За тэгэхээр надад нэг 5000 төгрөг байнаа. Би болохоор хуурамч гэж бодоод, хүмүүс хэн хуурамч гэж хэлсэн юм гээд байгаа. Нэг газар тооцоогоо хийх болтол хамт суусан хүүхэн маань 5000 төгрөгтэй би нь 20000 төгрөгтэй байж таараад тэр 5 мянгыг би авч бүхэл 20 мянгатаар тооцоо хийсийн.
Тэрийгээ санах гэж дараа нь бөөн юм болсоон. Нөгөө газар л надад хулхи мөнгө өгчихөж гэж түмэн янзаар удтал бодож арай гэж хамт суусан охин өгснийг санаж байгаан.
За тэр яах вэ яагаад хуурамч гэж бодсон бэ гэвэл. Өнгө нь нэг л бүдэгдүү цайвардуу байхыг хальт хараад шинэ болохоор тийм байна л гэж бодлоо. Дараа нь юм авах гээд түрийвчнээсээ гаргаад л нэг л биш санагдаад. Нимгэн бас тачигнаж дуугардаг.
Нууцлал нтр нь бол зүгээр шиг байгаан. Тэгээд 1994 оных гэхээр ийм байдымуу гээд бүр гайхаад. Гэхдээ л хуурамч нь мөн бол гүйлгээ хийвэл өөрөө баригдаж, хаанаас авснаа тоочиж эрүүгийн хэрэг үүсгүүлдэг гэхээр бас төвөг санагдаад байгааа юмаа. Нөгөө охиноо чирж очно, тэрийг бас шалгана гэхээр. Тэр охин бол огт анзаараагүй, надад биш үйлчилэгчид зориулж гаргасан мөнгө гэхээр яав ч санаатай үйлдэл биш байж таараа.
Тэгээд та нар хар даа.
 |
Чингээ өвөө нь хүртэл байнаа байна.... гэхдээ энэ хээ нь???? Монгол аль ч мөнгөн дэвсгэртүүд тийм бөөрөнхий усан хээгүй юм шиг байгаан |
 |
| Гэрэлд харахад хөндлөн зураас бас байнаа байна... |
 |
| Ийм усан хээ байдаг билүүү? |
 |
| Ялангуяа ирмэг захаараа???? |
 |
| Голын тэр Соёомбо нь ийм байх ёстоймуу???? |
 |
| Энэ хээ нь үзүүр хавьцаагаа бол байхгүй... |
 |
Гүйлгээнд байдаг 5 мянгатай харьцуулахад... Морьтой баатар нь ккк |
 |
| Аль нь жинкэн аль нь жинкэн биш үү? Эсвэл хоёулаа жинкэн үү???? |
 |
Жинхэнэ 5 мянгаттай харьцуулахад.... Гэхдээ энэ гүйлгээний 5 мянгат нь 2004 оных.... |
 |
| Ардаасаа ийм..... |
 |
| Монголбанк гэдгийн дээрхи барын нүд шиг бөндгөр нь өөр байна уу? |
 |
| Мөнгөн зураас бол байхгүй ээ.... |
Эцэст нь хүмүүсээ энэ ер нь ориг мөнгөн дэвсгэрт үү эсвэл???? Та нар дотор 94 оны 5 мянгаттай хүн байвал харьцуулж хараад бичиж үлдээнэ үү. Цаас нь бас маш нимгэн гөлгөрдүү тачигнаад л дууграад байдаг юм билээ. Өөр ямар ч дэвсгэрт тэгж тачигнахгүй байсандаа... цагаан цаасан дээр үрж үзэхэд ямар нэг будаг гараагүй. Усанд базаж арай л зүрхлээгүй байна кккк.
Манай ах үзчихээд "Үнэхээр хуурамч юм бол их сайн гоё хийжээ" гэсэн шүү ккк.
Гү би бодохдоо өмд хамдныхаа хармаанд мартаад усанд угаацым болов уу л гэж харлаа, хэхэ. Угаацан мөнгөнүүд нэг тийм арай цайвар, бас шажигнасан болчды шд. Гэхдээ тэр тэмдэг тэмдэглэгээг бол мэдэх юм алгаа.
ReplyDeleteЭнэ ёстой но-той мөнгө байна аа. Банканд аваачаад үзүүлбэл яадаг юм бол? Арай бариад явчихгүй байгаа? :))
ReplyDeleteманайхыг хэвлэх машинтай болсон гэж цуураад байсан даа твиттерээр, би арай ч дээ манайх германд ч билүү тэнд хэвлэдэг гэсэн дээ гэж бодоод өнгөрч байсан юм байна...мэдэхгүй ээ юу билээ, гэнэт түрүүвчээ ухаад бас үзлээшд даанч 5000 одоогоор алга. Баатар нь арай л сэжигтэй байна даа
ReplyDelete94 оных нь ийм байдаг юм шиг байна адил байна
ReplyDeleteхэхэ арай ийм сайн дуурайна гэж байхгүйшт. энгэж дуурайвал шатааддуусхын байна наадах чинь жинхэнэ байх аа ..
ReplyDeleteжинхэнэ гэж арван мянгаар барьлаа ... миний зөв байвал арван мянга өгөөрэй миний утас 96484952
Надад байжил байна. 1994 оны 5000-н тэмдэгт гадуур их байгаад байгаа шд. Үе үе надад явжил байдын дэлгүүрт өгнө. Нэг л мэдхэд 94 он тэмдэгттэй болцон л байдышд.
ReplyDelete