Ты у меня одна хэмээх энэ сайхан киног манайхан үзсэн байхаа.
Киноны өгүүлэмж нь ерөнхийдөө хүний сэтгэл зүй рүү хандсан. Үгээр тэр бүр ил хэлж гаргаад байдаггүй сэтгэлийн дотоод зөрчил, бодит амьдрал дээрхи хүний зан араншин хоёрын хоорондын холбоосыг нарийн гаргаж өгсөн нь таалагддаг.
Хүний амьдралын хамгийн чухал хирнээ төдийлөн анзаардаггүй жижиг сажиг агшины тухай өөрөөр хэлбэл Сонголтын тухай кино гэж би хувьдаа дүгнэдэг хэхэ.
Хүний хувь заяа ганцхан зүйлээс, тухайн хүний тухайн цаг агшинд хийсэн сонголтоос хамаарч байдаг гэдэг нь энэ киног үзэхэд эрхгүй санагдмаар. Гэхдээ тухайн үедээ хүүхэд байсан болохоор яагаад ч юм нэг л сэтгэл хоргодсон кино л гэж боддог байснаас бүр нарийн учрыг нь тунгаадаггүй байжээ.
Гол дүрд тоглосон Оросын алдартай жүжигчин Александр Збруев дүрээ жинхэнэ утгаар амьдруулж чадсан. Олон жилийн өмнө "дүү" гэж бодож анзаардаггүй байсан байж болох бүсгүйтэйгээ олон жилийн дараа эргэн тааралдахдаа яг л олон жилийн өмнөх шигээ цохолж анзааралгүй уулзалддаг, гэвч тэр бүсгүйн өөрт нь гаргасан хандлагад хүчтэй цочирдох тэр агшин нь их амьд болсон санагддаг.
Энэ хүчтэй цочролоосоо улбаалан өөрийнхөө амьдралыг цэгнэн үзэж, өнгөрснөө дурсаж буй хэсгүүдийн холбоос нь найруулагчийн авъяасыг давхар харуулсан гэж хэлж болох байх.
Бас нэг сонирхолтой хүн нь түүний эхнэрт тоглосон жүжигчин Марина Неёлова.
Залуу цагийн дүрд нь их сайхан бүсгүй тоглосон байсан болоод ч тэрүү эхнэр нь гардаг хэсэг дээр нэг л хэлэх үг олдохгүй сонин болоод...
Ялангуяа уруул нь олон зүйлийг илэрхийлж чаддаг байсан хэхэ.
Америкаас ирсэн Аннагийн дүрд тоглосон Светлана Рябова ч дуугүйхэн жүжиглэлттэй хэрнээ дүрээ жигтэйхэн тод томруунаар амьдруулж чаддаг өвөрмөц төрхтэй.





Comments
Post a Comment