээр байдаг юм билээ.



За тэгээд энэ Домогт Ану хатан номыг хүн бүр залхууралгүй уншаарай. Их сайхан уярам ном байна шүү хэхэ.

Comments

  1. Түүхэн роман унших ч бас сайхан шүү. Би ч нэг ном бариад авбал бүх ажлаа хойш нь тавиад л нойр хоолоо умартан байж дуусгадаг зантай хүн дээ.

    ReplyDelete
  2. unshihiinsaan, tegj bgaad mlg-s zahij unshina daa. Shuudert durgui hed heden ch hun magtaj bhig bodohod ovoo ed blsn shigee

    ReplyDelete
  3. хэ хэ хэ
    би эсрэг саналтай байна
    яаадын

    ReplyDelete
  4. dear Гудиггүй эр Та тэгвэл над шиг л зантай хүн юм байна хэхэ. Би ном бариад авбал "нүдсээр" байгаад өдөрт нь дуусгаж санаа амардаг хэхэ

    my dear Гуталчин Тэгээрэй уншаад үзвэл огтхон ч илүүдэхгүй, ялангуяа эмэгтэй хүмүүст хэхэ

    To dear Ухна унасан баатар Та чухам юунд эсрэг санал өгч эврээ сэжихсэн бол?

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...