Skip to main content

Эмэгтэйчүүд наашаа

 Эмэгчингүүдийн яриандаа орьё хэхэ.

Салтаа байцаах найдвартай газар байна уу? Ингээд эхлэхээр намайг элдэв юм тохиолдсон гэж бодуузай. Урдчилан сэргийлэх улирал тутмын үзлэг хийлгэж байхаар найдвартай газар хэрэгтэй байна. Манай эмнэлгүүд нэг л сонин, зүгээр урдчилан сэрийлэх үзлэг хийлгэх гээд очихоор бөөн бөөн эм бичиж өгөх эсвэл дахин дахин явуулж эмчилгээ хийх гээд дайраад байдаг. Хэргийн гол нь мөнгө салгах гэсэн бодлого нь байгаам. Тэрнээс хүн өөрийнхөө биед ямар нэг өөрчлөлт орж уу хэвийн байна уу гэдгийг үзүүлээд явж байх гээд байгааг ойлгохгүй, эмнэлэгт очсон л бол заавал эм тариа хэрэглэх ёстой гэж жор бичиж өгдөг. Мэддэг хүмүүст бичсэн жорыг нь үзүүлэхэд антибиотик л байдаг юм билээ.

Гэв гэнэт ийм бичлэг бичиж байгаа нь учиртай. Манай нэг найз байдаг юм. бас над шиг нөхөргүй, хүүхэдгүй гэхдээ надаас 4-5 эгч хүүхэн. Уулзахаараа намайг чи одоо хүүхэд гаргаач хөгширлөө гээд загнана, би болохоор чи өөрөө надаас эгч байж хүүхэд гаргаач өөрийгөө хэл гэхээр гарганаа л гэдэг байсан.

Тэгсэн ноднин нөгөөх маань надад манай ээж намайг нөхөргүй юм чинь зохиомлоор үр суулгуулж хүүхэдтэй болох уу гэнээ гэхгүй юу. Би гайхаад юугаа яриад байгаа юм хурдан нөхөртэй болоод хүүхэд гаргаач, хүүхэд чинь миний аав хэн юм гэвэл чи хуруу шил гээд сууж байх юм уу гэсэн харин тийм ээ гээд өнгөрсөн.
Мань хүн намайгаа бодвол өөртөө их анхаарна, байнга тийм ч эмнэлэг, ийм ч гоо сайхан, ядаргаанд сайн солонгос чулуун ор, япон коллеаген авсан гээд явж байдаг. Тэгээд саяхан би гэнэт бодлоо л доо. Энэ маань ингээд эрүүл саруул байж өөрийгөө элдэв долоон витаминаар бөмбөгдөөд тэгээд яг өвдөх зовохоор өнөө эм тан нь нөлөөлөхгүй юм биш байгаа гэж бодож байсан мэдсэн юм шиг манай найз хүрээд ирсэн.

Энэ тэрийг хүүрнэж байтал гэв гэнэт эмэгтэй хүн байнга эмчид үзүүлж байхгүй бол болохгүй юм байна би ноднин жил савны гадуур жирэмслээд үхэнгээ алдсан гэхгүй юу. Миний гайхсаныг хэлээд яахав. Энэ талаар ёрөөс ярьж байгаагүй, надтай адилхан найз залуу ч байхгүй хүн л гэж би ойлгодог байсан. Гэтэл найз маань өвдөж үхэх шахснаа надаас тас нуусан байсан.

Өөрөөсөө дүү нэг залуутай танилцсан гэж цухас дурдсан ч би тэгтэл дотносоогүй жирийн танил гэж бодсон юм л даа. Түүнээсээ ч юм уу жирэмсэн болчихож, тэгээд гэрийхэндээ хэлэхгүй, найзууддаа хэлэхгүй дотроо тас нуугаад яваад байсан гэсэн. Бараг 4 сар болж байхад нэг өглөө гэв гэнэт ходоод гэдсээ эргэтэл бөөлжиж хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарч гэрийхэн нь урд өдрийн идсэн самрандаа хордож гэж түргэн дуудсан, гэтэл эмнэлэг дээр очтол танай хүүхэд жирэмсэн байна яаралтай шинжилгээнд ор гэж л дээ. Тэгээд найз маань улам муудаж маш их цус алдаж шинжилгээгээр савны гадуур жирэмсэлсэн нь тогтоогдоод бөөн юм болохгүй юу.

