Зураач Н.Орхоны зурсан энэ хөрөгийг 2 жилийн өмнө үзэсгэлэнд анх харж билээ.
Харцаа салгаж чадахгүй хажууд нь удаан эргэлдэж холдож нэг ойртож нэг янз бүрээр харж шинжиж сэтгэл үнэхээр хангалуун нэг л өёг сайхан мэдрэмж төрсөн.
"Миний анд намайг өршөөж болох ч хөх Монголын төр намайг өршөөхгүй"
Олонхи уран бүтээлчид Жамухыг эсрэг талын баатраар, аль нэг зүйл нь "эвгүй" эсвэл дотроо муу санаа агуулсан зальтайгаар дүрслэх гэж оролддог байсныг ямар ч төрлийн бүтээлээс олж хардаг байсан.
Харин энэ Жамух бол эсрэгээрээ. Ямархуу хүчирхэг, сайхан эр хүн болохыг бүрэн дүүрэн илэрхийлж чадсан бүтээл.
Энэ зургийг харахад жинхэнэ эр хүн, "үнэнч" Жамух л сэтгэлд дурайтал буусан.
Нутгийн ах Н.Орхон зураачыг биечлэн танихгүй ч маш их хүндэлж явдаг болохоор манай нутгийнхан л Жамухын сайн талыг олж хараад ингэж дүрслэх уужим сэтгэлтэй улсууд даа гэж бодоод бахархаж бага зэрэг жалга довны үзэл гаргаад авсан хэхэ.

дуртай ^^
ReplyDeleteЭр хүн шиг л эр хүн байсан байх даа гэж бодогдов. Үнэхээр сайхан зураг байна.
ReplyDeleteIh saihan zurag bn, uul shig nomor noologtei gdg biluu. tuun shig l neeg ih saihan dulaan medremj toroh chni...
ReplyDeleteDear all,
ReplyDeleteБаярлалаа. Үнэхээр сайхан зураг. Нэг л халуун дотно, жинхэнэ ханхар сайхан Монгол эр. Сүрлэг гэж энийг л хэлнэ дээ. Чингис хааныг ингэж дүрслэнэ гэвч санаанд нэг л буухгүй нь, чухамдаа Жамух тулдаа л сэтгэлд ийнхүү "наалдаж" байгаа буй за.