Skip to main content

Бүжгийн талбай

Хавар болоод сайхан байна. Үгүй ээ энэ чинь зуны эхэн сар штэ тэ? Гадаа үнэхээр гоё байна лээ.

Би нээрээ ганцхан юмыг л үзэн яддаг байхгүй юу. Юу вэ гэвэл компьютер гацах хэхэ.


Арай гэж хийсэн юмаа хадгалж амжихаас өмнө гацаад тэгээд хүлээгээд нэмэргүй тэр чигт нь хаахаас өөр аргагүй болохоор уур хүрээд аваад чулуудчихмаар санагддаг юм. Миний ажлын компьютер их муу дээр нь дүүрчихсэн болохоор гацаагийн даваанд зогсоод мөд хөдлөхгүй хамаг нерв барнаа. Юм хийж байхдаа тэр дор нь хадгалаад байх боломжгүй тэгвэл бас хадгалах гээд л уншаад ухантаад ажил явахгүй хамаг хараал барна. Дээр нь би гэж нэг хүн нэг зэрэг олон команд өгчихдөг тэхээр нөгөө ямбий чинь дийлэхгүй уухилаад л байна. Ер нь бол миний гараар орсон компьютер амархан моральны элэгдэл билүү тэрэнд ороод байх шиг байдаг юм. Өдөр шөнөгүй балбаж өгдөг их юм хийдэг болохоор хөөрхий гамгүй эдэлсэн айлын авгай шиг л дорхноо навсайгаад ирнээ.

Залуудаа P1 дээр яаж ажилладаг байсан юм болоо хэхэ. Лав л намайг ид залуу байх үед компьюьер их муу байсан болохоор миний хурдыг гүйцэж уншдаг машин гэж бараг байгаагүй гээд онгирчихвол яана хэхэ. Мундаг биш л дээ зүгээр өөрийн байнга ажилладаг хэдэн программ дээрээ бол их л хурдан ажилладаг байсан юмдаг. Одоо техник хөгжөөд би нь хөгшрөөд компьютерийнхээ хурдыг гүйцэх байтугай бараадахгүй болж байх шиг байнаа. Хааяаа настай хүмүүс гар утас компютер энэ тэр дээрээ ажиллах гэж сохолзоод л сууж байхыг хараад би ийм харгадаж байгаа байхдаа гээд дотроо сэмхэн сэтгэлээр унаад байдын хаха.


Сүүлийн үед гарсан шинэ программуудыг бол мэдэхгүй штэ. Марle дээр ажиллаж сурах гэсэн ч надын толгой хүрэхгүйм билээ хэхэ.

Өө нээрээ тийм, бүжгийн талбай.



Өнөөдөр ажил дээрээ автобус зогстол сууж юм хийсэн. Нөгөө навсгар хартайгаа "зодолдож" хийснээ хадгалах гэж үгээ барсаар байтал орой болчихсон байна лээ. Тэгээд гараад иртэл автобус аль хэдийн зогссон, халаасандаа мөнгөгүй дээр нь гэр гайгүй ойрхон болохоор алхаад л ирсэн хэхэ. Над шиг ганцаараа шөнө алхдаг хүүхэн гэж алгаа, эрчүүд нь дандаа архичин, гудамжны голдуу дампуу гарууд, хүүхнүүд нь бол 2-3 тэрнээс олуулаа явхын

Өө нээрээ тийм, бүжгийн талбай.

Тусгаар тогтнолын талбайн явган хүний замыг бүрэн шинэчилсэн гэж та нар дуулсан байлгүй. Raffles International Institute Mongolia гэж байдаг даа. Найман шаргын хойхоно юмуу даа. Тэрний ардах явган хүний замыг бас шинэчлээд тэгээд тэнд нэг талбай бий болсон. Одоо юу гэж тайлбарлавал ойлгомжтой юм бэ дээ. Хороололоос бас Бөмбөгөрөөс Тэнгис рүү ордог бас гардаг замын яг дунд нэг гоё чулуун хавтангаар бүрсэн талбай бий болчихсон. Өмнө нь би автобусны цонхоор хараад энэ чулуун талбай дээр ядаж сандал тавиад сүүдрэвч босгочихгүй гэж бодож байсан тэгээд бас бодоод байхад юу гэж хоёр талаараа зогсоо зайгүй машин урссан газар хүмүүс амарч суухав дээ хэхэ.

Өнөөдөр тэр талбай дээр анх удаагаа гарч үзлээ. Том юмаа. Энэ талбай дээр юу хийвэл таарах уу аан уун гэж бодсон бүжгийн талбай гэсэн мэргэн санаа орж ирж байнаа хэхэ.

Орой болсон хойно, машин тэрэгний урсгал татарсан хойно тэр талбай дээр бүжиг танц хийж болохын байна штэ хэхэ.

Тэнд очиж надтай бүжиглэх хүн байна уу? гэвүүл алав аа хаха.


Ийм бүжиг хийж өлхөн багтана хэхэ

Comments

  1. Зугаатай л ажилдын байна. Би ч Монголд анх ЕБС-д компьютер ирэхэд ажиллаж үзсэн толгой доо. Ямаха гэдэг компьютер дээр их сайн тоглодог байж билээ. Харин тэр бүжгийн талбай чинь истоо сайхан санаа байна шүү. Ханиндаа бүжиглүүл яасын. Айн.

    ReplyDelete
  2. @Гудиггүй эр: ЕБС-д анх компьетер ирэхэд ажиллаж үзэсэн гэхээр надаас ахмад хүн шиг байна хэхэ. Ямаха гэж хөгжим байснаас тоглоом байсан гэж дуулаагүй хэхэ. Харин тэр талбайд шөнө дунд болзоод вальс эргэвэл болно штэ болзох уу? гэвэл алав аа хэхэ

    ReplyDelete
  3. Ямаха гэдэг компьютер байдаг байсын тэр үед. Тэр компьютерийн тоглоомыг тоглодог байлаа гэж. Харин тэр вальс эргэх гэдэг чинь сайхан санаа байна. Болзуул болзыш дээ. Эргэвэл эргийш дээ. ккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...