Skip to main content

За байз юу гэе дээ.

Янз бүрийн юм толгойд орж ирж байдаг. Тухайн үед тэмдэглэж аваагүй бол тэгсгээд мартагддаг уу эсвэл сүүлд нь санадаг уу гэдгээ өөрөө ч хэлж мэдэхгүй юм.

Би өөрийгөө юуг ч мартдаггүй ой сайтай л гэж бодож байсан гэхдээ үгүй юм шиг. Заримдаа "би чамд хэлсэн шүү дээ" гээд байхад нь санахгүй тохиолдол зөндөө.

Тиймээс блог дээрээ бичиж тэмдэглэж авч байх нь бас зөв ч юм шиг. Бодол санааныхаа холбоосыг хооронд нь зангидаад яваад байвал эцэстээ юу босч ирэх нь л сонин, тэрхүү олон зангилаа бүхий бодол санааны цуглуулгаа хүмүүсээр дүгнүүлж, үгийг нь сонсвол бүр их сонирхолтой байдаг ч юм шиг. Иймээс л хүмүүс блог бичдэг байх.

Жишээлбэл: Саяхан мэдээ уншиж байгаад Японд гамшиг болсны улмаас ганц бие хүмүүс амьдралыг арай өөрөөр харж, амьдралын утга учир нь юу вэ гэдэг бодолд нь ихээхэн өөрчлөлт орж олноороо гэрлэж, зуучлах товчоонд хандаж байгаа тухай уншиж байсан.

Тэр үетэй давцхаад миний таньдаг эгч надад амьдралаа ярилаа л даа. Их хөдөлмөрч, чадалтай "тачигнасан" эрч хүчтэй эгч. Би ч тэдний гэр бүлийг сайн мэднэ. Нөхөр нь асар их авъяастай уран бүтээлч байсан юм. Нөхөртэйгээ 17 настайдаа л суусан тэгээд хэдэн хүүхэдтэй болоод, нөхөр нь огт ажил хийж үзээгүй, өөрөө л ажил хийж гэр орон, аав ээжийгээ хэний ч дор оруулахгүй аваад явдаг байсан. Зах зээлийн хэцүү үед ах дүүс нь аав ээждээ тусалж чадахгүй байхад ганцаараа 2 айлын амьдралыг авч явах нь бас амаргүй л байсан гэсэн.

Хүүхдүүд нь бага болохоор 2 талынхаа аав ээжид тарааж өгч харуулаад өөрөө оёдлын цех ажилуулна, нөхрөөрөө хүүхдээ харуултал нөгөөх нь найзуудтайгаа ууж идээд, орой ирэхэд хоол унд ч үгүй хүүхэд нь түүхий гурил долоогоод сууж байхыг нь хараад аргаа бараад аав ээждээ тарааж өгсөн нь тэр гэсэн. Нөхөр нь ууж иднэ, эхнэрээ зовооно, ёстой жаргал зовлон ээлжлээд л амсхийх завгүй бужигнаж л явсан айл, тэглээ гээд нөхрийхөө толгой дээр гараагүй, нөхрөөсөө айх үедээ айна, хүндлэх үедээ хүндэлнэ, нөхөр нь ч эхнэрээ тэгж яая даа гэж сүйд болтол дарамталж зовоогоогүй Монголын жирийн гэр бүл ямар байдаг вэ тийм л амьрал туулсан. Хадам ээж нь хүүгээ юм болгонд өмөөрөөд бэрээ буруутгаж гар хүрэх үе ч байсан, нөхрөө уудаг иддэгийг нь болиулах гэж янз бүрээр л оролдсон, Хүүхдүүдээ овоо том болохоор нь гэртээ авчиртал өөр айлд өссөн хүүхдүүд нь хоорондоо таарахгүй явган хэрүүл тасрахгүй байхыг хараад л их харамссан тэгээд дахиад яасан ч тараахгүй гээд хэдэн жил зохицуулах гэж гүрийж, уйлж дуулж байж халуун ам бүлийн уур амьсгал нь бүрдсэн. Эрт хүүхэдтэй болсон болохоор 36 хүрээд л эмээ өвөө болсон хүнд хэлэхэд итгэдэггүй л байсан ерөнхийдөө амьдралдаа сөхөрч зовлоо зүдлээ гэж үглэж дуулж яваагүй эрч хүчтэй гялалзаад л хэнээс ч дутах юмгүй амьдарсан гэж дурссан.

 Харамсалтай нь нөхөр нь саяхан хорт хавдраар өнгөрсөн,  Нөхрөө өнгөрсний дараа л нөгөө их эрч хүч нь хаашаа ч юм алга болж нэг л хүчгүй, яагаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй өөрийгөө албадаж, хэдэн хүүхдийнхээ төлөө л шүд зуугаад явж байна гэсэн. Өөрөө өөрийгөө гайхаад урьд нь манай хүн ажил ч хийж үзээгүй орлого ч үгүй байхад насаараа л гэр орноо аваад явдаг байсан одоо болохоор юу болоод байгаа юм бол оо гээд толгой сэгсэрч байна лээ.

Тэгээд хүний амьдрал гэж хэцүү юм даа хааяа би нөхөр хүүхэд ч үгүй ганцаараа л өдий хүрсэн бол хичнээн амар вэ гэж боддог, юуны төлөө энэ олон жил ингэтлээ зүтгэж ирснээ гайхдаг гэсэн утгатай юм хэлж байсан.

Дараахан нь дахиад л хэвлэлд баахан мэдээ гараад Хужаа нар Японы цунами нь номхон далайд цөмийн туршилт хийснээс болсон гэсэн мэдээ тараахад нь би бодсон л доо....

Гон бие гозон толгой насыг барсан ч, олон хүүхэдтэй амьдарлынхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн ч  ямар ч ялгаагүй эцэстээ адилхан л байх юм байна, аягүйтвэл хэдхэн хүний ашиг сонирхолын золиос болоод л мажийцгаах юм байна гэж бодсон хэхэ....

Тэгээд яах ёстой юм бол оо гэхээр сонин санагдаад хэхэ. 

Comments

  1. нэг олдох амьдралыг хэзээ ч дуусах байсан хүн шиг л өнгөрөөх хэрэгтэй юм даа ... маргааш юу ч болж магадгүй учираас өнөөдөр л хайрлаж өнөөдөр л уучилж өнөөдөр л бүтээх ёстой юм байна ... би ингэж ухаарлаа яг өнөөдөр

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...