Бие нь маш муу байсан болохоор эмч нар гэрийнхэнээс нь үхэхэд гомдолгүй гэж гарын үсэг зуруулж байж хагалгаа хийж байж арайхийж амийг нь аварсан гэсэн.

Найзаасаа энэ тухай нь сонсоод үнэхээр шоконд орж чи одоо тэнэг юм уу намайг дуудахгүй яасан юм хамт эмнэлэг энэ тэрээр яваад эртхэн шинжилгээ өгчихгүй яасан юм гэсэн одоо харин өнгөрсөн юм аа гэх юм. Савны гадуур жирэмсэн болвол дахиад хүүхэдтэй болох магдлал огцом буурдаг гэх юм. Тэгээд найз маань чи одоо өөртөө анхаарал сайн тавьж бай, найз залуугүй, нөхөргүй ч гэсэн эмнэлэгээр сайн явж бай гэнээ.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр хүүхэд төрүүлэхээс өмнө байнга хяналтанд ороод явж байвал өөрт тустай юм уу даа.

Сайн найдвартай эмнэлэг хаанаас олох билээ?

Comments

  1. Tengisiin ard amin-erdene geed emneleg bdin. bi tend uridchilsan uzlegend ordog bsiin, barag 3jil hirtei uzuulsen bh. uilchilgee saitai humuus ni ch nairsag. gehdee emch n eregtei shuu, yagaav dee tv-r neg zaluu haaya garaal bj haragddag sht. tedniih oorsdoo shinjilgee hiideg dotroo labortory ntr-tei bas urguidliig onoshilj, ur shinjuulen suulgah hagalgaa hiideg. tengisiin ard 11r brand bdag bhaa yagaav dee sunstei baishin geed bdag bsan sht tend ochool haranguut amin erdene geed haragdana. oo neeree emch n eregtei gsn shtee, yeronhii n eregtei gehdee emegtei emch bgaa bgaa

    ReplyDelete
  2. odoo harin daffodil geed emnelegt uzuulj bgaa, urd n bas uzuuldeg l bsiin hehe. amin erdene daffodil 2t l eeljleed uzuuldeg gehuu dee. daffodiliin emch n bas mundag bayarsaihan geed eregtei emch bii. umain huzuunii hort havdarig emchleh uridchilan sergiileh talaar hot hodoogui olon buyani ajil yavaa saihan hun bii. bas olon ulsiin gishuun tsol moltoi. edniih anh jijighen emnelegtei bdag bsan chn 2jiliin omno nuugeed tom goyo emnelegtei boltson bsan. baasanjav geed emegtei emch bii nasaaraa emegteichuudiin emch hj bgaa 60orchim nasni hun, esvel 50 garan ch bj magad. bi baasanjav emchid l uzuuldiin hehe. edniid shinjilgee ogchihood utsaar hariugaa code-oo heleed l avchdiin zaaval dahin dahin ochood bh shaardlagagui.

    ReplyDelete
  3. amin-erdene bish amin margad um bn shuu. saya sanalaa :) amin margad ni tengisiin ard bdin, lavlahaas utas hayagig n avbal heleed ogoh bh. ednii ehod haruulahaar computert shuud ondgovch sav buh um haragdaad end tend tm bn tegsen bn geed tailbarlaad ogchihdogiin hehe. chi zgr l deeshee haraad oron deeree hevtej bhad bolno taazan deer delgets bgaa hehe.

    daffodil 3r emnelgiin tend suvilagchiin surguuliin hajuu talin ondor shar baishingiin neg davhart bgaa utas n 55252445. ednii eho n bas sain, eho n ongot. bas l shuud delgetsen deer utreenii oir orchim dotorhi ongotoor haragddin. tgeel iim bn tm bn geel tairbarlaad helj ogno shuu dee. za gd luck

    ReplyDelete
  4. ВАААААААААААААААВ яг миний хүлээж байсан хүн маань хүлээж байсан зөвлөлгөөг өгсөнд хичнээн их талархваа хэхэ. Амин маргад чинь урд нь 13т байсан юм биш биз? Байсан бол би очиж байсан юм байна хэхэ. Нэр эрэгтэй эмч дээр кккк

    ReplyDelete
  5. kkkk shuud msgereer asuuhgui dee. meedku bish bhaa minii medhiin l tend 6,7n jil blj bgaa bh shuu

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...