Skip to main content

Бантан

Ойрд ус дутагдаж уруул ам хатаад өөртөө ус сайн уу гэсэн даалгавар өгчихөөд хийх гэж үзээд яваад байна хэхэ. Тэгээд өдөр номын санд суунгаа 1,5 литр цэвэр ус авч ороод залгилаад л байсан хажууд суусан хүмүүс том харж этр хэхэ. 30 минут хүрэхгүй хугацаанд шавхчихаж байгаам чинь бас аргагүй штэ. Дотроо үй түмэн зараа үржүүлсэн этгээд байна гэж харсан байхаа ля ля ля.... Тэгээд давсаг чинэхийг хүлээгээд нойл руу байн байн гүйгээд байсан уусан ус хаашаа орчихдым гардаггүй. Харин дотор хүйт даагаад золтой л мөс болчихсонгүй угийн хүйтэн юм ууж сураагүй хүн чинь шууд л нус суга суга "ургаад" хэхэ. Санд мэнд цайны газар луу гүйж орж аяга халуун кофе, сэндвич авч амь орлоо. 



Номын сан гэснээс МУИС-ын урд ном зардаг хүмүүс байдаг тэ? Тэдний хамгийн хойно автобусны буудлын яг дэргэд хуучин ном дэлгэж зардаг нэг ах байдын. Би лав өнгөрсөн жилээс зүс мэддэг болсон. Уг нь настай хүн биш ээ 50 гаран насны ах. Гадаа зогсож ном зарахад орлогогүй хэцүү байхдаа гэж хааяа өрөвддөг байхгүй юу. Өвөл зогсож л байдаг байсан. Тэгээд тэр ах аягүй давгүй. Яагаад гэхээр өвөл хавь ойроо цэвэрлээд нэг урт төмөр барьчихсан хог хамаад эсвэл цас мөсийг тогшоод зогсож байдаг байсан байхгүй юу. Ойр хавийн газраа цэвэрлэхээр цалин авдаг юм болов уу гэж бодсон бараг үгүй л байх. Өнөөдөр хажуугаар нь өнгөрч явтал тэнд усан оргилуур нь "амь орчихсон" тэгээд нөгөө ах хаанаас ч юм нэг хувин олоод тэр  оргилуурын уснаас аваад явган хүний замын хажуугийн алга дарам газрыг услаад явж байсан. Хараад үнэхээр сайхан санагдсан хэхэ. 



Нээрээ энэ зам засварыхан ямар сонин юм бэ? Хэдхээн метр газрыг хичнээн удаан засдын бас яасан ч дуусдаггүй юм. Ухаад онгичоод тэрүүгээрээ нэг замын хар асгаад үнэртүүлээд байх юм өнөөдөр нээгдэнэ гэж хэвлэлээр зарлаад, тэгж бичсэнээр нь бол аль хэдийн нээгдчихсэн, гэтэл нүдээр харахад яагаа ч үгүй хажуугаар нь явахад хөл гараа булгалах дөхөж байгаа байхгүй юу. Яахаараа замын хажууг явган хүний замыг хөндөлдүүлээд ухаж хаячаад засах ч үгүй тэр чигт нь орхиод бараг сар болдог юм бүү мэд.




Шоколад идэхгүй гэж хичнээн хичээсэн ч гарын дор хүрээд ирэхээр нь хэдийг бол хэдийг угсруулаад идчихээд байх юмаа миний нүүрийг ч ёстой баллаж байна. Хүмүүс туранхай гоолиг болоод байхад би эсрэгээрээ идэж байгаад үхнээ гээд дайраад яваад байна хэхэ.

Гэснээс нээрээ урдуур нэг гол урсаад байдаг тэрийг Дунд гол гэдгийм гэнэ лээ. Би болохоор Туул уу Сэлбэ үү гээд л хэхэ. 

Дунд голын ногоо нь хө
Ургасан байтлаа тарьсан юм шигээ
Дунжидмаагийн бүсгүй чинь хө
Төрсөн байтлаа зурсан юм шигээ...

Нээрээ хүүхэд гаргах чинь тийм амархан юмуу? Манай охид намар цуглахдаа гүзээгүй л юмнууд байсан тэгсэн одоо 2-3аараа төрөөд маамуулаад ирэх юмаа. Гэдсэн доторхоо хаана хаячаав гэхээр гэртээ гэртээ гээд л хэхэ...

Мэдсэн бол тэгж хичээл, үр зулзага гаргах ажлуудаа зэрэг зэрэг амжуулдаг байж гэлүү хэхэ.

Одоо хичээл тарж байна. Арай ч бишээ энэ 7 хоног чинь уг нь ухаарлын 7 хоног байгаам тэгээд дараа 7 хоногоос жинхэнэ толгойгоо амрааж сулиарах завтай болно байх.

Сүүлийн үед үүр хаяарч байхад унтаад нээрээ нэг л биш үнэндээ ядарч байнаа. Өөрийгөө ийм нойр багатай юм уу гэж гайхаад хэхэ. Нойр гэж нэг юм ирэхгүй орон дотроо толгой дотроо өөрөө өөртэйгээ хэрэлдээд л байгаад байх юм чинь яахуу дээ. Үүрээр унтаад 8 өнгрөөж босоод л яваад байна. Тэгж байгаад нэг өдөр тас үсрэхгүй л бол хэхэ. 


Нээрээ үрж барах мөнгөтэй болж үзэх юмсан хихи. Мөнгөтэй болвол сайхан томоос том улаан лооль авч иднээ дуртайм.




Comments

  1. хэхэ өнөөдөр баахан хярамцаг бантан зооглох учиртайн байжээ кккккк тэр хуучин ном зардаг улс чэн байшдээ них давгүй улс байгаад байдышдээ өөрсдөө майр их ном уншчихсан , тэр ном зардаг ах шиг хүмүүс дээр л дэлхий ертөнц тогтдог байх , би гэж гараал дэпрээс гараал дэпрээс ойрд дувт дэпрээс яадын билээ дээ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...