Өглөө битгий болоосой....
Хөгшчүүд сүүлийн үед зун болохоо байжээ гэдэг болсон шиг сүүлийн үед шөнө болохоо больчихсон юмуу даа.
Намайг орондоо орж нүдээ хамхиж амжихаас өмнө үүрийн гэгээ татаад эхлэдэг болоод байнаа сүүлийн үед. Тэгээд л Үүр битгий цайгаасай өглөө битгий болоосой гээд л байн байн цонхоор хялалзаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтах гэж өөртэйгээ дайн байлдаан хийж байгаад нэг мэдэхэд дугхийсэн байдаг болоод байна.
Энэ зун хийхээр төлөвлөж байсан ажил, сургалтуудын төлөвлөгөө эхнээсээ дампуурсан. Зурхай шал худлаа юм байнаа хэхэ энэ долоо хоногт сайн мэдээ дуулна, хийснийхээ үр дүнг үзэж шагнал авна, зорьсон хүссэндээ хүрэх зам нээгдэнэ гээд буудаад байсан харин эсрэгээрээ байдаг байна хэхэ. Уучлаарай та сонгогдсонгүй гэсэн захидал тэгээд сайн мэдээ юу? хэхэ
Одоо тэгээд нээх сэтгэл дундуур юм шиг мөртөө бодох санах ч юмгүй хов хоосон толгойтой хүн ажил дээрээ сууж байна. Халаасанд 1000 төгрөг л байна гарч гоймон авч усанд уусгаж иддийм билүү...

aaaan zurhai chamd yag surprise barih gej bgan bna etr kkk
ReplyDelete