Уншсан хүн бүрийн сэтгэл сэргэсэн нэг сайхан бичлэг хийнээ гэж бодоод... бодоод... бодоод тэгээд бичихгүй.
Амьдрал тийм баргар байгаа юм уу эсвэл би өөрөө гутранги юм уу. Уйдсан хүн л кино, ном ярьж солиордог гэж хэн ч билээ хэлж байсан юмдаг. Надад өөр ярих, бичих юм олдохгүй байгаам чинь яахийн :(
Ид цэцэрхдэг насан дээрээ хамраа зангидаж байгаад л "Ганцаардал гэдэг бол өөрийгөө хэнд ч хэрэггүйг мэдрэх сэтгэлийн мэдрэмж" гээд л сургааль айлдаад бурж өгдөг байж билээ. Өөрөө бол байнга ганцаардаастай сүүлдээ түүндээ дасаад ганцаардахаа болиод харин ч хар яр хийгээд хүнтэй таарахгүй дэндүү зожиг болсон гээд олон хүнд сайн муугаараа дуудуулсан даа.
Одоо бол "зэвүүн" гэсэн ярлык зүүчихсэн, түүнээсээ салах ч бодолгүй "өлгүүрт" борлогдохгүй байгаад байдаг хэхэ.
Агуулах чөлөөлөх навс хямдрал зарлаад ч нэмэр болоогүй гээд дэмийрээд явчихвал... гэхдээ үнэн л юм чинь хэхэ.
Comments
Post a Comment