Skip to main content

Нэг пост...

Яагаад блогоосоо үргээд явснаа хэлж мэддэггүй ээ. Залхуу зан нь дийлсэн байж мэдэхийн. 
Сүүлийн үес гадуур л их явж байна. Ийм ч ажилтай, тийм ч ажилтай гэсэн хүн л байх шивдээ.

Яг одоогор 3 төсөл дээр зэрэг ажиллаж заримыг нь эхнээс нь дуусгаад байна. Сонирхууштай нь бүх төслүүд санхүүжилт нь ижил, мөн үйл ажиллагаа нь бараг адилхан ялгаатай нь 1 нь олон улсын, 2 дахь нь олон нийтийн, 3 дахь нь зорилтот бүлэгт чиглэсэн төсөл.

Энэ нь надад харьцуулах боломж олгож байна гэсэн үг л дээ. Гэхдээ яг хийж дуусаагүй байгаа болохоор бүрэн харьцуулах арай л болоогүй байна.

Гүйцэтгэх үүргийн хувьд ч гэсэн ялгаатай олон нийтийн төсөлд би зүгээр оролцогч, хуруу гараар хөдөлгөөд сайн дураар овоо оролцсон ба энэ төсөл маань дуусаад байгаа, зорилтот бүлгийн төсөлд хамтран гүйцэтгэгч, хариуцагчдын нэг гээд үүрэг, тушаал арай ахина энэ төсөл маань дуусах шатандаа явж байна, харин олон улсын төсөлд бол 100% хариуцагч, гүйцэтгэгч нь болж ажиллаж байгаа бөгөөд одоо яг эхлэл дээрээ явж байна.

Төсөл хийж байхад ерөнхийдөө нийтлэг ажиглагдсан зүйл бол ер нь зөвшилцөөн хаана ч чухал, хэрэв үл ойлголцох юм гарвал хэцүү ч гэдэг юм уу гэхдээ азаар одоогоор ийм юм гараагүй байна.

Бас өөр нэг зүйл гэвэл төсөл санхүүжүүлэгч байгууллагын дүрэм ерөнхийдөө ижлэвтэр, бага сага ялгаа байж болох боловч гол нь санхүүжүүлэгчдийн туршлага, соёл, ажил хариуцдаг хүмүүсийн сэтгэл цаашлаад хүн чанараас их юм шалтгаалах төлөвтэй.

Жишээ нь зорилтот бүлгийн төсөл маань надад багагүй төвөг учруулж сунжрууллаа л даа. Цаг зав ч дэмий авах үе байв. Яагаад гэхээр санхүүжүүлэгчдийн томилсон хүмүүстэй ойлголцохгүй гэхийм уу тэд тодорхой биш, ямар нэг байдлаар дэмжих, мэдэхгүй чадахгүй юманд зааж зөвлөж туслах биш эсэргээрээ бодоогүй, санаагүй зүйл гаргаж ирж шантаажлах гэх ч юм уу хатуурхаад байгаа нь цаг зав их үрсэн. Анх төсөл тэнцүүлэхдээ тодорхой хэлж шаардаагүй хир нь тайлан өгөх явцад элдвийн юм шаардах нь заримдаа үл мэдэгчтэй тэгштгэл, эсвэл 50 саяын уналт маягийн тааварт тоглоом таалгаж байгаа шиг ч санагдах үе байв.

Ерөнхийдөө хардлага бол байх юм. Их хэмжээний биш багавтар мөнгө хэдий ч итгэлцэл чухал юм уу даа. Хардаад байхым бол ер нь яах гэж төслөө тэнцүүлдэг юм бэ гэх үе ч байв. Нөгөө талаар анхнаасаа төсөлд тусгагдсан есоор төсөлд нэр тавигдсан, төсөвт бичигдэж энэ дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн хүмүүсээ цалинжуулах гэхэд зорилтот бүлгийн төсөл санхүүжүүлэгчид хориг тавьсан нь бидэнд хангалттай шалтгаан биш шалтаг төдий зүйлээр шантаажилж буй шиг санагдлаа. Ер нь тэгээ цалин хөлсгүй ажилла гэдэг цаг үе өнгөрсөн л баймаар.

Иймэрхүү тиймэрхүү ажил хийж алдахдаа алдаж, онохдоо онож л явна гээд өөрийгөө дүгнэчихвэл онгирсон болчих болов уу хэхэ.

Хувийн амьдрал бол нам тайван, амар амгалан, ажин түжин байгаа бөлгөө. Жингээ хаснаа хасна хаснаа гэсээр байгаад улам нэмж, жин хасах сургаар айдас төрж ум хумгүй амандаа идэх юм чихэж байгаада ихэд шүүмжлэлтэй хандаж буй ч үүний эсрэг тоймтой арга хэмжээ авч чадахгүй л явна.

За тэгээд инээд ханиад, хайр дурлал, гос мос бол надаас нэхээд хэрэггүй ээ. Тийм юм ёстой байхгүй мэдоо /хэлээ гаргав/....



Үргэлжлэл бий....

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...